Хажуугийн ойд моторт хөрөө тасралтгүй хангинана. Үе үе мод унах чимээ сонсогдож, мөчир тас няс хийнэ. Тэр зүгт гэрийн гадаах халтар, алаг хоёр нохой боргож, нар шаргах мөчийн нам гүмийг эвдэнэ. Энэ бол Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс 40 орчим километр дахь буйдхан хөдөө.
Улаанбаатар-Дарханы 220 километр шороон замаар бүтэн зургаан цаг сэгсчүүлж, дараа нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сум хүртэл 140 гаруй километр хатуу хучилттай замаар давхисаар тэнд хүрсэн билээ. Өглөө л чимээ шуугиантай, зав чөлөөгүй Улаанбаатарын замд түгжирч, түүндээ бухимдаж асан би үдшийн жаргаж буй нарыг моддын хаяанд, хоёр нохойн боргох чимээ, үе үе тодрох моторт хөрөөний дуунаас өөр аниргүйд харж суух зүүд ч юм шиг. Аян замын алжаал мөдхөнөө арилж, орчиндоо тайвнаар уусч эхлэх нь тун ч таатай.
Моторт хөрөөний дуу тэгсгээд намжиж, төд удалгүй тэвш дүүрэн ачаатай бололтой хоёр машин ойгоос гарч сумын төвийн зүг чиглэж, гэрэл нь бүдгэрсээр алга болов. Нутгийн ах М.Энхболд “Наадмын хойхно ой нээгдсэн. Маргаашнаас ой хааж байгаа. Манай сумынхны амин зуулга мод учраас ой нээгдсэн хэд хоногт хүн, машин хамгийн завгүй болдог” гэж товч тайлбарлав. Сумын газар нутгийн 61 орчим хувийг ой мод эзэлдэг учраас амьжиргааны гол эх үүсвэр нь мод байх нь аргагүй ажээ.
Маргааш өглөө нь Хүдэр сумын төвийг зорилоо. Хаашаа л харна ой мод. Сумын төв нь ч ойн захад байх аж. Сумын төвийн зах руу ормогц дүнзэн байшингууд, гол банзан хашаанууд өнгө алаглан ярайх нь хотын аль нэг зусланд ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ. Аргагүй л модтой газрын сум гэсэн шиг бүх зүйл нь мод. Айл бүхэн хашаандаа хэрэглээний хүнсний ногооны талбайтай. Бас ачааны нэг, суудлын нэг машинтай байх нь нийтлэг төрх. Учир нь, мод, самар, өвс хадлан, жимсээрээ ашиг сайтай ажилладаг учраас ийн хөрөнгөлөг амьдардаг аж.
2000 гаруй хүн амтай энэ сумынхан тун завгүй, хөдөлмөрч хүмүүс юм. Тэр дундаа зун, намартаа хамгийн завгүй. Эрчүүд нь мод бэлтгэж дүнз, палк, банз болгож зүсээд Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нийлүүлнэ. Сумын төвдөө мод бэлтгэх зөвшөөрөлтэй 20 гаруй аж ахуйн нэгж байдаг гэнэ. Тус бүрт нь 4-5 хүн ажиллана. Өдрийн цалин нь 50 мянган төгрөг, ачаалалтай үед 70 мянган төгрөг хүрдэг гэдгийг сонсоод гайхаш төрснийг хэлэх хэрэгтэй.
Харин эмэгтэйчүүд нь гүзээлзгэнэ, үхрийн нүд, нэрс зэргийг ойгоосоо түүж авчраад чанамал болгож, Дарханд авчирч зарна. Мөн хүнсний ногоонуудаа даршилж зарна. Бас л орлого сайтай. Нэг литр чанамал 15 мянган төгрөг хүрдэг гэж тооцохоор арга ч үгүй биз ээ.
Мод, жимс, ногоогоор тэдний орлого хязгаарлагдахгүй. Намрын энэ үед хадлангийн бригадууд хаа сайгүй. Ихэвчлэн тав, зургаан хүн, хоёр трактортой нийлээд 200-300 га талбайд хадлан хадна. Хадсан өвсөө пресслээд өвөл цаг хэцүүдэж эхлэхэд баруун аймгуудад голдуу зарна. Өвсний үнэ нэг, хоёрдугаар сард боодол нь 10 мянга давдаг гэж тооцохоор бас л ашигтай бизнес.
Энэ мэтээр зун, намрын завгүй өдрүүд шувтрахад самарт явж эхэлнэ. Бараг л сумаараа хөвч ойдоо нүүгээд оччихдог гэлтэй. Гурван жилийн өмнө самар маш сайн ургахад сумын төвөөс 80 орчим километр хөвч ойд 5000 гаруй хүн самар түүж байсан гэдэг. Сумын төвийнхнөөс гадна газар газрын хүмүүс цугласан тэр газарт дэлгүүр, цайны газар, гэр буудал хүртэл ажилладаг гэлцэх юм билээ. Энэ жил самар сайн ургасан учраас Хүдэр сумынхан дор бүрнээ бэлтгэл хангаж байгаа гэнэ.
Хүдэр сумын төвөөр том супермаркет, барааны зах, паб, караоке эгнэх нь дутуу юмгүй мэт. Сумынхан мөнгөөр тасардаггүй учраас бараа, үйлчилгээ нь бага зэргийн үнэтэй байдгийг мартаж болохгүй.
Сумын төвөөс гарч явахдаа хөдөлмөрлөөд л байвал суманд хүссэнээрээ амьдрах боломж асар их байдаг тухай бодов. Хотод 30, 40 саяар худалдаж авдаг дүнзэн байшингуудыг энд гурав, дөрвөн сая төгрөгөөр л босгочих боломжтой. Хүнсний ногоогоо өөрсдөө тарьдаг учраас хүнсэндээ төдийлөн мөнгө зарлагадахгүй. Бас жинхэнэ цэвэр органик хүнс хэрэглэж байна гэсэн үг. Хамгийн чухал нь өөрөө л залхуурахгүй, шантрахгүй бол ажил олдохгүйн зовлон байхгүй. Бас цалин өндөртэй. Хүдэр сумынхан лав хотод очиж амьдрах тухай огт боддоггүй гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрэгтэй бүхэн нь тэнд байгаа учраас бодоод ч яах билээ дээ.
Түгжрэл, орчны бохирдол, стрессийн үүр уурхай Улаанбаатар луугаа буцна гэхээр нэг л тиймхэн...Үлдчихмээр, зүгээр л хөдөлмөрлөөд хүссэнээрээ амьдармаар тийм газар юм санж. Амины ажлаар хоёр хоног саатаад өнгөрөхдөө төрсөн бодлоо цухас тэмдэглэснээ хүргэж байгаа минь энэ.
| Хөдөлмөр ундарсан хөрөнгөлөг Хүдэр |
|
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
2026-09-27 15:15:44
Т.Эрдэнэхүү АНУ-ын “Mr. Olympia” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-09-27 15:02:23
АВТО ЗАМЫН БООМТООР 677 КГ БӨХӨНГИЙН ЭВЭР НУУЖ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ
2026-09-27 14:56:41
“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 27 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛЖЭЭ
2026-09-27 14:51:05
ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-27 14:24:53
М.Нандинцэцэг мэргэжлийн рингэнд анхны ялалтаа байгуулав
2026-09-27 12:23:04
Монголын баг, Австрийн багийг арав дахь өрөгт 2.5: 1.5-аар буулган авлаа
2026-09-27 09:57:40
Монгол Улс анх удаа өргөн, нарийн цариг огтлолцох бүтээн байгуулалтыг эхлүүллээ
2026-09-27 09:23:44
Манай шатрын эмэгтэй баг, Польшийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-27 09:01:12
2026-09-27 08:25:31
С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2026-09-27 07:10:00
Х.Билгүүнсайхан “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын шигшээ наймд үлдлээ
2026-09-27 07:05:00
Чөлөөтийнхөн “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наамдыг зорилоо
2026-09-27 07:00:00
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |