УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг ялын тогтоол уншуулаад гурван сар өнгөрлөө. Түүнийг бүрэн эрх нь бүрэн хамгаалж, хэрэг нь бүдгэрэх шатандаа орох шиг боллоо. Ер нь Ё.Баатарбилэгийг ачих ч үгүй, ачуулах ч үгүй бололтой.
Ё.Баатарбилэг бол улс төрд улаан гэрэлд зогсож үзээгүй, ногоон гэрлээр нэвт явж ирсэн нэгэн. Товчхондоо, томчуудын туслах, зөвлөх хийж явсныхаа хүчинд төрд орж, томорсон “цүнхчид”-ийн анхдагч гэхэд харлуулсан болохгүй. Тухайлбал, тэр 2002 онд Ерөнхийлөгчийн тамгийн газарт референтээр ажилд орж, тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандийн дэргэд ирж байлаа. Гурван жилийн хойно Н.Багабанди бууж, Н.Энхбаяр Ерөнхийлөгч болоход Ё.Баатарбилэг түүний шадар туслах болж, 2009 он хүртэл дөрвөн жил дэргэд нь ажилласан. Улмаар Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс буумагц нь тэр тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд байсан Т.Бадамжунайгийн зөвлөх нь болж дэргэд нь очсон. Сонирхолтой нь, Ё.Баатарбилэг Т.Бадамжунайгийн зөвлөхөөр нэг жил ажиллаад шууд Архангай аймгийн Засаг дарга болж дэвшсэн. Тухайн үед “Т.Бадамжунай зөвлөхөө Архангайд дагуулж очоод Засаг даргын сэнтийд залчихлаа” гэх хэл ам гарч өчнөөн л гарч байлаа. Үнэндээ ч Ё.Баатарбилэг Т.Бадамжунай нар хоёулаа Архангай аймгийн Чулуут сумын уугуул буюу нэг нутгийн ах дүүс гэдгээрээ ойр дотно. Ийнхүү зөвлөхөөс Засаг дарга болж дэвшсэн Ё.Баатарбилэг 2012 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, 2016 онд УИХ-ын гишүүн болж байсан түүхтэй.
Архангай руу “хөтөлж” аваачаад аймгийн Засаг дарга болгож, улстөрд сойсон ах нь өдгөө “Шувуу” ажиллагаагаар шүүрүүлж ирээд, Ё.Баатарбилэгтэй мөр зэрэгцэн шалгагдаж байна. Өнгөрсөн хаврын дуулианы эзэн яах аргагүй ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай байсан. Түүнтэй зэрэгцэж, долгион булаацалдаж байсан дуулиан бол Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн шүүх хурал байсан юм. Хөгжлийн банкны шүүх хурлаар Ё.Баатарбилэгийг гэм буруутайд тооцож, зургаан жил ял оноосон байдаг. Хачирхалтай нь, Ё.Баатарбилэгийг ял сонсох үед Т.Бадамжунайг батлан даалтаар суллаж, гадуур байцааж эхэлсэн байдаг. Ингээд тэр өдрөөс хойш Ё.Баатарбилэг ч үгүй, Т.Бадамжунай ч үгүй болчихлоо, Монголын нийгэм.
Ерөнхийлөгчийн туслах явсан Ё.Баатарбилэг ер бусын хурдаар албан тушаал ахихын хэрээр түүний гэр бүл, ах дүү нар нь ч төрийн албанд газар, хэлтсийн дарга нар болцгоож, албан тушаал нь дээшилж буй бололтой байдаг. Хэдэн жишээ дурдвал, ах Ё.Дандарванчиг нь хуучны МАХН-д хүчин зүтгэж, аймгийнхаа ИТХ-д гурван ч удаа томилогдож амжсан бөгөөд өдгөө Архангай аймгийн УЦУОШТ-ийн даргаар ажилладаг ажээ. Мөн Ё.Дуламсүрэн Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч бол Ё.Магсаржалам нь “Твин бэнэдикт” ХХК, “Тод бэх” ХХК, “Түүчээ гранд” ХХК, “Түмэн гранд булган” ХХК, “Хоол хүнс хөгжил” ТББ, “Арвин мэдлэг сургалтын төв” ТББ, “Түмэн энержи” ХХК-иудыг эзэмшдэг билээ. Харин Ё.Баатарбилэгийн эхнэр З.Туяацэцэг Төрийн банкны газрын захирлаар ажилладаг бол эхнэрийнх нь төрсөн дүү З.Жаргалсайхан 2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж байсан баримт бий.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг бусдаас их хэмжээний авлига авсан, албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан байдаг.
Тодруулбал, шалгалтын явцад 2017 онд Хөгжлийн банкнаас “НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг нь 21 сая ам.долларын зээл авахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг оролцож, туслалцаа үзүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, түүнийг яллагдагчаар татаж, эцэст нь шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон юм.
Хөгжлийн банкны хэргийн шүүх хурлын үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг мэдүүлэгтээ “2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр АТГ-аас дуудсан. Надаас өмнө нь нэг ч удаа мэдүүлэг авалгүйгээр яллагдагчаар татах тогтоол танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд дуудсан цагт нь 10 гаруй удаа очиж, амаар болон бичгээр мэдүүлэг өгч ирсэн. 2022 оны арваннэгдүгээр сарын 3-ний өдөр хэргийн материалд гарын үсэг зурсан. Хууль хяналтын байгууллагын тавьсан шаардлагыг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар ч хамгаалалтгүйгээр, иргэний хувиар биелүүлээд явж байгаа. Сүрхий дарамтад оруулдаг юм билээ. Амаргүй цаг хугацаа байлаа. Дуудсан цагт нь очоод байдаг шаардах хуудас өгөөд байсныг манай өмгөөлөгч нар ч гайхаж байсан. Хуулийн байгууллагаас надад хоёр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Нэгдүгээрт, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хоёрдугаарт “НВЦ” компанид давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзсэн.
Намайг хөрөнгө орлого нь 388 сая төгрөгөөр нэмэгдсэнийг тайлбарлаж чадахгүй байгаа гэж байна. Би үндсэндээ хувийн амьдралаа ярих болж байна. Сүүлдээ миний ах дүү, хамаатан садны хоорондын өр төлбөр, гэрээ сэлтийг хүртэл оруулж ирээд, миний төрсөн дүү, хүргэн хоёрыг татчихсан л явж байгаа. Миний хүргэнийг дарамтлаад, барьж хориод, нөгөөдөх нь сандарсандаа юу ч гэж ярьсан юм бүү мэд. Өчнөөн олон жил төрийн ажил хийчхээд юу ч үгүй хоосон царайлаад сууж байгаадаа ичиж байна.
“НВЦ”-ийн Ц.Баатарбилэг бид хоёрын тухайд, 1990 оноос найзалж байгаа. Мундаг бизнесмен гэж хардаг. Гэхдээ хэн хэнийхээ хувь, хувьсгалын ажилд оролцдоггүй зарчим байна. Монголын өндөгний хэрэглээг хангана гээд өөдрөг бизнес яриад явж байдаг найзууд. Найз нөхөд гэхээр л холбоод байвал Монгол чинь жижигхэн. Мөнгө төгрөг дамжуулсан гэж нэг юм яриад байгаа. Хоёр жолооч гэж яриад байгаа ч мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. Олигарх болтлоо баяжчихаад ханаж цадахгүй, хүүхдээ хүртэл төрийн мөнгөөр гадаадад сургаж байгаа түмэн амьтан шүү дээ. Тэднийг нийгмээрээ харж байгаа. Мөрөөрөө яваа мань мэтийг боорлож байхын оронд тэр хүмүүсийг шалгасан нь зүйтэй болов уу гэж бодож байна. Би ШУА-ын эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. ЕТГ-ын газарт референт, Н.Багабандийн шатар туслах, сайд, орон нутгийн ИТХ-д хоёр удаа, УИХ-д хоёр удаа гээд төрийн бүх шатанд ажиллаж үзсэн хүн энэ УИХ-д надаас өөр байхгүй байх. Цаг хугацаа харуулах байх” гэсэн байдаг.
| ЯЛЫН ТОГТООЛ УНШУУЛСАН УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГИЙГ БҮРЭН ЭРХ НЬ ХАМГААЛЖ, ХЭРЭГ НЬ БҮДГЭРЭХ БОЛОЛТОЙ |
|
Хүй долоон худаг чиглэлд зорчих замын хөдөлгөөн ачаалалтай байна
2026-07-13 20:08:44
АПУ компани Даян Аварга Б.Орхонбаярын цолыг lEXUS 600 автомашин, нэг тэрбум төгрөгөөр мялаалаа
2026-07-13 18:24:03
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгож, үнэмлэх гардууллаа
2026-07-13 16:08:41
Хүй долоон худагт "Түмэн морьтны парад" болж байна
2026-07-13 14:52:10
АНХААРУУЛГА: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
2026-07-13 12:51:25
Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито: Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе
2026-07-13 12:42:32
БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга монголчуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ
2026-07-13 12:40:11
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-07-13 12:00:00
ДАРХАН АВАРГА БАТСУУРЬ: Орхонбаяртаа Дархан Аварга болохыг даалгавар болгоё
2026-07-13 10:59:31
М.Амилал “International Chess Tournament Paracin Open 2026'-аас мөнгөн медаль хүртжээ
2026-07-13 10:53:57
МОНГОЛ УЛСЫН ЗААН БАТ-ӨЛЗИЙГИЙН ААВ Б.БАЯРХҮҮ: Хүүгээ шохой ачсан фургон машинд дайгдаж яваад сумын цол аваад ирэхэд нь баярлаж байсан ч улсын заан болно чинээ төсөөлж байгаагүй
2026-07-13 10:00:00
Дуу цахилгаантай аадар бороо орно
2026-07-13 09:58:17
Х.Болдбаатар наадмын эрэгтэйчүүдийн харваанд түрүүлж, “Даян мэргэн” болов
2026-07-13 08:13:51
С.Тогоохүү баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд түрүүллээ
2026-07-13 08:03:23
Канадын дурсгалт газрууд Монгол Улсын далбааны өнгөөр гэрэлтэв
2026-07-13 07:00:00
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий МОНГОЛ УЛСЫН АРСЛАН боллоо
2026-07-12 23:36:31
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяа Улсын арслан Баярсайханы Орхонбаяр МОНГОЛ УЛСЫН ДАЯН АВАРГА боллоо
2026-07-12 23:28:42
Улсын Заан Б.Бат-Өлзий Улсын Гарди боллоо
2026-07-12 20:48:45
Улсын Заан М.Лхагвагэрэл Улсын Гарди боллоо
2026-07-12 20:02:51
Улсын арслан Б.Орхонбаяр шөвгийн дөрөвт үлдлээ
2026-07-12 20:01:03
Улсын харцага цол хүртсэн Ө.Батсуурийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2 өрөө байраар урамшуулахаар болжээ
2026-07-12 19:02:44
Аймгийн начин Б.Сундуйжав Улсын заан боллоо
2026-07-12 18:47:16
Аймгийн арслан Д.Алтанцоож Улсын заан боллоо
2026-07-12 18:45:06
Үндэсний Их Баяр Наадмын Сур Харвааны шилдгүүд тодорлоо
2026-07-12 18:11:39
Хурдан дааганы уралдаанд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат Н.Магсарын хээр даага түрүүллээ
2026-07-12 17:53:14
Улсын начин Э.Мөнхжаргал Улсын харцага боллоо
2026-07-12 17:27:32
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын харцага боллоо
2026-07-12 17:25:39
Улсын өсөх идэр начин Л.Энхсаруул Улсын заан боллоо
2026-07-12 17:23:15
Улсын начин Б.Түвшинтөгс Улсын харцага боллоо
2026-07-12 17:21:24
Архангай аймгийн арслан Ө.Батсуурь Улсын харцага боллоо
2026-07-12 17:19:01
Архангай аймгийн арслан Б.Гончигсүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:17:12
Хэнтий аймгийн хурц арслан Д.Алтанцоож Улсын начин боллоо
2026-07-12 17:14:47
Говьсүмбэр аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:08:45
Булган аймгийн арслан А.Намнансүрэн Улсын начин боллоо
2026-07-12 17:06:17
Дундговь аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар Улсын начин боллоо
2026-07-12 17:02:21
Хөвгөл аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин боллоо
2026-07-12 16:58:59
Аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин боллоо
2026-07-12 16:56:52
Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр Улсын начин боллоо
2026-07-12 16:51:43
Аймгийн хурц арслан О.Номиндалай Улсын начин боллоо
2026-07-12 16:49:11
Аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин боллоо
2026-07-12 16:43:59
Аймгийн арслан А.Нармандах Улсын арслан боллоо
2026-07-12 16:39:37
Монгол Улсын аварга О.Хангай дөрвийн даваанд өвдөг шороодлоо
2026-07-12 16:35:53
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Чойжилын Батжаргалын Хонгор халзан үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-12 16:22:08
Хэнтий, Дорнодын хойд хэсэгт үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2026-07-12 10:49:52
Хүй долоон худагт 39 албан хаагч уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна
2026-07-12 10:39:26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул, Сөгнөгөр, Сэлбэ голын ус үерийн түвшнийг давжээ
2026-07-12 10:31:37
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
2026-07-12 09:28:27
Монголын охид Азийн аваргын шилдэг наймд багтлаа
2026-07-12 07:20:00
Эмэгтэй баг “FIBA 3x3”-ын “U21 Asia-1 - Stop 5”-д гуравдугаар байрт орлоо
2026-07-12 07:10:00
Монгол Улсын “U21”-ийн баг “Asia-1 Stop 5” тэмцээний аварга боллоо
2026-07-12 07:05:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |