Зургаан сарын хугацаанд ид шидийг бүтээхээр Монгол залуус нэгджээ. Тэд хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа бус, өртөхөөс нь урьтаж хамгаалахаар нэгдсэн нь энэ. Үүнийг ч төслийг санаачлагчид онцлон хэлсэн. Тодруулбал, “Лантуун дохио” ТББ-аас хэрэгжүүлж буй “Ид шидийн орон” төслийн эхний төсөл хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагааг эхлүүлсэн бол хоёр дахь төсөл нь урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахаар бүтээн байгуулалтын ажлаа хийж байна. Баянзүрх дүүргийн XXIII хороонд “Ид шидийн орон 2” сүндэрлэнэ.
Зургаан сарын хугацаанд ид шид бүтээхээр Монгол залуус нэгджээ. Тэд хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа бус, өртөхөөс нь урьтаж хамгаалахаар нэгдсэн нь энэ. Үүнийг ч төслийг санаачлагчид онцлон хэлсэн. Тодруулбал, “Лантуун дохио” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Ид шидийн орон” төслийн эхний төсөл хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагааг эхлүүлсэн бол хоёр дахь төсөл нь урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүтээн байгуулалтын ажлаа хийж байна. Баянзүрх дүүргийн XXIII хороонд “Ид шидийн орон 2” сүндэрлэнэ. Ид шидийн орны бүтээн байгуулалттай танилцахаар Улиастайн шинэ эцэст үд дундын үед хүрлээ. Төслийн багийнхан хүйтний улирал эхлэхээс урьтаж, барилгын ажлаа дуусгахаар шаргуу ажиллаж байв. Энд хүсэл зорилгоор нэгдсэн залуус хүүхдийн ирээдүйн сайн сайхны төлөө хүчээ нэгтгэн ажиллаж байсан юм. Инээд, хөөр, дуу, хуур цалгисан залуус намрын сэрүүнийг үл анзааран, ажилдаа шамдацгаана. “Ид шидийн орон 2” төсөлд үйл ажиллагаа явуулах нэг объект буюу хоёр давхар, 1400 мкв байшин, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай хийгдэхээр төлөвлөгдсөн. Тодруулбал, эхний төслөөсөө гурав дахин том бүтээн байгуулалтын ажил өрнөж байлаа. Энэ бяцхан “Харш”-д зөвхөн хүүхдүүд үйлчлүүлнэ. Ингэхдээ 80 хүүхдийн багтаамжтай гурван анги бүхий хүүхдийн цэцэрлэг, 70 хүний багтаамжтай Book cafe, 15 хүүхдийн багтаамжтай хөдөлгөөнт заслын төв, сэтгэлзүйн оношилгоо, эмчилгээний төв, сургалтын танхимууд бий болох аж. Мөн гадна талбайг ч хүүхдүүдэд зориулан тохижуулж байлаа. Бяцхан цөөрмийн хажууд 5000 гаруй модтой шидэт төгөл байгуулжээ. Тун удахгүй энд бяцхан үлгэрийн ертөнц бий болох нь ээ. Энэ талаар төслийг санаачлагч, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан “Энэ төсөл олон хүний санаачлагаар бий болсон. Анх бид “Ид шидийн уут” нэртэй сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулж байсан. Гэтэл хүүхдүүдэд бэлэг өгөөд харанхуй, хоол, ундгүй хүйтэн гэрт нь үлдээгээд явахад сэтгэл эмзэглэдэг байлаа. Ингээд арай бодитой хүүхдийн боловсрол, хүмүүжилд чиглэсэн үйл ажиллагааг эхлүүлэн санааг гаргасан. “Ид шидийн орон” төсөл үр дүнгээ өгч, эхний бүтээн байгуулалтын ажил дууссан. Үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр жил болж байгаа. Хоёр дахь төсөл, үйл ажиллагаа цар хүрээгээр урьдын төслөөсөө гурав дахин том болж өргөжсөн. Өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн барилгын ажил өнөөдөр 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгын гадна тохижилтын ажлыг бид энэ сардаа багтааж дуусгахаар шамдан ажиллаж байна. Бидний төсөл зургаахан сарын хугацаанд Монгол залуус ид шидийг бүтээж болохыг харуулж буйгаа онцлог. Монголдоо төдийгүй гадаадад амьдарч буй залуус төсөлд нэгдсэн. Угтаа энэ төсөл “Лантуу дохио” ТББ-ын цар хүрээнээс хэдийнэ хальжээ. Өөрөөр хэлбэл, “Ид шидийн орон” бүх Монголчуудын хамтдаа бүтээж буй томоохон бүтээн байгуулалт. Төслийн гол зорилго нь нийгмийн халамжид буй, өнчин, өрхийн орлого багатай, нийгмийн хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүд рүү чиглэж ажиллах юм. Хүүхдийн төлөө нэгдсэн 200 гаруй залуус өглөөнөөс оройг хүртэл нэг ч төгрөгийн цалин авахгүй, хоёр автобус дамжаад өдөржин барилгын тоосго, элс шороо зөөх гээд хүнд хүчир ажлыг хойш суулгүйгээр хийж байгаа. Үүнээс харахад манай залуус өөдрөг үзэлтэй, ирээдүйгээ хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаа нь мэдрэгдэж байна. Эдгээр 200 залуу 10 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг ямар ч цалин хөлсгүй гүйцэтгэж байгаа нь бахархмаар. Ингэхдээ цалин хөлс авч ажиллаж байгаа хүмүүсээс илүү сэтгэл гаргаж ажиллаж байна. Сайн дурын ажил хийнэ гэдэг нийгэмд төдийгүй өөрт нь өгөөжтэй гэдгийг залуус ойлгож байгаа болов уу. Хүүхдүүдийн төлөө өөрийнхөө бүтээсэн зүйлсийг хараад өөрийгөө үнэлэх, бусадтай хамтран ажиллах зэрэг олон чадварыг суулгаж байгаа юм.” гэв. “Лантуун дохио” ТББ-ын гишүүн Д.Тэмүүлэн “Би МУИС-д сурдаг. Багаасаа хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах сонирхолтой тул “Лантуун дохио” ТББ-ын гишүүн элссэн. Сайн дурын байгуулалгад элсээд жил гаран болж байна. Энд элсээд бүх ажиллагаанд оролцоод явснаараа хамгийн үнэ цэнэтэй бүтээн байгуулалтаа босгож чадаж байгаа. Хүүхдүүдэд бэлэг тараагаад, хийсэн ажил хүүхдүүдийг баярлуулж байгаа нь миний амьдралын хамгийн жаргалтай мөч болон хувирсан. Залуусыг үүнд нэгдэж сайн сайхан зүйлсийг бүтээгээсэй хэмээн уриалмаар байна” хэмээн ярилаа.
Нар жаргахаас урьтаж, төлөвлөсөн ажлаа дуусгахаар залуус цагтай уралдан ажилна. Хуулийн мэргэжлээр суралцдаг оюутан зураг зурж, урлагийн мэргэжилтэн шороо, тоосго зөөж буй энэ төрх Монголын ирээдүйн төлөө сэтгэл зүрхээрээ нэгдэж чадсаныг харуулж байлаа.
| Хүүхдийн ертөнцийн ид шид-II |
|
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ
2026-07-10 20:34:17
З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
2026-07-10 19:01:25
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ
2026-07-10 18:51:58
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
2026-07-10 16:16:42
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМД АН Н.УУГАНГЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН Д.ЦЭРЭННЯМ ҮЗҮҮРЛЭЖЭЭ
2026-07-10 15:15:38
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн Далбааны өдөрт оролцлоо
2026-07-10 14:36:26
Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУМУ Х.Улам-Өрнөхийн “Хээр” үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-10 14:26:35
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна
2026-07-10 12:31:53
Хүй долоон худаг руу галт тэрэг явна
2026-07-10 10:20:33
ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
2026-07-10 10:11:56
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
2026-07-10 09:23:43
Х.Алтанхуяг МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан-Од” одон хүртэв
2026-07-10 07:38:12
Казахстаны Түүх угсаатны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар боллоо
2026-07-10 07:30:00
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа
2026-07-10 07:29:50
“World Taekwondo Partnership Program” сургалт амжилттай өндөрлөлөө
2026-07-10 07:20:00
“АПУ” компани “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ
2026-07-10 07:10:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-07-10 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-07-10 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2026-07-10 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |