Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 43 дугаар тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/109 тоот “Журам батлах тухай” тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй буюу эцэг эх нь асран хамгаалах чадваргүйн улмаас магадлан итгэмжлэгдсэн Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвд амьдарч байгаа, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд хамгаалагдаж байгаа, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй, хүчирхийлэлд өртсөн 18 хүртэлх насны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд 50 ортой хүүхдийн тасгийг шинээр байгуулсан билээ. Тэгвэл Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдрийн өмнөхөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун, Гэр бүл, хүүхэд, хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дарга Р.Галбадрах болон албаны бусад хүмүүс оролцсон. Нээлтийн арга хэмжээний үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус төвөөр үйлчлүүлж буй 100 хүүхдэд гарын бэлэг гардуулсан юм. Одоо тус төвд Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрнаас эхний ээлжинд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 12 хүүхдийг хүлээн авч эмчилгээ сувилгааг эхлүүлээд байгаа юм. Ташрамд мэдээлэхэд, ХНХ-ын сайдын 2020 оны А/109 тоот тушаалаар “Эцэг эх, асран хамгаалагчгүй, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд урт хугацааны тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, мөн шаардлагатай зардлыг хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаас гаргахаар зохицуулан ажиллаж байна.
| Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 50 ортой тасаг шинээр нээгдлээ |
|
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ
2026-07-10 20:34:17
З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
2026-07-10 19:01:25
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ
2026-07-10 18:51:58
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
2026-07-10 16:16:42
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМД АН Н.УУГАНГЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН Д.ЦЭРЭННЯМ ҮЗҮҮРЛЭЖЭЭ
2026-07-10 15:15:38
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн Далбааны өдөрт оролцлоо
2026-07-10 14:36:26
Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУМУ Х.Улам-Өрнөхийн “Хээр” үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-10 14:26:35
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна
2026-07-10 12:31:53
Хүй долоон худаг руу галт тэрэг явна
2026-07-10 10:20:33
ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
2026-07-10 10:11:56
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
2026-07-10 09:23:43
Х.Алтанхуяг МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан-Од” одон хүртэв
2026-07-10 07:38:12
Казахстаны Түүх угсаатны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар боллоо
2026-07-10 07:30:00
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа
2026-07-10 07:29:50
“World Taekwondo Partnership Program” сургалт амжилттай өндөрлөлөө
2026-07-10 07:20:00
“АПУ” компани “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ
2026-07-10 07:10:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-07-10 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-07-10 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2026-07-10 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |