Монгол Улсын зөвлөх инженер Ч.Намжилдоржтой ярилцлаа.
-“Protein” яс боловсруулах холбоотой асуудлууд яригдаж байна. Та энэ үйлдвэрийн ач холбогдлын талаар яриад өгөхгүй юу?
-Тийм ээ, энэ үйлдвэрийн суурийг нь тавилцаж, хамт байгуулсан хүний хувьд.байгуулагдсан талаар байр сууриа илэрхийлье.
Нэгдүгээрт: Энэ үйлдвэр хог хаягдал дахин боловсруулдаг үйлдвэр юм. Байгальд хаягдаж байгаа яс нь биологийн аюултай хог хаягдалд ордог. Хөрсөн дээрээ хаягдчихаар ялзрал явагдаж бактери үржсэний улмаас гол ус, хөрсийг бохирдуулдаг шүү дээ. Энэ хог хаягдлыг дахин боловсруулж байгаа үйлдвэр бол өөрөө байгаль экологийг цэвэрлэж байна гэсэн үг. Манай үйлдвэр өдөрт дунджаар 100 тонн яс боловсруулдаг юм. Тэгэхээр байгальд хаягддаг, аюултай, хор хөнөөлтэй хогийг дахин боловсруулж байгаагаараа өндөр ач холбогдолтой. Мөн технологийн хувьд Итали Улсын Евро стандартаар хийгдсэн үйлдвэр. Тоног төхөөрөмж нь мөн л Италийнх. Италийн стандарт, технологиор байгуулагдсан ясны үйлдвэр дэлхийн улс орнуудад олон бий. Яг ийм стандарттай, технологитой, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 120 үйлдвэр байдгийн хоёр нь Азид байгаа. Тодруулбал, нэг нь манай Монгол Улсад байна гэсэн үг шүү дээ.

Манай улсад өмнө нь олон ясны үйлдвэр байсан, одоо ч байгаа. Жижиг хэмжээний үйлдвэрүүд нь ясыг бутлаад, чанаж, чанасан шөлөө байгальд эргээд асгадаг юм. Харин бидний байгуулсан уг үйлдвэрийн технологи нь 130 градусын уураар, 10 барын даралтаар боловсруулдаг. Ясаа бутлаад, жижиглээд уураар чаначихна гэсэн үг. Энэ нь ямар давуу талтай вэ гэдгийг тайлбарлаж хэлье. Яс нь өөрөө 35-40 хувийн ус агуулж байдаг. Яснаас үлдсэн үйрмэг нь 30 минутын турш халуун зууханд эргэлдэж, чанагддаг. Энэ бүхний дараа бид ясны тосоо ялгаж аваад, үлдсэн хэсгээс нь 7-8 хувийн тостой малын яс, махны гурилыг ялгаж авдаг юм. Гаргаж байгаа тос нь нэлээн бохирдолтой гарч ирдэг. Бохирдолтой тосоо Германы маш өндөр эргэлттэй машинаар шүүгээд цэв цэвэрхэн тос боолгож авдаг. Ийм л ач холбогдолтой, нэг ч граммын хог хаягдал гаргадаггүй үйлдвэр юм.
-Яснаас ямар ч хог гарахгүй гэсэн үг үү. Ямар бүтээгдэхүүн гаргаж авдаг юм бэ?
-Юу ч хаяхгүй. Тосоо шүүгээд авчихсан учраас ус ч гарахгүй. Байгаль дээр эргээд юу ч хаяхгүй гэсэн үг. Итали технологийн давуу тал энэ байдаг юм. Гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг.
Нэгдүгээрт, уураг. Энэ нь гахай, тахиа малын тэжээл гэсэн үг. Тэжээлийн үйлдвэрүүд бидний гаргаж байгаа уургийг хэрэглэдэг юм. Уг үйлдвэрүүд нь жилд 20 сая доллароор европоос тэжээлийн уураг худалдаж авдаг юм байна лээ. Импортоор оруулж ирж байгаа уураг нь бидний эх орондоо үйлдвэрлэж, гаргаж авч байгаа уургийн чанараас 5-10 хувиар бага байдаг. Тэгээд бодохоор үйлдвэрүүд чанар сайтай, үнэ хямд тэжээлийн уургийг гэрийнхээ хаяанаас авах боломж бүрдэж, уургаа дутахаа больсон гэсэн үг.

Хоёрдугаарт, Бона бордоо. Бона бордоо нь 100 хувь яснаас гарган авдаг органик бордоо авдаг. Бусад бордооноос ялгарах онцлог нь хөрсөнд шингэхээрээ эхний нэг жилдээ 20-30 хувь нь задралд ордог. Бордооны хэрэгцээтэй элементүүд нь хөрсөө сэргээж, модоо тэжээж, төмс хүнсний ногоо хөрсөө нөхөн сэргээдэг сайн талтай. Мөн ургамлын ургалтын сайжруулна. Харин бордоо маань хоёр дахь жилээс 100 хувь задарч эхэлнэ. Ургамлын чийгийг маш сайн хадгалдаг учраас 2-3 жил бордоо ашиглах хэрэггүй болно.
Италийн технологиор хийж байгаа ясны бордоог Европ тэр чигээрээ ашигладаг болсон. Бид хамгийн сайн чанарын ясны бордоог судалж, эрдэмтдээр шинжилгээ, судалгаа хийлгээд, бордоогоо хүрээлэнгүүдээр судлуулаад, эрдэмтдийн зөвлөлөөр баталгаажуулаад, органикийн гэрчилгээг нь авсан, Мөн ISO хэрэгжүүлээд эхэлсэн. Ерөнхийдөө бидний бүтээж буй бордоог хүмүүс хэрэглэж сурч, мэддэг болоод байна. Мөн манай мал аж ахуй бэлчээрийнх учраас Европын бордооноос хэд дахин илүү чанартай болж байгаа юм. Европ чинь тэжээлийн мал аж ахуйтай шүү дээ. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод хөтөлбөрт манай бордоо яг тохирно.
Гуравдугаарт, малын гаралтай тос. Энэ нь цэвэршүүлсэн ясны тос юм. Малын гаралтай тос жинхэнэ стратегийн түүхийн эд. Уг үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүнээс саван, лаа, гоо сайхны бүх бүтээгдэхүүнүүд, дизель түлш, гал ноцоогч хийж болно. Цаашдаа Монгол Улсад бий болох үйлдвэрүүдийн эхлэл болж өгнө. Ер нь энэ үйлдвэр байгуулагдсанаас хойш олон үйлдвэрийн түүхийн эдийг бэлтгэж өгөх боломж бүрдсэн. Манай улс жилд гадаадаас 20 сая доллароор саван худалдаж авч байгаа шүү дээ. Үүнийг халж, савангийн үйлдвэр байгуулагдах хэрэгтэй. Түүхий эдийг нь бид бэлтгэн нийлүүлнэ, жижиг үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа.
-Цаашид нэр төрөл нь нэмэгдэх боломжтой юу?
-Нэр төрөл нь нэмэгдэхгүй. Үйлдвэрээ өргөтгөж цаашдаа саван болон өөр зүйлүүд хийгээд явж болно. Нэг компани бүгдийг нь хийх боломжгүй учраас нэгийгээ дэмжээд явах хэрэгтэй.
-Шүлхий болон малын гоц халдварт өвчин туссан малын яс байвал яах вэ. Бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орж, сөрөг нөлөө гарах уу?
-Бид ясаа 130 градусын халуунд шардаг гэж хэлсэн шүү дээ. Халдвартай малын яс ирсэн ч байж болно. Тэр бактериудыг бүгдийг нь устгаж байгаа нь хамгийн том онцлог юм. Халдваргүйжүүлэлт үүсгэж байгаа. Айх аюул байхгүй гэсэн үг.

-Та бүхний гарган авч байгаа бордоо экспортын бордооноос хэд дахин илүү чанартай юм бэ?
-Монголд импортоор оруулж ирж байгаа бордоо чинь химийн бордоо байгаа. Тэр бордоонууд ургамлаа ургуулаад хөрсөө бохирдуулдаг. Бидний гарган авч буй органик бордоо хөрсөн дотроо байгаад, задраад нийлмэл бордооны үүрэг гүйцэтгээд бүгдийг нь тэжээгээд явдаг сайн талтай.
-Уг үйлдвэрийн удирдлагуудыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, үнэт эдлэлийн дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж, үнэтэй авсан гэх мэдэгдлийг албаныхан хийсэн. Та энэ талаар ямар тайлбар хийх вэ?
-Банк, санхүүгийн асуудлыг би юу мэдэхгүй. Хамтран ажиллаж, зүтгэж байгаа хүний хувьд тийм зүйл байхгүй гэдэгт итгэлтэй байгаа. “Үйлдвэр байгууллаа” гэдэг чинь нэг байшин бариад, бүтээгдэхүүнээ зарчихдаг юм биш шүү дээ. Маш олон шат дамжлагыг дамжиж, эцсийн дүндээ бүтээгдэхүүнээ гаргаж, худалдан авагч нарт нийлүүлдэг. Зөвшөөрөл авна, төхөөрөмжөө оруулж ирнэ, угсарна, туршилт хийнэ, тоног төхөөрөмжийн гэрчилгээгээ авна, стандартыг нь баталгаажуулна, тохирлын гэрчилгээнүүдээ бүтээгдэхүүн дээрээ авна, эрдэмтдийн зөвлөгөөнөөр оруулна гээд маш их ажил бий. Бид үе шаттай бүгдийг нь хэрэгжүүлж, хамгийн сүүлд ISO хэрэгжүүлсэн. Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан л гэж боддог. Уг үйлдвэрийг уулан дээр барьсан. Уулыг тэгшлэх газар шорооны ажил үнэтэй, Италиас ирж байгаа технологи нь үнэтэй тээврийн зардал, Италиас ачаа бага багаар ирнэ. Тэгэхээр олон удаагийн тээврийн зардал, гаалийн төлбөр өндөр, Итали Улсаас мэргэжилтнүүд нь ирж ажиллуулж, технологийг нутагшуулсан гээд маш олон хүний хөдөлмөр, зүтгэлээр босож яваа үйлдвэр.
-Хог дээр хаягдаж байгаа ясыг үнэгүй аваад бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна гэх. Энэ талаар юу хэлэх вэ?
-“Эмээлт” захад 30 орчим мах кабинет байгаа. Бойноос гарч байгаа яснуудыг тодорхой хэмжээгээр худалдаж авдаг. Манай үйлдвэр байгуулагдсанаар яс бэлтгэн нийлүүлэх хүсэлтэй олон хүн бий болсон. Тэр хүмүүс өөрсдийнхөө машин дээр ясаа цуглуулаад, үйлдвэрт авчирч мөнгөөр тушаадаг. Ингэснээр олон хүн ажлын байртай болж байгаа юм.
-Уг ясны үйлдвэрийг 2019 онд нээж байсан бил үү?
-2019 оны хоёрдугаар сарын 14нд үйлдвэрээ нээсэн. Тэр нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа очиж, үг хэлж байлаа. Тэрбээр нээлтийн үеэр “Ийм үйлдвэрүүдийг би дэмжих гэж Ерөнхий сайд болсон юм” гэж хэлж байсан. Тэр үг надад одоо хүртэл сайхан санагдаж явдаг юм.

-Хэдэн хүн ажлын байртай болсон бэ?
-15-20 нь хүнийг ажлын байраар хангасан. Автомат үйлдвэр учраас олон хүний шаардлага хэрэггүй. Хоёр ээлжид орохоороо хүнээ жоохон нэмдэг. Ажиллах орчин сайн. Ажилтнууд маань ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, хайртай байдаг юм.
-Та энэ үйлдвэртэй хэрхэн холбогдсон юм бэ. Танд санал тавьсан юм уу?
-Надад санал тавиад, “Хамтраад дэлхийд зөвшөөрөгдсөн, хог хаягдал гардаггүй, байгальд ээлтэй, сайн чанарын бүтээгдэхүүн гаргаж авах үйлдвэр байгуулахад туслаач” гэсэн юм. Монголд үйлдвэр баригдах гэж байхад туслахгүй яах вэ, Монгол хөрөнгө оруулагчтай, монголд хэрэгтэй шүү дээ. Би өөрөө барилгын тоног төхөөрөмжийн мэргэжилтэй хүн. Миний хувьд хөдөө аж ахуйн сонирхолтой, хаягдал дахин боловсруулдаг ийм үйлдвэрийг бас бариад үзье, энийг ажиллуулж үзье сонирхол байна. Тэгээд энэ талаар их судалгаа хийсэн бүтээгдэхүүнүүдээ бас нэлээн судалж гардсан.
-Ярилцсанд баярлалаа.
| ЯС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ИНЖЕНЕР Ч.НАМЖИЛДОРЖ: ИТАЛИЙН ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛЖ, НЭГ Ч КГ ХОГ ХАЯГДАЛГҮЙГЭЭР ГУРВАН ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАН АВЧ БАЙНА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |