Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.8.1-д заасны дагуу үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо хуралдаж морь уралдах хуваарь, уралдах зай зэрэг асуудлыг гаргасан. Үүний дагуу хурдан морины уралдааныг долдугаар сарын 10-ний өдөр эхлүүлэхээр болсон байдаг.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны долдугаар сарын 01-ний өдрийн 05 тоот тогтоолоор Монгол морьдоос, эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам батлагдсан. Тус журмын дагуу сүүлийн гурван жил эрлийз морьдыг тусад нь уралдуулж байна. Энэ жил мөн энэ журмын дагуу уралдуулах аж. Үндэсний их баяр наадмын журмыг хэрэгжүүлэх, хянах ажлын хэсгийнхэн дараах мэдээллүүдийг өглөө.
-ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИНУУДЫГ ГАРААНААС БАРИА ХҮРТЭЛ ӨРТӨӨЧИЛЖ БАЙРШУУЛНА-
ЦЕГ-ын нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга цагдаагийн хурандаа Амгалан хэлэхдээ “Энэ жил ганууд тоос шороотой байгаа учир хурдан морины замын аюулгүй байдал, хүүхдийн аюулгүй байдал, морьдын аюулгүй байдал зэргийг хангах Мөн хөдөлгөөнд оролцох автомашинуудын цэгцтэй байлгах тал дээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Юун түрүүнд хамгийн холын зай буюу 25 километрийн зайд уралдах морьдын замыг камержуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь нэгэнт бүргэгдээд гарсан морьдыг тогтоогдсон маршрутынх нь дагуу явуулах, хүүхдийг санаатай санаандгүй байдлаар унагаадаг зөрчлийг дүрсжүүлж авах зорилготой юм. Машинаар хурдан морь дагадаг асуудлыг болиулна. Түргэн тусламжийн машинуудыг морь дагуулахгүйгээр гараанаас бариа хүртэл өртөөчилж байршуулна. Хурдан морины уралдааныг шууд дамжуулан тайлбарлдаж хүргэдэг хэвлэл мэдээллийнхнийг боломж бололцоогоор хангаж хүндэтгэн ажиллахыг эрхэмлэх болно. Энэ үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн машинууд хурдан морьдыг дагах юм. Ингэхдээ ямар дэг журмаар дагах вэ гэдгийг тусгайлан заавар зөвлөгөө өгч ажиллана” гэлээ.
-УЯАЧИД ЁС ЗҮЙТЭЙ БАЙЖ ЭРЛИЙЗ МОРЬДОО УРАЛДААНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА-
ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар томилогдсон мал эмнэлгийн ерөнхий газрын нарийн бичгийн дарга Бямбадорж хэлэхдээ “Хурдан морины үйлдвэрлэг байдлыг тогтоож ажиллах мэргэжлийн хүмүүс томилогдсон. Энэ ажлын хэсэг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны долдугаар сарын 01-ний өдрийн 05 тоот тогтоолоор журмыг баримталж ажиллана. Тус журамд дааганы сэрвээний өндөр 127 см, шүдлэн 132 см, хязаалан 137 см, азарга соёолон 140 см, их насны морьд 141 см өндөртэй байхаар заасан байдаг. Мөн сэрвээний өндөр тухайн заалтдаа хүрэхгүй байвал үйлдвэрлэг байдлаараа эрлийз гэдэг нь тогтоогдвол уралдаанд оруулахгүй. Иймд уяачид ёс зүйтэй байж эрлийз морьдоо уралдаанд оролцуулахгүй байхыг уриалж байна. Томилогдсон ажлын хэсэг эрлийз морьдыг урьдчилсан байдлаар ялган ангилж хассан.” гэлээ.
-УНАЖ БЭРТСЭН ХҮҮХДИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДЛЫГ НӨХӨН ОЛГОХ АСУУДЛЫГ ГЭРЭЭНДЭЭ ТУСГАСАН "МИГ", "НОМИН" КОМПАНИУДАД ДААТГУУЛАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-
Хүүхэд залуучууд хөгжлийн газрын, Газрын дарга Энхбаатар “Хүүхэд залуучууд хөгжлийн газраас үдэсний их баяр наадмын тохиолдуулан гурван янзын шинэчлэлийг хийсэн гэдгийг удаа дараа мэдээллэсэн. Хурууны хээн цаган бүртгэлийг улс орон даяар нэвтрүүлж байгаа. Мөн уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалахтай холбогдуулан даатгал болон нөхөн олговрыг 20 сая төгрөг хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлсэн. Түүнчлэн стандарт хувцас шинэчлэгдэн батлагдсан. Гэвч энэхүү шинэчлэлийг далимдуулан мэдсээр байж мэдээгүй юм шиг дүр эсгэх мэдээлэл удаа дараа ирж байна.
Уралдаанч хүүхэд унаж бэртсэн тохиолдолд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх гэхэд тээврийн зардалтай холбоотой асуудал шийдэгддэггүй байсан. Эмнэлгийн төлбөр даатгалаар олгогддог ч, тусгай тоноглогдсон тээврийн хэрэгслээр зөөх зардал даатгалын гэрээнд байдаггүй байсан. Үүнийг оруулж өгөөч гэх саналаар есөн даатгалын компаниас хоёр нь албан ёсны тээвэрлэлтийн зардлыг 10 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр хариуцах боломжтой гэх хариултыг өгсөн. Тодруулбал, “Миг”, “Номин” даатгалын компаниуд ийм нөхцөлтэйгээр зөвшөөрлөө ирүүлсэн. Иймд эцэг эхчүүд уяачдад хандах хэлэхэд тээвэрлэлтийн зардлыг нөхөн олгох асуудлыг гэрээндээ тусгасан эдгээр хоёр компанид даатгуулахыг сануулж байна” гэлээ.
| Хурдан морины уралдааны ГАРААНААС БАРИА хүртэлх замыг камержуулна |
|
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ
2026-07-10 20:34:17
З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
2026-07-10 19:01:25
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ
2026-07-10 18:51:58
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
2026-07-10 16:16:42
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМД АН Н.УУГАНГЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН Д.ЦЭРЭННЯМ ҮЗҮҮРЛЭЖЭЭ
2026-07-10 15:15:38
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн Далбааны өдөрт оролцлоо
2026-07-10 14:36:26
Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУМУ Х.Улам-Өрнөхийн “Хээр” үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-10 14:26:35
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна
2026-07-10 12:31:53
Хүй долоон худаг руу галт тэрэг явна
2026-07-10 10:20:33
ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
2026-07-10 10:11:56
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
2026-07-10 09:23:43
Х.Алтанхуяг МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан-Од” одон хүртэв
2026-07-10 07:38:12
Казахстаны Түүх угсаатны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар боллоо
2026-07-10 07:30:00
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа
2026-07-10 07:29:50
“World Taekwondo Partnership Program” сургалт амжилттай өндөрлөлөө
2026-07-10 07:20:00
“АПУ” компани “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ
2026-07-10 07:10:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-07-10 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-07-10 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2026-07-10 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |