“Их говийн зоригтон” Лхагва чи сайн уу? Би энүүхэнд чинь орших Эрхүүд “Интониция” хэмээх номыг орос багш дагаад хашигчиж суудаг болой. Энд улирлын байдал намар. Хүүхнүүдийн шалдан шилбэ шаварт будагдан алхаа нь хурдсах нь тэд бас намар руугаа яарчээ. Нутаг орон минь сайхан байгаа биз дээ. Зүүдэндээ л зөвхөн үздэг тэр сайхан оронг санахгүй байж яахан чадна.
Би чамайг яг харж сууна. Энэ захидал үдийн цайнд гарахын өмнө юмуу, гурван цагийн алдад хүрнэ. Чи авч уншсанаа хажуу дахь улсдаа ганц, хоёр мөр уншиж өгнө дөө.Тэгээд гараад явна. Ажил дээрээ буцаж ирэхгүй дээ.
Би оромжиндоо гурвуул, группдээ зургуул. Манай преподаватель гэж нэг залуухан охин. Эрд гараагүй эмээл тохоогүй амьтан өөдөөс хараад өнөө нэг оглушенье, озвончение гэдгээ оруулаад л ярихаараа янзтай. Манай эрчүүд сандал дээрээ үл мэдэг хөдөлцгөөж л байдаг юм. Үнэр нь есөн намрын лууль адил… Зөндөөн дэмийрэв бололтой. Мориныхоо амыг эргүүлж танайх руу шогшъё.
Цэцэгмаа болон хүүхдүүд, дүү хархүү чинь сайн биз ээ. Самбуу болон бусад Хөхөө гэх мэтчилэнгийн “бидний суут үеийнхэн” сайн буй заа. Найздаа их захиа бичээрэй. Өгүүллэг, тууж, орчуулга их хийж байна уу. Чи ч яах вэ явуут дундаа төрнө. Өгүүллэгийг тууж болтол биеэ тордож гамнах биш дээ. Савж л явдаг хойно. Батбаяр бол өөр. Өгүүллэг нэгийг төрүүлчихээд үлэг гүрвэлийн өндөг гаргасан мэт биеэ тойлж, шилэн хүзүүн дээрээ давстай марль тавиад л хөлөө горчичногтой бүлээн усанд дүрээд л байдаг сан даа. Энд охидууд задгай мөнгө шиг элбэг, би дунд нь рубль шиг байдаг. Баяртай. Чамайг “янаглан” үнсье?
Бавуугийн Лхагвасүрэн
1977 он.
| Ардын уран зохиолч Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН Ж.ЛХАГВАД бичсэн захидал |
|
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |