• Өнөөдөр 2024-04-18

Д.Баатар: Бидний 60 жилийн амьдрал хайран дээр л тогтлоо шүү дээ

2020-10-30,   803

Эргэлт.мн мэдээллийн сайт “Сэтгэлийн үг” буландаа Монгол Улсын гавьяат нисгэгч Д.Баатар гуайг гэр бүлийн хамт урилаа. Түүнээс амьдралын сайхан, муухайг 60 жил хамт туулсан гэргий Ч.Дашдорж нь юу асуусныг хамтдаа  сонирхоё. 

1983 онд Д.Баатар гуайн жолоодож явсан Ховд-Улаанбаатарын чиглэлийн онгоц хоёр хөдөлгүүр нь агаарт унтарч осолдсон гэдэг. Онгоцонд зорчиж явсан 50 орчим зорчигчоо үхлийн ирмэгээс аварсан гээд түүнд бахархах гавьяа олон бий. Түүний онгоцоо элгээр нь буулгаж байсан газрын шарх одоо ч арилаагүй ногоон зүлгэн дундаас харлан харагддаг гэнэ. Амьдралын үнэ цэнийг амьдрахад оршдог гэдгийг хамтдаа мэдэрсэн гавьяат нисгэгч Д.Баатарынх жирийн нэг айл биш ажээ. Ингэж тодотгосны учир нь, түүний эхнэр Монголын хамгийн анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж юм. 
Ч.Дашдорж гуай “80 гаруй жил амьдрахдаа 60 жилийг нь өвгөнтэйгөө  туулсан болохоор юу асуухаа сайн мэдэхгүй юм. Миний түүнээс асуух гэсэн асуулт бүрийг тэр мэддэг шүү дээ” хэмээн ичингүйрэн байж ярилцсан билээ. Харин Д.Баатар гуай “Миний, бидний 60 жилийн амьдрал хайран дээр л тогтлоо шүү дээ” хэмээгээд гэргийнхээ духыг үнэрлэж байлаа. 

Д.Баатар: Бидний 60 жилийн амьдрал хайран дээр л тогтлоо шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-30 12:16:00
    зочин: хөөрхөн юм дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188