• Өнөөдөр 2025-07-26

Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12925 болжээ

2025-07-25,   165

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 25-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12925  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 154 хүн

  • Хөнгөн – 25
  • Дунд – 122
  • Хүнд – 7  нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  12623, гэрээр эмчлүүлж буй  128, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 93022 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4956 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2833, 5-9 насны 1648 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.


Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12925 болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188