• Өнөөдөр 2024-03-19

Б.СЭРГЭЛЭН: МАК-ийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна

2021-11-30,   816

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

           Энэ талаар Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэнгээс тодрууллаа.

       Тэрбээр “Өнгөрсөн 2020 оны есдүгээр сард шав тавьсан сургуулийн барилгын ажил үндсэндээ дуусаж байна. Гадна фасадын ажил дуусаж, дотор засал чимэглэлийн ажил хийгдэж байгаа. Манай сумын сургуульд одоогийн байдлаар 800 гаруй хүүхэд суралцаж байна. Хүүхдүүд, багш, ажилтнууд маань шинэ сургуулийн байраа ашиглалтад орохыг тэсэн ядан хүлээж сууна. Сургуулийн барилгыг МАК-ийн 100 хувийн санхүүжилтээр барьж байгаа. Тус группийн ерөнхийлөгч Б.Нямтайширын аав О.Бямбаа гэж хүн манай сумын уугуул. Манай сумын сургууль О.Бямбаагийн нэрэмжит гэж явдаг юм. Аавынхаа нэрэмжит сургуулийн барилгыг шинээр барьж өгч байгаад ерөөчүүд бид туйлын баяртай байна” гэлээ.

 


Б.СЭРГЭЛЭН: МАК-ийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188