• Өнөөдөр 2024-05-02

БҮТЭЭХ АГШИН: Модод юу өгүүлэв

2021-01-03,   1154

Уран бүтээлчдийн бүтээлээ урлаж буй агшныг бид “Бүтээх агшин” булангаараа зураглан үзүүлдэг. Энэ удаад Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, зураач Самбуугийн Базарваанийг онцоллоо. Тэрбээр байгалийн гоо  үзэсгэлэнг ур ухаан, авьяас, мэдрэмжийнхээ "хэл"-ээр урласан юм. Улаан өнгө давамгайлах түүний бүтээлээс байгаль эхийн мөн чанар, өнгө төрх хийгээд эрч хүч мэдрэгдэж байлаа. Модод чухам юу өгүүлсэн бол...

 

С.Базарваань бие даасан зургаа дахь "Аялгуут Монгол" үзэсгэлэнгээ саяхан үзэгч олны хүртээл болгосон бөгөөд цар тахлын нөхцөл байдлын улмаас цахимаар зохион байгуулснаараа онцлогтой. Оны босгон дээр үзэгчдийн хүртээл болсон “Аялгуут Монгол” үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдээд байна. Түүний уран бүтээлээс эрч хүч, дайчин чанар мэдрэгддэг. Магадгүй чөлөөт өнгөөр тоглох дуртай тэрбээр морь, байгалийг ихэвчлэн урладаг нь ийм мэдрэмж төрүүлдэг байж болох...
 
Эргэлт.мн мэдээллийн сайт “Бүтээх агшин” буланг Монгол арт галерейтэй хамтран бэлтгэж байгаа билээ. 

Урлаг бол гоо сайхны хэм хэмжүүр ашиглагддаг талбар биш. Энэ бол бидний тархи ба зөн совин дүрэм журмаас гадуур юуг төсөөлж чаддагийг харуулдаг зүйл.
ПАБЛО ПИКАССО
 
 
 

БҮТЭЭХ АГШИН: Модод юу өгүүлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188