Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театрын / УДБЭТ / захиргаа, уран сайхны зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд дурдсанаар, УДБЭТ нь дотоод шалтгааны улмаас хоёрдугаар сард төлөвлөгдсөн бүх тоглолтоо цуцалж байна гэв.
Иймээс хэрвээ та УДБЭТ-ийн хоёрдугаар сарын хөтөлбөрөөс сонгон тасалбар худалдан авсан бол бусад саруудын тоглолтын тасалбараар солих эсвэл буцаах боломжтой юм байна.
Театрын үйл ажиллагаа гуравдугаар сараас эхлэн хэвийн явагдана гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.
| Дуурийн театр хоёрдугаар сарын тоглолтуудаа цуцалжээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |