Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос уурхайчдын санал хүсэлтийн дагуу ажил, амралтын хуваарийг 14/14 байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахыг шаардаж, өнөөдөр /2020.01.08/ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төв байранд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр уурхайчдыг уурхай дээр 40 хүртэл хоногоор байрлуулан, олон цагаар ажиллаж байгаагаас үүдэн гэр бүл салалт, хөдөлмөрийн бүтээмж буурах, эрүүл мэндээрээ хохирох, сэтгэл зүйн таагүй нөхцөлд амьдрах тэр дундаа амиа хорлолт нэмэгдэх болсон талаар уурхайчдын төлөөлөл хэлж байв.
“МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАХ БОЛНО”
“Бид Монголын УИХ гадаадын хөрөнгө оруулагчдын захиалгаар хууль батлах нөхцөл байдал үүсч байна гэж хардаж байна. Хөдөлмөрийн тухай хуульд орон гэрээсээ алслагдмал нөхцөлд ажиллаж буй уурхайчдын ажил, амралтын хуваарийг 20/10 байхаар хуулийн төслийн ажлын хэсэг дээр хэлэлцэж, өнгөрөгч арванхоёрдугаар сард дэмжигдсэн. Үүнийг Монголын үйлдвэрчний холбоо болон Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эсэргүүцэж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 45 мянга гаруй уурхайчид ажиллаж байхад тэдний саналыг харгалзаж үзэлгүйгээр хууль батлах гэж байгаа нь шударга бус юм. УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд уул уурхайн салбарт ажлуулах горимыг тодорхойлсон. Үүнд, уртын ээлжээр ажлуулахдаа ажлын хоногийг 20 хоногоос ихгүй, амралтын өдрийг 10 хоногоос багагүй байна гэдэг саналыг томъёолол дэмжигдсэн. Бид энийг эсэргүүцэж байгаагаа дахин хэлье. Хэрвээ энэ горимоор хууль батлагдах юм бол монголын уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлах болно гэдгээ мэдэгдье” гэв.
Монгол Улсын уул уурхайн салбар ДНБ-ий 24 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь нийт экспортын 87 хувийг дангаараа бүрдүүлдэг баялаг бүтээгч салбар бөгөөд 57.6 мянган хүн уул уурхайн салбарт ажиллаж байгааг танилцуулсан юм.
Энэ үеэр хурал зохион байгуулагчид уул уурхайн салбарын зарим аж ахуй нэгжийн ажил, амралтын цагийг танилцуулсан юм. Жишээлбэл, “Алтай хүдэр” компани 40 хоног ажиллаж, 20 хоног амардаг бол “Оюутолгой” болон “Энержи ресурс” компани 14 хоног ажлуулж, долоо хоног амраадаг байна. Мөн “Эрдэнэс таван толгой” компани ажилчдаа 14 хоног ажлуулж, 14 хоног амраадаг, “Тавантолгой” компани 20 хоног ажлуулж, 10 хоног амраадаг байна.
Харин дэлхийд уул уурхайн салбараараа тэргүүлдэг Канад улсын компаниудын хүнд тоног төхөөрөмжийн оператор долоо хоног ажиллаж, долоо хоног амардаг бол уул уурхайн ахлах инженер нь 10 хоног ажиллаж, 10 хоног амардаг. Мөн Австрали улсад өрөмдлөгийн ажилтан 14 хоног ажиллаж, долоо хоног амардаг бол зарим мэргэжлийн ажилтнууд найм хоног ажиллаж, зургаа хоног амардаг байх жишээтэй.
УУРХАЙЧДЫН ДУНД ГЭР БҮЛ САЛАЛТ, АМИА ХОРЛОЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА
“Уул уурхайн салбарт ажиллаж буй ажилчдын ажил, амралтын хуваарь тэгш бус байгаагаас үүдэн гэр бүл салалт ихээр нэмэгдэж байна. Өнгөрөгч 2019 оны байдлаар нийт 4159 гэр бүл шүүхийн байгууллагаар гэрлэлтээ цуцлуулжээ. Үүний улмаас жил бүр 10 мянга орчим хүүхэд өнчирч байна. Шүүхээр гэр бүлээ цуцалж буй хосын мэдүүлгээс харахад нэгдүгээрт гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, хоёрдугаарт гэр бүл тусдаа байснаас үл ойлголцож, салах шийдвэр гаргасан гэсэн судалгаа бий” гэдгийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны нарийн бичгийн дарга Б.Долгор яриандаа онцолж байлаа.
Энэ үеэр “Оюутолгой” компанийн үйлдвэрчний хорооны дарга Ц.Дэлгэрхүү ярихдаа “Манай компанийн хувьд ажил, амралтын хуваариа 14/14 байхаар зохицуулж явуулдаг. Ингэхийн тулд манай үйлдвэрчний хорооноос ажилчдын ажил, амралтын хуваарийг тэгш байлгахаар 2018 оноос идэвхтэй дуугарч эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийт ажилчдын дунд санал асуулга явуулахад 1679 хүн хамрагдсанаас 78 хувь нь тэгш ажил, амралтын 14/14 хуваарийг дэмжсэн байгаа. Уурхайчид тэгш ажиллаж, амьдрах ёстой. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил, амралтын хуваарийг 20/10 болгосноор амьдралынхаа 2/3 ажиллаж, өнгөрүүлнэ гэсэн үг” гэдгийг хэлсэн юм.
| Уурхайчдын дунд амиа хорлолт нэмэгдэж байна |
|
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ
2026-07-10 20:34:17
З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
2026-07-10 19:01:25
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ
2026-07-10 18:51:58
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
2026-07-10 16:16:42
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМД АН Н.УУГАНГЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН Д.ЦЭРЭННЯМ ҮЗҮҮРЛЭЖЭЭ
2026-07-10 15:15:38
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн Далбааны өдөрт оролцлоо
2026-07-10 14:36:26
Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУМУ Х.Улам-Өрнөхийн “Хээр” үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-10 14:26:35
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна
2026-07-10 12:31:53
Хүй долоон худаг руу галт тэрэг явна
2026-07-10 10:20:33
ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
2026-07-10 10:11:56
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
2026-07-10 09:23:43
Х.Алтанхуяг МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан-Од” одон хүртэв
2026-07-10 07:38:12
Казахстаны Түүх угсаатны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар боллоо
2026-07-10 07:30:00
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа
2026-07-10 07:29:50
“World Taekwondo Partnership Program” сургалт амжилттай өндөрлөлөө
2026-07-10 07:20:00
“АПУ” компани “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ
2026-07-10 07:10:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-07-10 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-07-10 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2026-07-10 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |