Шинэ төрлийн коронавирусийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.02.17/ мэдээлэл хийлээ.
2020 оны хоёрдугаар сарын 17-ны 10.00 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусийн халдварын тохиолдлын тоо 71 мянга 269, эдгэрсэн 10 мянга 773, нас баралт 1773 байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэлзүйн шинж тэмдгээр батлагдсан тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтөнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэлзүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой болоод байна. Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтөний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа. Найман судлаачийн хийсэн судалгаагаар Covid-19-ийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон” гэлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “ЭМЯ-наас нэгдүгээр сарын 6-наас эхлэн маш олон зөвлөмжийг хүргэсэн.
Гэтэл өнөөдрийн байдлаар Замын-Үүдэд тусгаарлагдсан иргэд дээрх зөвлөмж зөвлөмжийг мөрдөөгүй, хүнсний захуудаар явах, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх, түүхий загас авч хэрэглэх зэрэг халдвар судлалын өндөр эрсдэл үүсгэж байгааг анхаармаар байна.
Хоёрдугаарт, цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотойгоор хүнсний захуудаар явах, бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Халдвараас сэргийлэхэд иргэдийн оролцоо маш чухал” гэлээ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Эхний ээлжид 21 аймаг, нийслэл, албан байгууллагуудад шуурхай штаб байгуулагдсан. Бүх аймаг орон нутгийн засаг захиргаа тусгай горимд шилжин ажиллаж байна.
Орон нутагт цагаан сарын мэндчилгээ, сурталчилгааг бүрэн зогсоосон. Улсын хэмжээнд нийтдээ 321 шашны байгууллагад, олон нийтийг хамарсан цуглаан зохион байгуулахгүй байх шаардлагыг албан ёсоор хүргүүлсэн. Малчин иргэд цагаан сараа тэмдэглэнэ гэж ярьж байна. Тиймээс аймаг, орон нутгийн комисс хяналтаа чангаруулж байна.
Замын-Үүдэд тусгаарлагдсан байгаа 104 иргэнийг авчирсан. Уржигдар гурван зочид буудалд байршуулсан. Нэг хүн эмнэлгийн хяналтад байгаа. Бүгдийг нь бүртгэж авсан. Тусгаарлах үйл ажиллагаа үргэлжилж байна. Засгийн газрын тогтоолын дагуу хоёрдугаар сарын 15-наас хойш орж ирэх хүсэлтээ тавьсан хүмүүс зардлаа өөрсдөө хариуцна. Харамсалтай нь орж ирж байгаа хүмүүс төлбөрийн чадваргүй, зарим тусгаарласан хүмүүс 14 хоногийн дараа очих газаргүй гэсэн байдалтай байна. Одоо бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Яг шаардлагатай бол орон нутгийн замыг хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Аймгийн түвшинд шийдвэрүүд гарсан" гэв.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодисыг нөөцлөх, ард иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, нийтийн тээврийн хэрэгслүүдэд мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг байрлуулж, ариутгал хийж байна.
Болзошгүй эрсдэлийн үед БЗД, ЧД, ХУД, СХД, Төв салбаруудад Covid-19 халдварын үед сэжигтэй тохиолдолд үйлчлэх тус бүр хоёр түргэн тусламжийн автомашиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд байлгаж байгаа.
Халдвар гарсан тохиолдолд хамгийн эрсдэлтэй байгууллага нь бүх шатны эрүүл мэндийн байгууллага учир өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт үйлчилгээний 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтээр зохион байгуулах чиглэлийг үүрэг болгож байна. Мөн иргэдэд аль болох утсаар зөвлөгөөг авах, олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байхыг зөвлөе.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм.
Хоёрдугаар сарын 7-16-нд нийслэл рүү 39 мянга 170 тээврийн хэрэгслээр 119 мянга 665 зорчигч хяналтад хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт тэргээр 32 мянга 532 зорчигч, 178 онгоцоор 15 мянга 243 зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн. Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй”.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 15-нд тусгаарлагдсан дөрвөн тохиолдлын хариу сөрөг гарсан. Мөн тус өдөр ХӨСҮТ-д нэг хүн тусгаарлагдсан, үзлэг хийгдэж байна. Иргэдэд сануулахад анхаарлаа сулруулж болохгүй. Өөрийгөө хамгаална гэдэг гэр бүлээ хамгаална гэсэн үг” гэлээ.
| ОБЕГ: Шаардлагатай бол орон нутгийн замыг хаана |
|
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ
2026-07-10 20:34:17
З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
2026-07-10 19:01:25
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ
2026-07-10 18:51:58
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
2026-07-10 16:16:42
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМД АН Н.УУГАНГЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН Д.ЦЭРЭННЯМ ҮЗҮҮРЛЭЖЭЭ
2026-07-10 15:15:38
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн Далбааны өдөрт оролцлоо
2026-07-10 14:36:26
Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУМУ Х.Улам-Өрнөхийн “Хээр” үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-10 14:26:35
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна
2026-07-10 12:31:53
Хүй долоон худаг руу галт тэрэг явна
2026-07-10 10:20:33
ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
2026-07-10 10:11:56
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
2026-07-10 09:23:43
Х.Алтанхуяг МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан-Од” одон хүртэв
2026-07-10 07:38:12
Казахстаны Түүх угсаатны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар боллоо
2026-07-10 07:30:00
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа
2026-07-10 07:29:50
“World Taekwondo Partnership Program” сургалт амжилттай өндөрлөлөө
2026-07-10 07:20:00
“АПУ” компани “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ
2026-07-10 07:10:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-07-10 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-07-10 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2026-07-10 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |