Цэх зогсон буудуулавч сум хүрэхгүй
Цээжний алсад эх орон бий.
А.Эрдэнэ-очир
Хоёрдугаар сарын жавар тачигнасан өглөө. Энгэр заам нэвт үлээх хүйтэн салхитай байв. Манхайх тэнгэрийн баруун хязгаарт бүдэгхэн сар гэрэлтэнэ.Сэрчигнэн буй модны мөчир дээр болжморууд бөөцийн суужээ. Жагсаалын талбай хоосон бөгөөд гэрэлтүүлгийн туяанд цас бударч харагдана. Биднийг цэргийн байранд ороход нам гүмхэн байх агаад харуул /жижүүр/ цэрэг угтлаа. Хэсэг хугацааны дараа тус цэргийн ангийн ахлах ахлагч Ц.Цогтбаатар, Д.Ганзориг нар ирж цэргүүдийг босгохоор бэлдэнэ. Цэргийн байрны коридорт улаан хэвс дэвссэн байх бөгөөд хана тааз нь толь мэт гэрэлтэн байв.
Тус анги нь 75 жилийн өмнө буюу 1937 оны дөрөвдүгээр сарын 6 -ны өдөр БНМАУ-ын Цэргийн Явдлын яамны сайд бөгөөд бүх цэргийн жанжин Г.Дэмидийн гаргасан 46 дугаар тоот тушаалаар агаарын дайсныг эсэргүүцэх их бууны тусгай 10 дугаар батарейг Баянтүмэнд байгуулснаар цэргийг агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалахаар үүссэн түүхтэй ажээ
Цэргүүдийн босох цаг болжээ. Дүрэмт хувцсаа жимбийтэл эвхээд тавьсан байх бөгөөд “Цэргүүд сэрээд, босоод” гэх дуунаар хурдлан босож өглөөний дасгалдаа гарлаа. Бүрээн дуу цангинан дуугарч, эгнэн зогсох эр цэргүүдийг харахад сайхан.
Жавар тачигнасан хүйтэн өглөөг үл ажрах энэ залуусаас эх орон минь амгалан байгааг мэдрэх шиг болов. Цэргийн босоо цагаан хийморьтой хамт шинэхэн нар мандахаар тэнгэрийн хаяа туяаран байлаа. Дасгалын дараа цэргүүд нүүр гараа угааж, ор дэрээ жимбийтэл хураана. Үүний дараа өглөөний цайндаа орлоо. Бидэнд ч цэргүүдтэй хамт цайлах боломж олдов. Энэ олон эрчүүд нэг хүн дэг журам, сахилга баттай, үүргээ биелүүлж яваа билээ.
Олон аав,ээжийн хөвгүүд нэг сэтгэлтэй, нэг хандлагатай байна гэдэг хичнээн хүндэлмээр, бахархмаар. Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 326-р дугаар ангийн бие бүрэлдэхүүн талбайд жагсаж төрийн талбайгаа мандуулах ёслол хийлээ. Энэ үед эр хүний хувьд бахархал төрж байсныг юунд нуух билээ.
Зэвсэгт хүчинд Зенитчид гэх тодотголтой тус 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие даан хөгжихөд туслах зорилгоор нэгнээсээ суралцах бүх боломжийг нээж өгчээ. Мөн техник, тоног төхөөрөмжөөр ханган “Байлдагч, байлдагчаасаа” гэсэн хөтөлбөрөөр англи, хятад, япон хэл болон морин хуур, гитар, IQ, шатар даам гэх мэт төрөл бүрийн дугуйлангуудыг хичээллүүлж байлаа. Дугуйлангуудын сургагч багшаар тэр чиглэлдээ гаршсан хугацаат цэргийн алба хаагчид ажиллаж буй сонирхол татна. Бид хөгжмийн дугуйланд суралцаж буй байлдагч Б.Ариунсанаа эр цэргийн талаар сонирхон асуулаа. Тэрбээр, “Би үлээвэр хөгжимд суралцахын хажуугаар морин хуур, гитарын дугуйлан хичээллүүлж, өөрсдийн сонирхлоороо нэгдсэн 11 хугацаат цэргийн алба хаагчдыг элсүүлэн суралцуулж байгаа. Эдгээр залуус нь гитар, морин хуур болон бөмбөрөөр тоглож сурсан. Үүнээс би өөр өөртөө эр хүн болох нэг замналыг бүтээж яваа болов уу гэж боддог. Манай аав “Дөмөг эрийн дөрвөн шинж байдаг. Миний хүү ядаж нэгийг нь ч болов өөртөө байлгаарай” гэж захидаг л даа. Тиймээс хугацаат цэргийн албанд ирснээр нэг шинж нь ч болов байгаа гэж боддог. Энэ нь ч миний хувьд том ололт болж байна” гэв.
Мөн тус ангийн байлдагч Э.Ган-Эрдэнэ "Би хугацаат цэргийн алба хааж байгаа даа баяртай байна. Эр хүний сурах, мэдэх зүйлийг танин мэдэж, үеийн нөхдөөс суралцаж байгаа. Мөн шатар, даам, англи хэлний сургалтад явж, өөрийгөө хөгжүүлж байгаагаас гадна давхар жолооны курст суралцаж байна. Тиймээс хугацаат цэргийн албанаас жолооны үнэмлэхтэй болж халагдана гэдэгтэй баяртай байгаа. Анх цэргийн албанд ирээд ээжийгээ их санасан. Одоо бол цэргийн амьдралдаа дассан. Ээжийгээ үе мэдээж байдаг л даа. Тэр үед би захиа бичиж явуулдаг” гэлээ.
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн анхны захирагч Хурандаа Ж.Дагдан гуай цэргүүдтэй чөлөөт цагаар нь уулзалт хийн, ярилцаж байгаатай нь бид таарсан юм. Тэрбээр “Манай анги байгуулагдсаны 25 жилийн ой удахгүй болох гэж байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одон авч чадсан анги тун ховор. Тиймээс Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаа цэргүүд сэтгэл дүүрэн байх ёстой” гэлээ.

Эх орныхоо тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг үргэлж хамгаалж байдаг цэргүүдийн зайлшгүй эзэмших эрдэм бол зэвсгийн эрдэм билээ. Тус ангийн байлдагчид агаараас хамгаалах техникийн буудалтуудад бэлтгэгдэж байлаа. Мөн тусгай буудлагын талбайд цэргүүдийг бай онуулан буудуулах аж. Бид энэ үеэр Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч Р.Батмөнх “Өнөөдөр бид зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцохоор галын бэлтгэл хичээл хийж байна. Буудлагын хэвтээ, суугаа, босоо гэсэн үндсэн гурван байрлалаар явуулж байна. Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдал хэдий хүндрэлтэй байгаа ч хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэл тасралтгүйгээр явах төлөвлөгөөний дагуу буудлагыг явууллаа” хэмээв.
Бүрээн дуутай эх орны өглөө. Эр цэргийн сүр хүч, золбоо хийморь тугтайгаа мандсан энэ өглөөний нар хэдийнэ жаргах болжээ. Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэж яваа цэргүүдийн тухай нэг өдрийн сурвалжилгаа ингээд өндөрлөе. Бүрээн дуу, тэдний халуун сэтгэлд эх орон минь бүхэлээрээ оршиж буй билээ.

| БҮРЭЭН ДУУТАЙ ЭР ЦЭРГИЙН АЛБА |
|
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |