Охиноо гурван удаа гуйлгаж буй аавын бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, үзэгчид монгол ёс, заншил мартагдаагүй байгаад баярласан тухай сэтгэгдэл үлдээсэн байдаг. Бид охиноо гурван удаа гуйлгаж, үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн Ч.Болорхүүтэй ярилцлаа.
-Сайхан намаржиж байна уу, та?
-Сайхан намаржиж байна. Ургац хураалтын ажилтай хөдөө ирчихсэн байна. Энэ жил их сайхан зун, намар болж байна.
-Таны охины гурван удаа гуйлгаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд байршсан байна лээ. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв. Охиноо гурван удаа гуйлгана гээд төлөвлөчихсөн байсан уу?
-Бэрийн талынхан охиноо өгөхдөө гурван удаа гуйлгадаг монгол ёс байдгийг санаж охиныгоо гурван удаа гуйлгана гээд дотроо бодчихсон байсан. Энэ тухайгаа эхнэртээ ч хэлээгүй. Хүргэний талынхныг гурван удаа гуйлгуулсанд хоёр талынхан их гайхсан. Тэднийг гурав дахь удаагаа гуйхад нь бүгд л “Одоо ав, ав” гэцгээж байсан. Тэгээд би сандраад хадгийг нь авчихсан юм. Манай эхнэр намайг гурван удаа гуйлгуулсанд бүр их гайхсан гэсэн.

-Хадаг барьж охиныг нь гуйсан хүн их гурван удаа гуйхдаа их сандарсан харагдсан. Харин та ямар байв?
-Эхний удаа гуйхад нь яарах юу байх вэ. “Цай, ундаа уучих” гээд суулгасан болохоор гурван удаа гуйлгах нь гэж мэдээд их сандарсан байх. Суулгасны дараа удахгүй гараад явчихсан. Залуухан хүн байсан болохоор сандарсан байж мэднэ. Үгээ дахин өөрчилж, охиноо өгөхөөр үг бэлддэг учраас өөрийгөө тайвшруулж, шинэ үг зохиосон байх. Би анх удаа охиноо айлд өгч байгаа болохоор тэднийг дагаад сандарч байсан ч охиноо гурван удаа гуйтал нь тэвчээртэй сууж, “Дахиад бодъё” гэтэл манайхан хүргэний талынхантай нийлээд “Одоо аваач ээ, хадгаа ав, ав” гэцгээсэн. Би ч тэднийг бөөнөөрөө хадгаа ав гэхээр нь сандраад хурдан авчихсан юм.
-Та аль нутгийн хүн бэ. Танайхан бэр гуйх ёсыг хэрхэн хүндэлж, сахидаг вэ?
-Би Сэлэнгэ аймгийн Шаамар сумынх. Сүүлийн үед бэр гуйх ёсыг хүмүүс их сахидаг болсон байна лээ. Би 55 настай. Биднийг залуу байхад бэр гуйх ёс өргөн дэлгэр болж байгаагүй. Ганц хоёрхон хүн очоод л гуйчихдаг байсан. Тухайн үедээ хадгийг нь авахгүй, бүр гэр рүү нь буцаачихдаг ёс ч байсан юм билээ. Би бэр гуйх ёс гэлтгүй монголынхоо бүхий л ёс заншлыг өөрийнхөө хэмжээнд дагаж мөрдөж, биелүүлж явахыг хичээдэг.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Та бэр гуйж үзсэн үү?
-Би хоёр охинтой. Сая том охиноо айлд өгчихлөө. Бага нь аравдугаар ангийн сурагч. Том охин минь ханьтайгаа Солонгост ажиллаж, амьдардаг. Тэднийг Монголд ирэхэд нь хүргэний талынхан охиныг минь гуйхаар шийдсэн байсан. Би өмнө нь дүүгийнхээ эхнэрийг гуйхаар хүмүүстэй хамт явж байсан.

-Охин нь тэдний хадгийг нь авахгүй удсан гэхэд нь юу гэсэн бэ?
-Охин, хүргэн хоёр маань гэрийн гадаа байсан. Уг нь бэр гуйж байхад хэн нь ч байх ёсгүй юм билээ. Тэд их сандралдсан байх. Хадгийг нь авсан уу гээд л чих тавиад байсан гэсэн.
-Та бага охиныгоо айлын хүн болоход нь мөн гурван удаа гуйлгуулна гэж бодож байна уу?
-Харин тиймээ. Бага охиноо бас гурван удаа гуйлгуулж байж өгнө гэж боддог.Гэхдээ бага охин минь жаахнаараа байгаа. Бэр гуйх ёс гэхээс илүүтэй охидоо хүндэлж байгаа хэлбэр гэж боддог.
-Та өөрийнхөө бичлэгийг олон нийтийн сүлжээнээс үзсэн үү. Олон хүн үзэж сэтгэгдэл үлдээсэн байсан нь танд ямар санагдсан бэ?
-Үзсэн. Би тухайн үед бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд тавина гэж бодож, төлөвлөөгүй байсан болохоор үзэхэд ч эвгүй юм билээ. Би хэзээний л дуу цөөтэй, хүн юм асуувал ганц, хоёрхон үгээр хариулчихдаг хүн шүү дээ.
| Ч.БОЛОРХҮҮ: ОХИНОО ГУРВАН УДАА ГУЙЛГУУЛЧИХААД “ДАХИАД БОДЪЁ” ГЭТЭЛ МАНАЙХАН ХҮРГЭНИЙ ТАЛЫНХАНТАЙ НИЙЛЭЭД “ХАДГАА АВ, ХАДГАА АВ” ГЭСЭН |
|
“BAKI CUP CHAMPIONSHIP-2026” гольфын тэмцээн боллоо
2026-06-19 10:53:08
Б.Баасанхүү, Г.Наранцэцэг нар их дуулгын эхний ялалтаа авлаа
2026-06-19 10:11:24
Б.Шинэбаяр "WT President’s Cup-Oceania 2026” –аас хүрэл медаль хүртэв
2026-06-19 09:12:17
ДУУЧИН Д.ДҮЙНХЭРЖАВ: Монголынхоо алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулж, пянз гаргах мөрөөдлөө биелүүллээ
2026-06-19 09:12:04
“Богд Банк”, МҮОХ-ны "TOP PARTNER” түнш боллоо
2026-06-19 09:03:52
П.Энхманлай “Тунис-2026 Гран при” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-06-19 08:16:41
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-06-19 07:00:28
М.СОНДОР, М.ҮЖИНГОО: ТОМ БОЛООД ДЭЭД ЛИГИЙН ТАМИРЧИД БОЛНО
2026-06-19 07:00:00
АЛБАН ТУШААЛЫН ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭХ ХЭРГЭЭР АТГ-Т ШАЛГУУЛЖ БУЙ ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР АСАН Ч.ТӨГСДЭЛГЭР ГЭЖ ХЭН БЭ
2026-06-19 07:00:00
“УЛААНБААТАР-2026” ИХ ДУУЛГЫН СУГАЛААНЫ ОНООЛТ ГАРЛАА
2026-06-19 07:00:00
ХӨЛ БӨМБӨГИЙН ДОМГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ ЛИОНЕЛЬ МЕССИ
2026-06-19 07:00:00
ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙСАН ЭТГЭЭД СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙХДАА ТАНИЛЦСАН ЭМЭГТЭЙГЭЭ ХАРДАЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2026-06-19 07:00:00
Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт маргааш болно
2026-06-18 15:48:08
Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ
2026-06-18 13:10:40
Д.Саруултөгс “ТУНИС -2026 Гран при”-гээс мөнгөн медаль хүртжээ
2026-06-18 12:34:20
Э.ЭНХСҮЛД: ЭНЭ ЗУН ХУР ТУНАДАС ИХТЭЙ БАЙХ Ч БАРУУН АЙМГААР ГАНТАЙ БАЙНА
2026-06-18 12:26:58
НҮБ-ын байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр итгэмжлэх захидлаа гаргуулав
2026-06-18 12:12:52
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ
2026-06-18 12:02:21
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2026-06-18 10:58:13
Италийн сурагчид Монголын түүх соёлтой танилцав
2026-06-18 09:50:28
Ц.МОНГОЛ: НЭГ ГЭРЭЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЭД, НӨГӨӨГ НЬ ОРХИХ НЬ ШУДАРГА ЁС УУ
2026-06-18 09:45:47
Европын монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв
2026-06-18 08:14:58
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-06-18 08:00:27
Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
2026-06-18 07:00:00
ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИАР СОГТУУРУУЛАХ УНДАА, АХУЙН ГАЗ, ӨНДӨГ, АМТЛАГЧ ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ ИРГЭН Т.НЭРГҮЙГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-18 07:00:00
МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ…
2026-06-18 07:00:00
“УЛААНБААТАР-2026”-Д ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ЦУГЛАРЧЭЭ
2026-06-18 07:00:00
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-06-18 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-06-18 07:00:00
ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН
2026-06-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |