Таны хүүхдэдээ өгсөн халаасны мөнгийг тэд юунд зарцуулдаг бол. Чихэр жимс, ундаа жүүс, аль эсвэл... Юутай ч зарцуулалтад нь санаа зовохгүй байж болохыг дараах жишээнүүд баталлаа. Тэд балчир гэлтгүй аав, ээжийнхээ өгсөн халаасны мөнгийг ухаалгаар заруулдаг болжээ. Халаасны мөнгөө цуглуулж байгаад хэрэгтэй зүйлээ авахаас гадна зарим тохиолдолд бусдад зээлдэг гэнэ шүү.
О.Золбаяр: Халаасны мөнгөө цуглуулж пүүз авсан
-Би Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн “7б” ангид сурдаг. Аав, ээжийнхээ өгсөн халаасны мөнгөөр инэнхдээ сургуулийнхаа цайны газраас будаатай хуурга, “Гого” жүүс авч уудаг. Бас мөнгөө цуглуулж байгаад пүүз авч өмсдөг. Саяхан 60 мянган төгрөгөөр “Жордан” авсан.
Д.Өнөболд: Халаасны мөнгөнөөсөө ээждээ зээлдэг
Энэ хүүг Д.Өнөболд гэдэг. Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор сургуулийн тавдугаар ангийн сурагч. Түүнээс “Аав, ээжийнхээ өгдөг халаасны мөнгийг хэрхэн, юунд зарцуулдаг вэ” гэж асуухад ийн хариулсан юм.
-Аав надад өглөө бүр 2000, заримдаа 3000 төгрөг өгдөг. Хичээл өдөр ордог, ч аав, ээж хоёр ажилтай болохоор хүйтэн өдөр нь 1000-1500 төгрөгөөр нь такси барьдаг. Харин дулаахан өдөр хичээлдээ алхаад орчихно. Халаасны мөнгөөрөө үдийн цайнд цагаан хоол өгдөг өдөр л ундаа, мантуун бууз, ороомог авч иддэг. Яагаад гэвэл би цагаан хоолонд дургүй. Бас биеийн тамирын хичээлтэй өдрөө заавал ус, ундаа авдаг. Тэгэхгүй бол ам их цангана. Ингээд үлдсэн мөнгөө гахайндаа хадгалж, заримдаа ээждээ зээлдэг. Харин эмээ, өвөө мөнгө өгвөл хэсэгтээ л аав, ээжээсээ мөнгө авдаггүй.
М.Мөнгөнсондор: Мөнгөө цуглуулж байгаад аав, ээждээ хүнс авахад нь тусална
-Намайг М.Мөнгөнсондор гэдэг. Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн “2ж” ангийн сурагч. Би сургууль руугаа өдөр бүр мөнгөтэй явдаггүй. Надад өвөө эмээ, аав, ээж хааяа л 500, 1000, 5000 төгрөг өгнө. Би мөнгөтэй болсон үедээ сургуулийн гуанзнаас үзэмний шүүс, бууз авдаг. Харин өвөл нь хойд талынхаа сургуулиас 500 төгрөгөөр хүчилтөрөгчийн коктель авч уудаг.
Аав ээж, өвөө эмээгийн өгсөн том мөнгөнүүдээ хайрцагт хадгалж байгаа. Мөнгөө цуглуулаад их болохоороо аав, ээждээ жимс ногоо, хүнс авахад нь тусална гэж боддог.
Э.Есүдэй: Халаасны мөнгөөрөө үсээ засуулдаг
-Намайг Э.Есүдэй гэдэг. 21 дүгээр сургуулийн “9а” анид сурдаг. Халаасны мөнгөө хамаагүй үрдэггүй учраас ихэвчлэн үсээ засуулахад зарцуулдаг. Урд нь ундаа авч, их уудаг байсан тул нүүрээр юм гардаг болсон учраас больсон. Манай ангийнхан ч гэсэн хэрэгцээгүй, биед сөрөг хүнсэнд мөнгөө үрэхээ больсон шүү. Хөвгүүдийн хувьд шилжтийн наснаас шалтгаалж нүүрэн дээр их юм гарах болсоноос нүүрний зориулалтын саванд мөнгө зарцуулдаг болсон.
| Хүүхдүүд халаасны мөнгөө юунд зарцуулдаг вэ? |
|
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ
2026-07-10 20:34:17
З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
2026-07-10 19:01:25
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ
2026-07-10 18:51:58
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
2026-07-10 16:16:42
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМД АН Н.УУГАНГЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН Д.ЦЭРЭННЯМ ҮЗҮҮРЛЭЖЭЭ
2026-07-10 15:15:38
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн Далбааны өдөрт оролцлоо
2026-07-10 14:36:26
Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУМУ Х.Улам-Өрнөхийн “Хээр” үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-10 14:26:35
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна
2026-07-10 12:31:53
Хүй долоон худаг руу галт тэрэг явна
2026-07-10 10:20:33
ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
2026-07-10 10:11:56
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
2026-07-10 09:23:43
Х.Алтанхуяг МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан-Од” одон хүртэв
2026-07-10 07:38:12
Казахстаны Түүх угсаатны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар боллоо
2026-07-10 07:30:00
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа
2026-07-10 07:29:50
“World Taekwondo Partnership Program” сургалт амжилттай өндөрлөлөө
2026-07-10 07:20:00
“АПУ” компани “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ
2026-07-10 07:10:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-07-10 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-07-10 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2026-07-10 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |