Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 108 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1913 оны гуравдугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонин анхны дугаараа гаргасан нь Монголын хэвлэл мэдээллийн салбарын анхны суурь болсон юм. Харин эл өдрийг 1993 онд болсон сэтгүүлчдийн их хурлаар дэмжиж “Сэтгүүлчдийн өдөр” болгосон байдаг.
Үндэсний сэтгүүл зүйн өдрийг тохиолдуулан сэтгүүлч мэргэжлээр суралцаж буй залуусаас “Миний мөрөөдөл сэтгүүлч” сэдвийн хүрээнд хүсэл, мөрөөдлийнх нь тухай тодруулсан юм. Монголын сэтгүүл зүйн ирээдүйн нэгэн хэсгийг бүтээлцэх залуусын үзэл бодол, хүсэл мөрөөдлийг уншигч та бүхэнд хүргэе.
/Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн III дамжааны оюутан/

Ирээдүй минь эрүүл сэтгүүл зүйгээр амьсгалаасай гэж хүсэж байна. Би сонгосон мэргэжлийнхээ салбарын ирээдүйг тун гэгээтэй хардаг. Улам л нүд гялбам болж хөгжих энэ сэтгүүл зүйд мэдээллийн шуургыг сөрөн нягтлах мэргэжилтнүүд хором бүрт өөрсдөөрөө бахархаасай. Салбар бүрийн үйл явдлаар мэргэжлийн түвшинд мэдээ бичих, нэвтрүүлэх амар ажил биш гэдгийг ухаарч, хариуцлагатай хандах хүмүүс олширсноор сэтгүүлч мэргэжил улам үнэ цэнтэй болно.
Ирээдүйн мөрөөдөл гэдэг чамгүй урт хугацааг хэлэх болов уу. 10 настай Ариунзулд одоогийн би таалагдах байсан уу гэвэл тийм, бас үгүй. Одоо харин ирээдүйн өөрийгөө ажлын хэнээтэн бололгүй, өөрийгөө захирч чаддаг, үг хэл хурц төгс байхыг хүсэж байна. Үүнтэй адил Монголын өнгөрсөн цаг үеийн сэтгүүл зүй одоогийн оршин тогтнолдоо дуртай байх уу гэвэл тийм, бас үгүй. Харин ирээдүйн сэтгүүл зүйг халдашгүй дархан, холдошгүй найдвартай салбар болгохыг ирээдүйн сэтгүүлч би хүсэж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ирээдүйд, магадгүй 10 жилийн дараа илүү өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Мэдээж уламжлалт мэдээ хүргэдэг хэв маяг оршсоор байх болно. Бүх суваг телевиз техник технологийн шинэ дэвшилд шилжиж, магадгүй үйл явдлын голомт руу сурвалжлагч биш дрон нисдэг болж мэднэ. Гэхдээ хиймэл оюун ухаан зохиол найруулж, дүр бүтээнэ гэж боломжгүй. Мэдээ уншдаг сэтгүүлч нарын суудаг, хэрэглэдэг индэр, тайз зэрэг нь шинэ дэвшилд хүрч тэд улам л ихэмсэг болно биз. Асуудал, хэрүүл маргаан бүхэнд хүний эрхэд халдаж, бичлэг хийж, камер үүрэн бусдыг папарацилагч нар нийгмийн доог тохуу мөнөөс мөн болж, цөөрөх боловч мөн л байх нь ойлгомжтой.
Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд хараат бус жинхэнэ эрх чөлөөнд хүрч, сэтгүүлч, найруулагч нар жинхэнэ утгаараа бодлын гүнд, сэтгэхүйн эрх чөлөөний уудамд сэлж, хөгжил дэвшлийг хаагч нууцуудыг бахархалтайгаар дэлгэж, чадвартай л бол хаалтын гэрээнд тулсан санхүүгийн асуудалд хүрдэггүй болно гэдэгт итгэж байна. Тэр хэрээрээ хэвлэл мэдээлэл чанаржиж, мэргэжлийн байгууллагуудад ёс зүйгүй сэтгүүлч үгүй болно. Харин би чадварлаг хамт олон дунд дадлагажин, цагаан атаархалд автан, хичээсээр туршлага суун, ёс зүйг баримталдаг сэтгүүлч, найруулагч болж, хилийн чанадад сурч боловсрон хоёр магадгүй гурав дахь мэргэжлээ эзэмшин Монголдоо нэмж нэг цэцэг тарихаар ирсэн байх болно. Нийгмийн бохир хөрсийг онгичин, сэргээж, иргэдийг мэдлэг боловсролтой, чадварлаг сонгогч хүчин байхад туслагч, түшигч болсон сэтгүүлч, сурвалжлагч нарынхаа гэгээн дүрсийг буулган, түүхийг бичих товчийг би дарж, түгээхэд бэлдэх зохиолыг би найруулахыг хүсэж байна.
/МУБИС-ийн НХУС-ийн III дамжааны оюутан/

Өнөөг хүртэл утга зохиолын ямарваа нэгэн бүтээл туурвихыг хүсэж, тэмүүлж ирсэн. Гэтэл миний хайрлан хүндэтгэдэг зохиолчид маань ихэвчлэн сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн нь гайхал төрүүлж байлаа. Чухамдаа үнэн зөв, шударга байх зарчим нь утга зохиолтой зам нийлж буйг ойлгосон юм. Миний үзэл санаа, харах өнцөг, бусдын зовлон болоод баяр жаргалыг бусдадаа дамжуулан тэдэнд шингээх гол зорилго мөн шүүмжлэн тэгшлэх зүйлийн төлөө аль ч хэлбэрээр дуу хоолой нь болох чадварыг эзэмшихийг би хүсэж байлаа. Энэ дотоод зөн совин минь намайг МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд аваачсан юм. Би өнөөдөр залуу дэврүүн нэгэн хүсэл мөрөөдлөө дотроо асааж, одоо цагт болон ирээдүйд хийж болох, хүргэж болох бүхий л мэдээлэл, мэдрэмждээ урам зоригоо шингээж байна. Сэтгүүлч хүн мөнхийн ийм нэгэн тэмцэгч галт сэтгэлтэй байдагт нь шунасан билээ.
/СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн III дамжааны оюутан/

Өглөөний 06:00 цагийн сэрүүлгийн дуунаар сэрлээ. Өглөө эхний цагийн хичээлдээ яваа гэсэн дохио. Өглөөний сэрүүлгээс өмнө ээж аль хэдийн сэрчихсэн. Хичээл ч орохгүй. Фэйсбүүк орж үзтэл “Хэрвээ чи гуравдугаар курс бол амжилттай дөрөвдүгээр курсдээ орлоо, баяр хүргэе”, “За, за сургууль соёл худлаа боллоо, амьдралаа бодъё”, “Бүгд гэр гэртэй байгаарай, эрүүл энхийг хүсье” гэх мэт шогч монголчуудын олон янзын пост, сэтгэгдлүүд сайтын мэдээтэй холилдон хөвж байлаа.
Эхний гурав хоногийн хорионы үеэр онц сонирхолтой юу ч болсонгүй ээ. Унтаад, сэрээд, инстаграм ухаад, тоглоом тоглоно. Багш нар сургуулийн групп дээр эрүүл энхийг хүсэн, удахгүй уулзах ерөөл тавьсан пост хэдийг хийж тавьжээ. Харин хичээлийн талаар дурьдаагүй нь удахгүй хэвийн байдалд шилжинэ гэсэн итгэл найдвараас болсон биз. Би ч мөн адил. Гэтэл санаснаар болсонгүй. Гэсэн ч итгэл найдвартай хэвээр л байсан. Энэ үед багш нар ч мөн адил онлайн хичээлээ явуулж, даалгавар ажлуудаа өгч эхэлсэн. Өмнө нь онлайн хичээл үзэж байсан бидний хувьд нэг их асуудал бололгүй хичээлүүдээ үзлээ дээ. Үүнээс гадна сэтгүүлчээр суралцдаг оюутнуудад олгож буй англи хэлний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад удаагүй байхад хорионд орсон минь тун таагүй хэрэг. Яах вэ энэ тэтгэлгийн хичээл ч мөн онлайнаар орж байсан л даа. Гэхдээ л миний хувьд онлайн хичээлийг үзэн ядаж байна.
Хүн өөрөө хүсэл сонирхолтой бол хаана ч юуг ч сурч мэдэх боломжтой гэдэг. Гэхдээ угаас залуу насны эрч хүчээр дүүрэн, хөдөлгөөнтэй байхад дуртай миний хувьд туршлага практик илүү чухал. Миний сонгож авсан мэргэжлийн хувьд энэ бол новшийн нөхцөл байдал. Гэсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюултай нөхцөл байдалд дасан зохицож, цахимаар мэдлэг олж авах хэрэгтэй.
Шөнө унтана, өдөр босно, хичээлээ хийнэ, англи хэлээ хийнэ, тоглоно, кино үзнэ. Нэг мэдэхэд цаг хугацаа нисэх мэт өнгөрнө. Тодорхой цаг өдөр бичихгүй бас тоймлоод байгаа мэт боловч гол үнэн нь бүх өдөр ижил жишээгээр явж байсантай зэрэгцээ хэдэн сарын хэдэн бэ гэдгийг мэдэхгүй гэхээсээ илүү сонирхохгүй байсан хэрэг.
Манай ангийн багш их энгийн, онцын шаардлага гарахгүй л бол нэг их юм ярьж холбогддоггүй, шаардлага гарвал ангийн даргаар сонгогдсон надад хэлж, захих юмаа хэлчихдэг. Харин өнгөрсөн хорионы өдрүүдэд цаг мөч бүр холбогдож санаа тавьж байгаа нь огт өөр хүн шиг. Мэдээж ангийнхаа бүх хүүхдэд ингэж хандсан байх. Магадгүй нэг талаас ажлаа хийж байгаа хүн л дээ, гэхдээ их дотно гоё санагдсан.
Одоо би гэртэй ирээд 5 хонож байна. 14 хоногийн гэр хорионд байж, онцын зүйл хийлгүй цагийг өнгөрөөж байна. Хааяа нэг ус авч, дэлгүүр орох гэж хулгайгаар гарна. Өглөө оройдоо өрхийн эмчид халуунаа үзээд үр дүнгээ утсаар илгээнэ. Нэг л мэдэхэд дүн гарах өдөр дөхөх тул цахим хичээлийн идэвхээ ч нэмэх хэрэгтэй байна. Багш нар ч тэр, оюутнууд ч тэр.
Танхимын хичээл хурдан ороосой, сайн сэтгүүлч болмоор байна...
/МУИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн IV дамжааны оюутан/
.jpeg)
Миний бие МУИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны салбар сургуульд сэтгүүлч мэргэжлээр дөрөв дэх жилдээ суралцаж байна. Би багаасаа л сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан. Харин өнөөдрийн өөрийнхөө мөрөөдлөө биелүүлээд сэтгүүлч болох их үйлсэд хүчин зүтгэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Сэтгүүлч мэргэжлийг сонгох болсон шалтгаан минь монголын нийгэмд болж буй цаг үеийн асуудалд мэдрэмжтэй хандаж, үнэн бодит, шударга, зөв мэдээллээр олон нийтийг хангах, тэдний дуу хоолой, үзэл бодлыг дамжуулах гүүр нь байхыг хүссэн учраас сонгосон. Тиймээс ч би сонгосон мэргэжилдээ сэтгэл гарган суралцаж байгаа. Миний мөрөөдөл хязгааргүй бөгөөд түүний нэгээхэн хэсэг нь миний энэ сонгосон мэргэжилтэй холбоотой юм аа. Сэтгүүлч миний мөрөөдөл бол нийгэмд сэтгүүлч гэх мэргэжлийнхээ нэр хүндийг өсгөж, олон нийтэд үнэн зөв мэдээллийг түгээх, мөн олон нийтийн дуу хоолой болж ажиллахыг мөрөөддөг. Магадгүй миний энэ мөрөөдөл энгийн нэг мөрөөдөл мэт санагдаж болох ч энэ сэтгүүл зүйн ил тод байдал нь өөрөө өнөөгийн энэ олон хэвлэл мэдээллийн сайт, телевизүүдэд үгүйлэгдэж байна. Учир нь зарим нэг хэвлэл мэдээллийн салбар бусдын хараат болсон нь сэтгэл эмзэглүүлдэг. Иймд энгийн хэрнээ ажил үүргээ чин үнэнчээр эрхлэн явуулдаг сэтгүүлч болох нь миний мөрөөдөл.
.jpg)
| Монголын сэтгүүл зүйн ирээдүй шударга үнэнийг хүсэж байна |
|
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |