Дэлхий даяар нийт 775 сая хүн халдварлаж, вирусийн улмаас долоон сая гаруй хүн амиа алдсан "Ковид-19" цар тахал дахин олон улсад дэгдэж, халдварын өндөр эрсдэл үүсгэж байна. Хэдий ДЭМБ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гарсан олон төрлийн халдвар, вирусийг "Цар тахлын аюул учруулж чадахгүй" хэмээн мэдээлж байсан ч энэ удаад шинэ төрлийн вирус бус коронавирусийн шинэ төрлийн мутац буюу хоёрдугаар үеийн коронавирус тархаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн зарим орон коронавирусийн эсрэг халдваргүйжүүлэлт, вакцинжуулалтаа дахин эхлээд буй бөгөөд ирэх өвлийн улиралд шинэ төрлийн коронавирус дэлхий нийтээр нь дахин хөл хорионд орох эрсдэлд ч хүргэж болзошгүй гэнэ.
Хоёрдугаар үеийн коронавирус гэж нэрлээд буй XEC мутацийн тохиолдол анх энэ оны зургадугаар сард Германд илэрчээ. XEC нэртэй мутац нь шинж тэмдгийн хувьд Омикрон хувилбартай төстэй боловч дархлаанд учруулах аюул нь илүү өндөр, вакцинд тэсвэртэй бөгөөд уг хувилбарыг туссан хүний биеийн булчингууд хүчтэй хөндүүрлэж, өвдөх, шархирах зэрэг шинж тэмдэг идэрч байгаа гэнэ. Анх Германд илэрснээс хойш XEC мутацийн тохиолдол Их Британи, Дани зэрэг орноос илрээд буй бөгөөд шинэ хувилбарын халдвар илэрсэн орнууд халдвартай иргэдээ тусгаарлаж, мутацийг шинжилж байна.
Лондонгийн их сургуулийн Генетикийн хүрээлэнгийн захирал, профессор Франсуа Баллу "XEC" нь сүүлийн үеийн бусад коронавирусийн хувилбараасаа халдварлах чадамжийн хувьд муу боловч эсрэгээрээ өнөөг хүртэл хүн төрөлхтний тарьж байсан вакцинуудыг давах, дархлааг унагах асар хүчтэй" хэмээн шинэ төрлийн мутацийн талаар мэдээлжээ. Түүнчлэн коронавирусийн шинэ XEC хувилбар энэ өвлийн улиралд олон улсад давамгайлах хандлагатай байгаа бөгөөд улс орон бүр анхааралдаа авч, хариу арга хэмжээ авахыг Лондонгийн их сургуулийн профессор мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар XEC мутац Европын холбооны орнуудаас гадна Америк, Ази тивийн 27 оронд тархсан гэх мэдээлэл бий. Мутацийг судалсан анхны багаас хүн коронавирусийн хоёр өөр хувилбараар нэг зэрэг халдварлах үед XEC мутац үүсэж байгаа гэж тайлбарлажээ. Шинж тэмдгийн хувьд халуурах, хоолой өвдөх, ханилгах, бие сульдах, толгой, бие өвдөх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч буйгаараа ханиад, томуутай төстэй. Гэсэн ч иргэдийн ханиад гэж бодоод байгаа зүйл нь коронавирусийн асар хүчтэй мутац байж болзошгүй бөгөөд салбарын мэргэжилтнүүд иргэдийг ханиад, томуутай төстэй шинж тэмдэг илэрсэн бол коронавирусийн шинжилгээ өгөх, өөрийгөө тусгаарлах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
БНСУ -ын Засгийн газар "Ковид-19"-ийн шинэ хувилбарын эсрэг өндөр настнууд болон бусад өндөр эрсдэлтэй бүлгүүдэд зориулсан вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөж байна. БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээлснээр, ирэх сарын 11-нд пфайзер, модерна вакцинаар дархлаажуулалтын хөтөлбөрөө эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь коронавирусийн давамгайлсан хувилбарын эсрэг дархлааг бэхжүүлэхэд туслах аж.
Вакцинжуулалтын аян 2025 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл үргэлжлэх гэнэ. 65 болон түүнээс дээш насны хүмүүс болон асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан нөхөн сэргээх төв зэрэг вирусийн дэгдэлтэд илүү өртөмтгий байгууллагуудын ажилтнууд үнэ төлбөргүй вакцин хийлгэх боломжтой. Харин бусад хүмүүс төлбөр төлж, вакцин хийлгэх аж.

БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээллээс харахад есдүгээр сарын эхний долоо хоногт улсын хэмжээнд 220 эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн коронавируст халдварын тоо 549 байсан бол гурван долоо хоногийн өмнө 1,452 хүрч байжээ. Өндөр эрсдэлтэй бүлгүүдийн хувьд халдварын шинэ хувилбаруудаас өөрсдийгөө үр дүнтэй хамгаалахын тулд жил бүр нэмэлт эмчилгээ хийлгэх нь чухал гэдгийг БНСУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг онцолжээ. 65 болон түүнээс дээш насны хүмүүсийн дөнгөж 41.3 хувь нь 2023 онд цар тахлын эсрэг нэмэлт эмчилгээ хийлгэсэн байна. Албаны хүмүүс энэ онд халдвар эрчимтэй тархана гэж мэдэгдээд байгаа аж. Өнгөрсөн сард “The Korea Times” сонины асуулгын хариуд албаны хүн 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн бараг 72 хувь нь шинэчлэгдсэн коронавирусийн эсрэг вакциныг бэлэн болмогц хийлгэх төлөвтэй байна гэжээ.
"Ковид-19" цар тахлын халдварын анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Ухань хотоос илэрсэн. Судлаачдын баг коронавирусийн анхны вирус тээгчийг сарьсан багваахай байсан гэж дүгнэж байсан ч шинэ судалгаагаар өөр амьтан байж болзошгүй тухай нийтлэл "Elsevier" эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгджээ.
Тухайлбал, дэлхийн таван том гүрний хамтарсан судалгааны баг 2021 оноос хойш Ухань хотод ажиллаж буй. Судалгааны баг виру тээгч байх хамгийн өндөр магадлалтай амьтныг сарьсан багваахай хэвээр үлдээсэн ч түүний араас илбэнх, суусар, хулгана зэрэг амьтан халдвар тээж, тараасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Улмаар судлаачид Ухань хотод коронавирусийн халдвар амьтны захаас эхлэн тархсан байж болзошгүй гэдэг таамаг дэвшүүлээд байна.

| КОРОНАВИРУСИЙН ШИНЭ ХУВИЛБАР ДЭГДЭЖ, ДЭЛХИЙ НИЙТ ДАХИН ХӨЛ ХОРИОНД ОРОХ УУ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |