• Өнөөдөр 2025-03-15

ЗГХА гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа байгууллагуудын хагас жилийн тайлангийн хурал боллоо

2020-07-28,   1791

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа байгууллагуудын тайлангийн хурал өнгөрсөн даваа гарагт боллоо. Хуралд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар болон агентлагийн газар, хэлтсийн дарга нар мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-ын захирал Ш.Одончимэг, “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн захирал М.Өлзийчимэг, “Хүүхдийн тусламжийн 108 утасны
үйлчилгэний төв”-ийн захирал С.Отгонсүрэн, “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ны зохицуулагч Б.Батсүрэн, “Сургалт, судалгаа мэдээллийн төв”-ийн ахлах мэргэжилтэн Д.Цэрэндулам нар 2020 оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Мөн цаашид хийж хэрэгжүүлэх, төлөвлөж буй болон тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ярилцсан юм.


ЗГХА гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа байгууллагуудын хагас жилийн тайлангийн хурал боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188