• Өнөөдөр 2024-05-04

М.БАТ-ЭРДЭНЭ: Уран бүтээлээрээ үзэгчдэд оюуны таашаал өгч, сэтгэлийн жаргал бэлэглэхийг эрхэмлэдэг

2023-02-15,   634

    “Bad boy”, “Гэхдээ” хэмээх дуугаараа олонд танигдсан залуу жүжигчин М.Бат-Эрдэнийг “Түүчээ” буландаа урьж, ярилцлаа.

-Сайн байна уу. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

               -Сайн байна уу, намайг Мөнгөнтуяагийн Бат-Эрдэнэ гэдэг. 2021 онд СУИС-ийн театрын урлагийн сургуулийг М.Ариунжолоо багшийн удирдлага доор жүжигчин мэргэжлээр төгссөн. Одоо “Халх продакш”-нд ажиллаж байгаа залуу уран бүтээлч байна.

-“Халх продакшн”-ы сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаач?

      -Манай продашкн “Бүлэг” оук киноны гүйцэтгэгчээр ажилласан. Уг киноны зураг авалт гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж, одоо эвлүүлэг, дууны ажил нь хийгдэж байна. Удахгүй үзэгчдийн хүртээл болно.

-“Хalx продашкн”-ийг  үеийн найзууд нэгдэж байгуулагдсан гэдэг. Үүсгэх байгуулах болсон түүхээс хуваалцаач?

     -“Хalx продашкн” үүсгээд байгуулагдаад дөрвөн жил болсон байна. Ирэх гуравдугаар сард манай ой тохиож байгаа. Анх үеийн найзуудаараа нэгдээд “Хийе, бүтээе” гээд л юу ч үгүй эхэлж байлаа. Тэр бидэнтэй маш олон хүмүүс хамт байж, тусалж дэмжсэн. Бидэнд хэцүү шантрах үе олон тохиож тэр бүрд продакшнаас хүмүүс гарч байсан. Одоогийн байдлаар 12 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлээ хийж байна.  Шантраад тарах дээрээ тулсан хүнд асуудлууд, гэр бүлийнхэн “Одоо өөр ажил хий, мөнгө олохгүй юм уу” гэх асуултууд ч их ирж байлаа. Тэр бүхэн сэтгэлийн дарамт болж байсан ч одоо бид хичээсэн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээд явж байна. Бид хичээсэн, хөдөлмөрлөсөн, сурч боловсорсон. Одоо ямар ч уран бүтээл хийхэд боломжтой тоног төхөөрөмж, чадвартай болжээ гэж өөрсдөө жаахан бахархаж сууна. Ирээдүйд хамтдаа илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Яг үнэндээ хүсэл, зорилгоо дагаад театрт ажиллахыг хүссэн. Гэтэл залуу жүжигчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалин өгдөг, тийм мөнгөөр өнөөдрийн нийгэмд амьдрах хэцүү шүү дээ. Өөрсдөө ажлын байраа бүтээгээд, улсдаа татвараа төлдөг байгууллага байгуулж чадсан даа маш их баярладаг.

-Драмын театрт ажиллахыг хүсдэг гэлээ. Хэзээ нэг өдөр театрт ажилбал ямар дүр бүтээхийг хүсэж байна вэ?

          -Драмын театр ажиллахыг хүсдэг ч одоо кино урлаг руу чиглэж ажиллаж байна. Хэрвээ театрт ажиллах боломж олдвол, ямар ч хамаагүй эсрэг дүрд тоглож үзэхийг хүсдэг.

-“Хalx продакшн” болон “Gangbay“хамтлаг хамтран “Кассета” УСК-г бүтээсэн. Энэ уран бүтээлийн талаар яриа дэлгээч?

          -Монголд бүтээгдсэн анхны реп мюзекл гэдгээрээ онцлогтой. СУИС-д байхдаа нэгнээ мэддэг, ах, дүүсийн холбоотой залуус хамтраад энэ уран бүтээлийг бүтээсэн. Бидэнд магадгүй алдаа, оноо  байсан байх. Гэхдээ их зүйл сургасан, дурсамжтай бүтээл болсон. Одоо iptv-д байршсан байгаа. Та бүхэн үзэж, сонирхоорой.

-Гэгээн хайрын баяраар Гангаатай хамтарсан “Гэхдээ” гэх дууг цацсан. Нийт хэдэн дуу хийсэн бэ, дахиж дуу хийхгүй гэсэн шалтгаанаа тайлбарлаж болох уу?

   

  -Надад хийсэн хэрнээ цацаагүй маш олон дуу бий. Ахиад дуу хийхгүй биш, дуугаа өөртөө явах бодолтой байгаа. Би реппер биш, жүжигчин мэргэжилтэй хүн шүү дээ. Зүгээр л кино урлагт илүү их цагийг зориулмаар байна.  Манай  продакшн дараалсан олон ажилтай, төлөвлөгөө нь гарчихсан байгаа.

-Таны хувьд Монголд жинхэнэ кино урлаг хөгжихөд саад, тушаа болдог зүйл гэвэл юуг нэрлэх вэ. Ямар нөхцөл, боломж байж гэмээнэ манай кино урлаг урагшлах бололцоотой гэж хардаг вэ?

            -Монголын кино урлагийн ах, эгч нар гадны киноны сценийг хулгайлахгүй, зохиолыг нь хуулбарлахгүй. Өөрсдөө бодож, сэтгэж, хийж чаддаг болоосой гэж хүсдэг. Гэхдээ бүгд тийм гэж хэлээгүй, үнэхээр авьяастай уран бүтээлч олон бий. Мөн кинь театруудын хэт ашгийн төлөө  байдаг, залуу уран бүтээлчдийг үл ойшоодог тогтолцоо байхгүй болох хэрэгтэй. Бас сонирхогчид урлагийг гутаан доромжолхоо больсон цагт илүү хурдтай хөгжих байх.

-Тэгвэл та кино урлаггүйгээр амьдарлаа төсөөлж чадах уу?

          -Ер нь урлаггүйгээр өөрийгөө төсөөлөхгүй ээ. Урлаг гэдэг чинь энэ хар бараан нийгэмд өнгө нэмж, шүүх шүүлтүүр нь болж яваа гайхалтай зүйл.

-Хүүхэд насныхаа талаар яриа дэлгээч, аль нутгаас гаралтай вэ?

           -Би Завхан аймгийн Шилүүстэй суманд төрж, өссөн. Хөдөө аав, ээж, эмээ, өвөөтэйгөө амьдардаг байлаа, одоо зуны цагт аялахаар л очдог. Цэцэрлэгт байхдаа хүүхдийн урлагийн наадамд жүжигчилсэн тоглолтоор их ордог байлаа. Тэр нь жүжигчин болох зам руу минь хөтөлсөн байх гэж боддог.  Би их сахилгагүй, хөдөлгөөнтэй, хичээлдээ суудаггүй, заал эсвэл хөгжмийн дугуйлангийн өрөөнд байж байдаг тийм л хүүхэд байсан даа/инээв/.

-Арван жилээ төгсөхдөө дуртай зүйлээ олоогүй хүүхдүүд яах ёстой вэ. Таны бодлоор?

    -Үнэхээр дуртай зүйлээ олоогүй бол хүлээх, өөр зүйл туршиж үзэх хэрэгтэй байх. Дургүй зүйлээ хүчлээд ч хийж чадахгүй шүү дээ. Тийм болохоор мэргэжил сонголт гэдэгт маш чухал.  Дуртай зүйлээ хийж амьдарна гэдэг их хэцүү нийгмийн эрэлт, хэрэгцээ, өөрийн  чадвар гээд бүх талаас нь сайн бодож үзэх хэрэгтэй.  Мөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонголтод хэт битгий нөлөөлөхгүй байвал сайн.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

     -Нийгэм рүү чиглэсэн, залуучуудад хандсан дэлгэц болон театрын уран бүтээл хийхийг зорьж ажиллана.

-Ярилцсанд баярлалаа, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

               -Баярлалаа.

 

 

 

 


М.БАТ-ЭРДЭНЭ: Уран бүтээлээрээ үзэгчдэд оюуны таашаал өгч, сэтгэлийн жаргал бэлэглэхийг эрхэмлэдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188