Монголын улстөрчдийг сайд, даргын суудалд чигцэлдэж, нэгнийгээ “шилдэг улстөрч” хэмээн хөөргөж, баярын бялуугаа барж ядан суухад нэгэн ээж 12 настай охиныхоо сургийг гаргаж чадахгүй дээлтэйгээ хатаж байна. Харин даргын шинэ суудалд тухалсан Х.Нямбаатар тэргүүтэй нөхөд чухам л шорвог шийдвэр гаргадаг, галын фронтод ажиллах чадвартай, ер нь юу ч хийхээс буцахгүй баатарлаг гэдгээ гайхуулцгаасан. Тэднийг үеийн үед ингэж хөөрцөглөж, ширээнийхээ араас босож чадахгүй ямбалж, “Шорвог шийдвэр гаргана” хэмээн сүржигнэхээс өөрийг хийж чадахгүй суухад нь хэчнээн хүүхэд сураггүй болж, бусдад дайруулж, түлэгдэж, өндрөөс унаж, зодуулж, угаартаж, живж, шатаж, мансуурч, хойд аав, ээжийнхээ гарт амиа алдсан гэж санана. Сүүлийн хэдхэн хоногийн дотор ээжтэйгээ хамт унтаад дахин сэрээгүй гурван хүүхэд, гэрийнхээ цонхноос унасан тэрсхэн охид, найзтайгаа хөтлөлцөж яваад дайруулсан охин, хойд аавтайгаа үлдээд амиа алдчихсан долоон настай хүү, гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон охины халагламаар энэ жишээнүүдээс илүү анхааруулга, харанга дохио гэж үгүй байх аа.
Сүүлийн үед хүүхдүүд олноороо дээрх байдлаар цаг бусаар хорвоог орхиж байгаагаас гадна сэтгэл, санааны хүчирхийлэлд өртөж, аав, ээж, багш нартаа зодуулдаг, ганцаарддаг, хичээллэх байр нь хүрэлцдэггүй, сургууль дээрээ хорддог, бусдад зодуулдаг асуудал олны анхаарлын төвд ороод байгаа. Яг энэ үед “шорвог” хэмээн тодотгодог шийдвэрээ гаргаж, “шилдэг” хэмээн гайхуулдаг багаа хүүхэд хамгаалах ажилд бүрэн зориулж дайчилаач, Ерөнхий сайд аа. Тэд бодитой юу хийж чадах вэ. Хүүхэд хамгаалах ажилд дорвитой ажил эхлүүлж чадахгүй л юм бол цаг бусаар амиа алдсан, өдөр бүр хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийн өмнө огцорч та хариуцлага хүлээх үү эсвэл шийдэлд хүрэх үү. Хүүхэд байгаа газар бүрт шийдэх ёстой асуудал ар араасаа ундарч байна. Монголын улстөрийнхөн, харъяа байгууллагынхан хүүхдүүддээ анхаараагүй яасан их удаа вэ.

Хүүхдийн төлөөх Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, аймаг, дүүргийн Засаг дарга нар хариуцдаг. Тиймээс тэд хүүхдийн асуудлыг хамгийн сайн мэддэг, хариуцдаг, асуудлыг нь шууд шийдэж өгөх үүрэгтэй. Гэтэл “Хүүхдийн төлөө” хэмээн худал сайрхаж, тэдний нэрээр өчнөөн төсөл, хөтөлбөр, гаднын байгууллагуудаас зээл, тусламж авдаг ч хүүхдийн төлөө хийсэн нэг ч зүйлгүй өнөөдрийг хүрсэн. Цар тахлын үеэр “Хүүхдийн төлөө” хэмээн худал хэлж цуглуулсан фондны мөнгө нь хүртэл дарга, сайд нарын халаасанд ороод дууссан нь нууц биш. Хүүхдүүдэд зориулж мөнгө цуглуулаад нэг ч болтугай тоглоомынх нь талбайг шинэчлээд өгч чаддаггүй юм аа гэхэд тэдний аюулгүй орчинд амар, тайван амьдрах язгуур эрхийг нь олгож өгөөч ээ, гишүүд ээ.
Сураггүй болсон хүүхдүүдийн мартшрутыг хэрхэн хурдан тогтоож, гэмт хэргийг таслан сэргийлдэг болох вэ. Сайншандаас сураггүй болсон 12 настай охины жишээ хүүхэд хамгаалах асуудал улс даяараа онцгой байдал зарлах хэмжээнд хүрсэн гэдгийг харууллаа. Эрх баригчид хүүхдийн төлөө юу ч хийдэггүй, хийж чаддагүй болох нь тус аймагт гарсан зургаан жилийн өмнөх Д.Сэржмядаг охин хэргээс харж болох нь ээ. Түүний сураггүй болоод олон жил болсон харамсалтай түүх дараагийн удаа эрсдэлд орж мэдэх, амиа алдах, сураггүй болох олон хүүхдийн асуудлыг таслан зогсоох хэмжээнд хүргэсэн байтал дахиад л нэг охиныг гэрийнх нь гаднаас алдаад удлаа. Энэ асуудлыг улстөрийнхөн зүгээр хараад өнгөрөөлгүй хүүхдэд зориулсан ажлаа тал бүрээс нь чамбайруулж, улстөржихгүйгээр аав, ээжийн сэтгэлээр хандаж хүүхдийн төлөө байж болох бүхнийг нэгтгэж, бодлого, шийдвэр, албан ажил болгож өг.
Өнгөрсөн хугацаанд хүүхдийн төлөө, тэдний эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох, амар тайван амьдрах эрхийг нь хангаж чадаагүй, тэдэнд зориулсан ажил хийгээгүй, хүүхдүүдээ анхаараагүйн балгаас болж хүүхдүүд харамсалтайгаар амиа алдаж байна. Харин одоо тэдний төлөө юу хийж, тэдэнд хэрхэн анхаарч чадах вэ гэдгээ Ерөнхий сайд гишүүдийнхээ хамт амлах хэрэгтэй. .jpg)
Бас нэгэн жишээ дурдвал, хичээл эхлээд долоо ч хоноогүй байхад нэгэн цэцэрлэгийн багш хүүхэд зодож, олны бухимдлыг барсан. Мөн саяхан нэг багш өсвөр насны охиныг ангийнхнийх нь өмнө элдвээр доромжилж, хүний эрхийн мэдрэмжгүй хандсан тухай олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хичээл эхэлсэнтэй холбоотойгоор эцэг, эхчүүд хүүхдээ “Даалгавраа хий, утсаар битгий тогло” гэхчилэн шаардлагаа тушааж, үгэнд нь орохгүй тохиолдолд гурилын элдүүр, цахилгаан тогооны залгуураар зоддог болохыг Түр хамгаалах төвийн захирал мэдээлсэн. Тэгэхээр хүүхэд хамгаалах ажилд чиглэсэн ажлыг үр дүнтэй эхлүүлэхийн тулд эцэг, эх, багш нарынх нь сэтгэл зүйг давхар хянаж, бэлддэг байх зэрэг тал бүрээс нь анхаарах хэрэгтэй гэдгийг онцолъё. Хэрвээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, аймаг, дүүргийн Засаг дарга нар, хүүхдийн эрхийн төлөөх байгууллагынхан одоо л хүүхэд хамгаалах ажлыг эрчимтэй эхлүүлж, шийдэлд хүрэхгүй бол хулгайч нарт хүүхдүүдээ алдаж, гэмт хэргийн золиос болгоод дуусаж мэдэх нь ээ.
| ХҮҮХЭД ХАМГААЛАХ АЖИЛД ШОРВОГ ШИЙДВЭР ГАРГАДАГ, ФРОНТОД АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ ГИШҮҮДЭЭ ДАЙЧИЛЪЯ, ЕРӨНХИЙ САЙД АА |
|
Алимаа дэлхийн зургаан их марафоноос “Зургаан од” медаль хүртжээ
2026-03-03 10:33:15
Манай циркчид Испанийн наадмаас мөнгөн цом хүртжээ
2026-03-03 09:53:00
МУБИС-ийн БТС-ийн “Судлаач-Оюутан-2026” эхэллээ
2026-03-03 07:20:00
МАК” компани “Энх-Мэнд” үндэсний хөтөлбөрийг 21 аймаг хэрэгжүүлнэ
2026-03-03 07:10:00
БОДОЛ ДЭЛГЭЦНЭЭ АМИЛАХ МӨЧ…
2026-03-03 07:00:00
“60 ТЭРБУМ”, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ЯЛЛАГДАГЧИД УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭХЭЭР МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ЭХЛЭВ ҮҮ
2026-03-03 07:00:00
Ц.БЯМБАЖАВ: ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ХАНАН ДЭЭРЭЭ СИЙРҮҮЛЧиХЭЭД ЭХ ОРНООРОО БАХАРХАЖ БАЙГАА ГЭР БҮЛҮҮДИЙГ ХАРАХ ХАМГИЙН САЙХАН
2026-03-03 07:00:00
Ж.БАЯНМӨНХ: Бусдад туслахын тулд илүү ихийг судалж, мэдэх, суралцах шаардлага урган гарсан
2026-03-03 07:00:00
Ч.ОДХҮҮ: ХЭНТИЙН МЭРГЭН ЛАМААДАН ХҮҮ ЧИНЬ МИНИЙ ААВ ЮМ ШҮҮ ДЭЭ
2026-03-03 07:00:00
ХОВДОД Б.ПҮРЭВДОРЖИЙН “ХААНЧЛАЛ” ЭХЭЛЖЭЭ
2026-03-03 07:00:00
ОХУ-д суралцагч Монгол оюутны чуулга уулзалт болжээ
2026-03-03 00:00:00
Вейчи-гийн цомын анхдугаар тэмцээн боллоо
2026-03-02 17:23:48
ГБХНХЯ 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийнг дэмжих жил болгон зарлалаа
2026-03-02 16:51:11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтийн зүүн, Сүхбаатарын хойд хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
2026-03-02 16:50:24
Өнгөрсөн долоо хоногт 712 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад хүргүүлжээ
2026-03-02 14:52:20
2026-03-02 14:18:27
“Бүргэдийн баяр-2026” арга хэмжээ Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
2026-03-02 14:17:19
Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
2026-03-02 13:30:38
Баянхонгор аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-03-02 13:09:50
Улаанбурхан өвчний гурван тохиолдол нэмж батлагдлаа
2026-03-02 13:05:57
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэн гарч эхэллээ
2026-03-02 12:53:23
“МИЛАН КОРТИНА-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-03-02 12:36:36
Аваргын цомыг “Хараацай” баг өргөлөө
2026-03-02 12:09:57
Байгальд ээлтэй аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагаа эхэллээ
2026-03-02 11:17:00
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-02 11:12:43
Дорнод аймаг авто тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлажээ
2026-03-02 11:09:44
ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ
2026-03-02 10:06:05
"ХӨГЖИЛТЭЙ ДҮР"-ИЙН ЧАНГА БАГШ, "ЭРВЭЭХЭЙН СҮҮДЭР"-ИЙН ХУУРТАГДСАН ЭМЭГТЭЙГ БҮТЭЭСЭН ОТГОО
2026-03-02 09:41:33
Улсын харцага Б.Зоригтбаатар “Эх орончдын өдөр”-ийн барилдаанд түрүүллээ
2026-03-02 08:34:50
Э.Ариунтунгалаг 2026 оны цанын улсын аварга боллоо
2026-03-02 08:15:25
“Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийнхан Япон багштай бэлтгэл хийлээ
2026-03-02 07:20:00
Хөвсгөлийн багш нарын дунд спортын онол арга зүйн хэлэлцүүлэг болжээ
2026-03-02 07:10:00
ТАНИЛЦ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСӨЛ БАТЛАГДВАЛ ЭГҮҮЛЭН ТАТАГДАХ УИХ-ЫН ГИШҮҮД
2026-03-02 07:00:00
Г.БААСАНСҮРЭН: ИТАЛИАС МОНГОЛ ХҮРЭХ ДУГУЙН АЯЛАЛ МААНЬ БИДЭНД ӨӨРСДИЙГӨӨ ЭРГЭЦҮҮЛЭХ, БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХҮНИЙ САЙНТАЙ МЭДРЭХ ҮНЭТЭЙ ЦАГ ХУГАЦАА
2026-03-02 07:00:00
“МИЛАН-КОРТИНА-2026” ОЛИМПЫН ОНЦЛОХ ДУУЛИАН, ШУУГИАН
2026-03-02 07:00:00
Э.БАТШУГАРЫН БУСДААС НУУСАН БУДЛИАНТАЙ ХӨРӨНГӨ
2026-03-02 07:00:00
ДАЛАЙД ЖИВСЭН ДӨРВӨН ХҮНИЙХЭЭ ЦОГЦОС, МАШИНЫГ ГАРГАЧИХ ЮМ САН ГЭЖ 44 ЖИЛ АМЬДЫН ТАМД БАЙЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |