-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “18 дахь хаврын хайр” жүжгийн гол дүрд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. "18 дахь хаврын хайр" жүжгийн Эрхэс хэмээх эсрэг талын дүр дээр чадан ядан ажиллалаа. Ийм өсвөр насны хүүхдүүдэд зориулсан уран бүтээлд орж, уран бүтээлээ зорилтот хүмүүст нь хүргэх юм сан гэж дотроо их боддог байсан. Аз болоход тэр бодол маань биелж театрын маань гурав дахь уран бүтээл болж гарсанд нь туйлын их баяртай байгаа. Анхны уншлага дээр өөрийгөө энэ дүрийг авна гэж төсөөлөөгүй ээ. Нэг бол ангийн хүүхэд аль эсвэл гол дүрүүдийнх нь найз нь л болох байх гэж бодож байсан. Эрхэсийн дүрд ажиллах болсноо мэдээд их баярласан. Нэг мэдэхэд л хаалтынхаа тоглолтыг хийж байсан. Богино хугацаанд үнэхээр жаргаж ажилласан гэж бодож байгаа.
-Эрхэсийн дүрийн анх хэрхэн төсөөлсөн бэ. Дүрээ гаргах ямар байв?
-Анх уншлага хийж байхад Эрхэсийг баян айлын хүссэн болгоноо хийдэг хүү ч хайрыг багаасаа буруугаар мэдэрчихсэн дүр байна даа гэж төсөөлсөн. Мэдээж дүр дээрээ ажиллахад амар байгаагүй ээ. Би амьдралдаа сагс тоглож байгаа юм. Шидэж, залж ч чаддаггүй. Гэтэл Эрхэс сагсан бөмбөгийн багын ахлагчийн дүр учраас богино хугацаанд сурсан. Мөн найруулагч гэнэт л “чи гарж ирэх болгондоо мотоциклтой гарж ирвэл гоё юм байна. Мотоциклийг чинь захичихсан” гэсэн. Мотоциклоос айдаг хүн чинь “Яана аа, би унаж чадахгүй шүү дээ” л гэж бодсон. Гэхдээ одоо бодоход бүх зүйлийнх нь ард гарчихсан байна.
.jpg)
-Эрхэсийн дүрээр найруулагч юу илэрхийлэхийг хүссэн юм бол?
-Хүүхдийн хүмүүжил зан төлөвийг ар гэрийн хүмүүжил, мөнгө хоёр нийлэхээрээ яаж эвдэж болдгийг харуулахыг зорьсон. Бодит амьдрал дээр ч Эрхэс шиг зөндөө хүмүүс байгаа нь цахим сүлжээнд харагддаг шүү дээ. Тэр төлөөллийг зохиолч, найруулагч хоёр маань энэ зохиолдоо буулгаж, найруулсан байх аа.
-“18 дахь хаврын хайр” жүжгээр эргээд 18 насандаа очлоо шүү дээ. Өөрийнхөө 18 насыг дурсахгүй юу. Тэр үед очвол өөртөө юу гэж хэлэх вэ?
-Би 18 насандаа СУИС-ийн шинэхэн оюутан байж. Миний хувьд 18 нас хамгийн нандин, хамгийн их дурсамжтай жил маань байсан. Өнөөдөр ярилцлага өгөөд сууж байгаа маань 18 насны минь амьдралдаа зөв алхам хийсний үр өгөөж байхаа гэж бодож байна. Мэргэжлээ сонгосон, анхныхаа хайртай учирч, “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт бүжгийн хамтлагаараа орж байсан. Ер нь амьдралын минь хамгийн том дурсамж л юм даа. Тэр үед очвол “Чиний бодож байгаа чинь зөв шүү, өөрийнхөөрөө урагшаа тэмүүл” гэж хэлнэ дээ.
-Хүмүүс жүжгээс нь юуг ойлгож, мэдрээсэй гэж хүссэн бэ?
-Манай жүжигт олны сэтгэлийг хөдөлгөх олон чамин, нандин хэсгүүдтэй. Тэр болгоноос бүх зүйлийг нь мэдэрч ойлгож хайрлаж үзээсэй гэж хүссэн. Залуус нэг нэгэндээ сайн болсноо, үерхье гэж хэлэхдээ хүртэл гар утсаараа дамжуулж хэллэг болсон. Тийм зүйлийг зүгээр утасны цаанаас хэлэх биш уулзаад нандин мөчийг бий болгоосой гэж залуучуудаасаа хүсмээр байна. Манай уран бүтээлийг үзсэн хүмүүс тэр чамин хэсгүүдийг ойлгож харж, мэдэрсэн байх.
-"Арслан хүлэгт баатар" жүжигт ажилласан шүү дээ. Хүүхдийн жүжигт ажиллах ямар байв. Хүүхдүүдэд хүргэхийн тулд өөрийгөө баатар гэдэгт итгэлтэй байх ёстой болсон байх?
-"Арслан хүлэгт баатар" жүжиг дээр Алагдай хүү гэх гол дүр дээр ажилласан. Хүүхдийн жүжиг дээр ажиллах үнэхээр үгээр хэлэхийн аргаггүй гоё байдаг юм билээ. Тэр жоохон бүлтгэр нүднүүд өөдөөс хараад, ярилцаж байгааг нь тайзнаас харах үнэхээр сайхан. "Хамгийн үнэн нүд хүүхдийн нүд байдаг" гэдэг үгийг энэ жүжгээрээ дамжуулан мэдэрсэн дээ. Манай жүжигт "Сурсан эрдэмд их бага гэж үгүй хүн юу сурна тэр бүхэн чинь эрдэм гагцхүү баатар болох чинь цэцэн хөвгүүн чиний цээжний эрдэм чинь л мэднэ" гэдэг үг байдаг юм. Энэ үгээр л баатар болох итгэл найдвараа олж авсан даа.
.jpg)
-“Assassins” бүжгийн хамтлагийн гишүүн байсан шүү дээ. Хэр удаан бүжиглэсэн бэ. Хамгийн нандин цаг мөч байсан байхдаа?
-Мэдээж бас нэг нандин дурсамж минь байсан. Аравдугаар ангиасаа хойш их сургуульд орох хүртлээ дөрвөн жил бүжиглэсэн. Хөшүүн байдлаасаа салж урлагийн хүн болохын тулд салахын тулд бүжгийн сургалтад сууж эхэлсэн. Би чинь мод шиг л хөшүүн хүн байлаа. Сургалтаас хамтлагийнхаа гишүүн болтол явж "Авьяаслаг монголчууд" нэвтрүүлэгт орсныхоо дараа за одоо би мэргэжилдээ анхаарах цаг болсон гээд бүжгээ орхиж байсан.
-Бүжигчнээс жүжигчин болох шийдвэрийг хэзээ хэрхэн, ямар шалтгаанаар гаргасан бэ?
-Ахлах сургуулиа төгсчихөөд жүжигчнээр л сурахгүй юм бол харамсах юм шиг санагдсан. Багаасаа л жүжигчин болохыг хүсдэг хүүхэд байсан. Тэр мөрөөдлөө бий болгохын тулд бүжгээр хичээллэж эхэлсэн. Намайг хангалттай сайн задалж характер гэдэг зүйлийг бага ч болов сургасан.

-Яагаад тайзны уран бүтээлч болохоор шийдэв. Хэзээ театртаа нэгдсэн бэ?
-Багадаа театрт жүжиг үзсэнээсээ эхлээд дуртай болсон. Улсын драмын эрдмийн театрт сургуулиараа жүжиг үзэхэд би тайз болон жүжигчдийг нь биширмээр гарч ирсэн. Тайзны уран бүтээл буюу жүжигт бүх зүйл нь амьд, үзэгчдийнхээ өмнө алдах эрхгүй байдаг нь хамгийн их таалагдсан гэх үү дээ. Театраас хамгийн сайн жүжигчид төрдөг гэж би боддог юм. Тийм ч болохоор театртаа шалгалт өгч яг жилийн өмнө орж байсан.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?
-Одоогоор бол ийм жүжигчин болно гэж ярихад арай эрт байна. Надад олдсон боломжоо тултал нь мэдэрч, оноогдсон дүр, даалгавраа л гүйцэлдүүлэхийг зорьж байна. Гэхдээ "Жүжигчин бол хүний дээд хүн байх ёстой" гэх Ph.D,Проф МУУГЗ С.Сугар гуайн хэлсэн үгийг хэзээ ч мартахгүй.
-Ажиллахын хүсдэг дүр бий юү?
-Бүх л дүр дээр ажиллахыг хүсэж байна. Гэхдээ нэн тэргүүнд хүсэж байгаа дүр нь хятад зохиолын дүр байна даа. Хятад зохиол жүжигчнийг сайн задалж өгдөг юм шиг санагддаг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Театрынхаа дөрөв дэх уран бүтээлээ тэсэн ядан хүлээж байна даа.
| Э.ДӨЛГӨӨН: “18 ДАХЬ ХАВРЫН ХАЙР” ЖҮЖГЭЭР "ХАМГИЙН НАНДИН МӨЧҮҮДЭЭ ГАР УТАСТАЙ БИТГИЙ ҮДЭЭРЭЙ” ГЭЖ ХЭЛЭХИЙГ ХИЧЭЭСЭН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |