• Өнөөдөр 2024-05-04

МАН-ЫН ПЭЭДГЭР ГИШҮҮД

2023-11-25,   1443

      МАН-ын гишүүд мөн ч аархуу байна. Тэд өнгөрсөн долоон жилийн хугацаанд Засгийн эрхийг дангаараа барьж, парламентад үнэмлэхүй олонх болж суучихаад төрд дархлагдсан аятай л даналзаж байна.

     Сэтгүүлчдийн асуултад “Хариулахгүй, чадахгүй, танайд өгөхгүй” гэх үгээр иргэдийн мэдэх эрхийг хааж, боож, тэр байтугай иргэдээ ялгаварлан гадуурхаж харьцах боллоо. Ёстой л бидэнд хэн юу хэлж, нохойг хэн саах вэ гэдэг шиг даналзацгаах юм. Хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж буй гишүүд үүргээ биелүүлж, иргэдийг мэдээллээр хангах, нийгэмд тулгамдаж байгаа асуудал дээр үгээ хэлж, хаана нь гажуудал үүсэж, юу болохгүй байна, түүнийг нь эрх зүйн боломжоор хангах үүрэг хүлээсэн баймаар. Харамсалтай нь, камерын өмнө пээдэлзэж, иргэдийгээ үл тоох нь наад захын ажил болов.

      Хамгийн сүүлд гэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цэргийн амиа алдсан асуудалд Засгийн газрын гишүүний хувьд байрь сууриа илэрхийлэхээс татгалзаж, хэвлэл мэдээллийн байгууллагыг үл тоосон удаатай. Цаад агуулгаараа бол иргэдийн мэдэх эрхэнд халдаж буйгаас ялгаагүй үйлдэл гаргав. Түүний хувьд УИХ-д Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг удирдан явуулж, “чих”-гүй ах нараа хэд хоног ордонд байцаасны эцэст Ерөнхий сайдаас өндөр үнэлгээ авч, үүнийхээ хариуд Хууль, зүй дотоод хэргийн сайдын суудалд тухлаад амжсан.

Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны нээлттэй сонсголыг удирдагчийн хоёр жил гаруйн ойлгогдохын, онц сайн гүйцэтгэгч нь байхын төлөөх тэмцэл, урдах, хажуудахаа улалзтал үгүйсгэж байгаад ч хамаагүй тоогдохын их зорилго нь биеллээ олж, сая нэг юм амсхийх шиг боллоо. Тун удахгүй нүүрсний сонсголыг даргалж, намынхаа томчуудыг камерын өмнө загнаж, зандарч байгаа болж ард түмний өмнө шудрага дүр болохын төлөө яамгүй мэрийх биз. Үүнийхээ хариуд Их хуралд дахин нэр дэвших эрх өвөртлөж, дараагийн дөрвсөн жилийнхээ амбицыг зургалчихсан байгаа нь гарцаагүй.

        Харин түүний дараах МАН-ын дуулгаваргүй гишүүн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар. Бизнесийн салбараас Их хуралд орж ирсэн, МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг, парламентад хоёр жил тасралтгүй сонгогдсон тэрбээр туслахаа чихдэж зодож буй бичлэг олны өмнө ил болж байсан удаатай.

      Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсноос хойш шатахууны асуудал дээр хориг хандаж, тодорхой мэдээллээр хангахгүй байгаа нь үнэн. Бодит байдал дээрээ шатахууны хомстол нүүрлэж, шатахуун түгээх станцууд бензин өгөхгүй, хөдөө орон нутагт сүүлийн үед дизель түлшний хомстол үүссэн байтал иргэдийг бодит мэдээллээр хангаж чадахгүй байгаа нь ч нууц биш. Өөрөөр хэлбэл, тэрбээр мөн л ард түмний өмнө дуулгаваргүй, “том толгойтой” гишүүдийн дүрээр танигдаад байна.

        Түүний хувьд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд хатуухан сануулга авч байсан  удаатай. Тодруулбал, “Чи анх удаа УИХ-д сонгогдсон хэр нь их пээдэлзээд байгаа шүү. Намайг УИХ-ын гишүүн байгаагүй гэж бодоо юу. Би хэд хэдэн удаа УИХ-д сонгогдож, наад танхимд чинь сууж байсан юм. Чам шиг бацаан ингэж пээдэлзэх болоогүй шүү" хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сануулж байв.

       Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар МАН-ын пээдгэр гишүүдийн тэргүүнд эгнээнд бичигдэнэ. Түүний хувьд удаа дараа хэвлэл мэдээллийн байгууллагад “Танайд ярилцлага өгөхгүй” хэмээн иргэдийн мэдэх эрхэнд халдаж байсан удаатай. Тэрбээр хамаарал бүхий хань хамсаатныхаа компаниар дамжуулан төрийн тендэр түүдэг баримтууд ч бий. Тухайлбал түүний хамаарал бүхий этгээдүүдийн 48 компани бий.  Түүгээрээ дамжуулан төсөл хөтөлбөр, тендерийг түүдэг гэх.

          УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажилладаг. Тэрбээр Монголбанктай газар, хэлтсийн дарга нартай хамт “Мөнгө, санхүү, баялаг сэтгүүл” ХМБ-ийг эзэмшдэг. Харин төрсөн хүү Х.Амарбаясгалан нь авга ах нартайгаа хамт “Бээст грэен” ХХК-д хувь эзэмшдэг бол “Саран дэгрээ” ХХК-ийн дангаараа эзэмшдэг.

       Том ах Ч.Ганболд нь Монгол Улсыг төлөөлж, Тува Улсын Кызыл хотод суух Ерөнхий консулаар ажил гаруйн өмнө томилогдсон. Ч.Ганболд нь өмнө нь Увс аймгийн Хөдөө аж ахуйн газар, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан. Дараа нь улсын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаад Тува Улсад суух Ерөнхий консулаар томилогдсон. Өдгөө Ч.Ганболд төрсөн дүү Ч.Гантулга, Ч.Гансүх болон Ч.Хүрэлбаатарын хүү Х.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан К.Дэмбэрэл нартай хамт “Бээст грэен” ХХК-д хувь эзэмшдэг. Харин түүний охин Г.Солонго нь “Хайр гэрэлтсэн бүсгүйчүүд” ТББ-ийн үүсгэн байгуулагч, түүний нөхөр Э.Даваадалай нь Увс аймгийн ХААА-ны Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн ажээ. Удаах төрсөн ах Ч.Гансүх нь “Би даблью эй” ХХК, “Бээстгрэен” ХХК, “Бяцхан баясгалан цэцэрлэг” БСБ, -“Гурван тэрмэс трейд” ХХК, “МОНТЭК” ХХК, “Шанага транс” ХХК-иудыг эзэмшдэг. Энэ  мэтээр түүний хамаарал бүхий компаниуд үргэлжилж, төрийн тендерт том төсөл авсан баримтууд чамгүй олон байна.

      Сангийн сайд Б.Жавхлан мөн МАН-ын дархлагдсан  гишүүдийн нэг болоод удаж байна. Төрийн дуулал эгшиглэж байхад халаасандаа гараа хийчихсэн зогсож байгаа зураг олны өмнө ил болж байлаа. Түүгээр ч зогсохгүй саяхан улсын төсөл хэлэлцэж байхад сөрөг хүчний гишүүдээ загнаж, зандарсан, асуултанд нь үл хүндэтгэсэн байдалтай хариулсан. Ингэж хариулсныхаа дараа УИХ-ын даргаас сануулга авч, “Сөрөг хүчний гишүүддээ хүндэтгэлтэй хандана шүү” хэмээн анхааруулга авсан удаатай.

 

       Тэгвэл МАН-ын дуулгаваргүй, пээдгэр гишүүний тоог Зам, тээврин хөгжлийн сайд С.Бямбацогт үргэлжлүүлж байгаа бололтой. Ингэхдээ энэ аархлаа УБТЗ ХХН-ийн дарга нартаа гаргасан гэх дуулиан дэгдээд байна. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яамнаас “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форумыг энэ сарын 6-10-ныг хүртэл Улаанбаатар хотод зохион байгуулсан.  Тэгвэл уг форумын үйл ажиллагааны дараа Зам, тээврийн хөгжлийн яамнаас зочид гадаад, дотоодын төлөөлөгч нарыг угтан авах хүндэтгэлийн арга хэмжээг Их тэнгэрийн аманд зохион байгуулжээ. Энэ үеэр Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт УБТЗ ХНН-ийн дарга нарыг загнаж, сүрдүүлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэрбээр УБТЗ ХНН-ийн орлогч дарга Д.Амарбаясгалан, Удирдлагын асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцогт, Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн, Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар нарыг “ОХУ-ын талд ажилласан хэмээн буруутгажээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр гар хүрсэн гэх асуудал ч яригдаж байгаа гэнэ. Үүнтэй холбоотой ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын талд нот бичиг хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл ч бий.

Ийн Ардын намынхны аархал хэрээс хэтэрч, хэмжээнээсээ халих дээрээ тулаад байна.

 


МАН-ЫН ПЭЭДГЭР ГИШҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-20 21:59:06
    Dd: Yariltslaga uu baitsaalt uu gedgees hamaarah baih Setguulchid Gure shig ta hariulahgui ch baij bolno gej haayaa handbag baival zugeer sanagddag Olj medeh erhtei bolovch meduuleg avah erh zuvhen huuli in baiguullagad l baih bailgui dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-20 09:17:07
    баавар: ӨНӨРӨӨ НОВШИД ТӨМСӨГӨӨ БАРИУЛСАН ГИШҮҮД Л ЯРИЛЦЛАГА ӨГДГИЙН ... ШАНТААЖИНД НЬ ОРСОН БОЛ ТЭГЭЭЛ ӨНӨРӨӨГИЙН БООЛ ГИШҮҮНЦЭРҮҮДЭЭ...ГАРАМЖАВ ГУАЙГ ЯАЖ ШАНЖААЖИЛЖ ОРИЛЖ ЧАРАЛЖ БАЙЛАА ГЭХДЭЭ ТЭР МӨНГӨ ӨГӨӨГҮЙ ЗА.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-20 09:12:14
    Иргэн: Өнөрөөгийн шантаажид ороогүй, санхүүжүүлээгүй гишүүд юм биздэ. Тэхээс биш бүүр ч хэд дахин илүү пээдэлзүүр баян гишүүд бдг. Тэд нарыг дурьдахгуй бхыг харахад ойлгомжтой бнөө.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188