ОХУ-ын алдарт зохиолч Антон П.Чеховын төрсөн дүү Николайдаа хаяглан бичсэн захидлыг хөрвүүлэн хүргэж байна. Чеховын алдарт зохиол, бүтээлүүдээс гадна олон зуун захидал нь өнөө үед хадгалагдан иржээ. Уг захидал нь нэрт зохиолчийн өнөө цагт хадгалагдан үлдсэн захидлуудаас он цагийн хувьд хамгийн сүүлчийнх нь гэнэ. Захидлыг 1886 онд бичсэн бөгөөд тухайн үеэс л Чеховын хамгийн шилдэг бүтээлүүд бичигдэж, хэвлэгдсэн хэмээгддэг билээ.
ДҮҮ НИКОЛАЙДАА
“Чамайг ойлгохгүй байна” гэж олон хүн надад гомдоллож байлаа. Би энэ гомдлынх нь эсрэг хариу хэлж зүрхэлдэггүй. Ньютон, Гёте нар ч хариу хэлж байгаагүй. Харин зөвхөн Христ л үүнд хариу гомдоллож, өөр хэн нэгний тухай бус, өөрийнхөө л тухай сургаалийг ярьж байсан шүү дээ. Хүмүүс чамд гомдоллож байх нь зөв. Бусад хүн өөрийг нь хэчнээн их ойлгож байгааг бид даанч мэдэрдэггүй. Харин чи өөрийгөө ойлгохгүй байвал энэхүү ойлгомжгүй байдал нь зөвхөн чиний буруу. Тэдний буруу биш.
Би чиний хувьд сайн ах болохыг хичээж, түүнийгээ баталж, найз шиг чинь чамайг ойлгож, чин сэтгэлээсээ мэдэрч чадна. Өөрийн таван хуруугаа мэддэг шиг л чиний хамгаас сайхан чанаруудыг мэднэ. Би тэрхүү сайхан зүйлсийг чинь цаг үргэлж үнэлж, гүнээ хүндэлдэг. Хэрэв чи дургүйцэхгүй бол би чиний сайхан талуудыг дурдаж, тоолж болно шүү.
Чиний зөөлнөөс зөөлөн гэмээр сайхан сэтгэл, сайхан сэтгэлийн чинь гүнд орших уужим байдал, мөн хувиа хичээдэггүй, үргэлж бусдад санаа тавьж байдаг гэх зэргийг чамтай хуваалцахад хэвийн гэж бодож байна. Чамд атаархал, үзэн ядалт үгүй. Амьдралынхаа турш алдаж явсан хөгшин эр, араатан амьтдыг ч өрөвдөж, хайрлах энгийнээс энгийн сэтгэлт нэгэн юм, чи. Чамд бусдад байдаггүй ховор авьяас, чадвар байдаг. Тэрхүү авьяас чинь л чамайг дэлхий дээрх олон зуун сая залуусаас илүү дээгүүр байр сууринд аваачдаг. Учир нь дэлхий дээр хоёр сая хүн тутмын ердөө нэг нь л зураач байдаг. Авьяас, чадвар чинь бусад бүх зүйлээс чамайг ангижруулдаг. Хэрэв чи бах мэлхий, аль эсвэл хорхой шавж ч байсан бусад бүхий л хүн чамайг хүндэтгэх л байсан. Учир нь авьяасын өмнө бүхий л зүйлс сул дорой байдаг.
Харин чамд цор ганц л бүтэлгүйтэл бий. Үргэлж ганхаж байдаг хуурамч байр суурь, аз жаргалгүй байдал бүхэн чинь үүнтэй холбоотой. Учир нь чи хэтэрхий соёлгүй. Ийн тулгаж хэлсэнд намайг өршөөгөөрэй. Амьдрал өөрийн гэсэн нөхцөлтэй байдаг. Боловсролтой хүмүүсийн дунд аз жаргалтай амьдрахын тулд чамаас зайлшгүй соёл шаардах болно. Чамд гоц авьяас заяасан байж болох ч чи авьяас болон соёл хоёроо ялгаж, зааглах хэрэгтэй.
Миний бодлоор соёлтой хүн гэж доорх нөхцөлийг хангасан хүнийг хэлдэг:
Соёлтой хүмүүс ийм л байдаг. Соёлтой байхын тулд зохиол гэж нэрийдсэн хэдэн цаасыг эргүүлж, тойруулан уншиж, “Фауст”-аас монолог сурах шаардлагагүй. Шаардлагатай зүйл бол өдөр шөнөгүй, тасралтгүй уншиж, илүү их судалж, судалгааны төлөө тэмцэх хүсэл эрмэлзлэл юм.
Над дээр ирж, хагас шил архи хувааж уугаад унтаарай. Одоо дэмий хоосон бүхий л сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээ өөрөөсөө авч хая. Чи одоо хүүхэд биш. Удахгүй 30 нас хүрнэ. Энэ чинь л цаг хугацаа. Хамгаас хэрцгий.
Би чамайг хүлээж байя. Дэлхий чамайг хүлээж байна, Николай.
МОСКВА хот, 1886 он.
| Алдарт зохиолч АНТОН ЧЕХОВЫН дүүдээ бичсэн захидал |
|
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |