Зуны дэлгэр цаг ирж хорхог, боодог, шорлогийг бидон бидоноор нь идэж, араас нь лааз лаазаар нь шар айраг, архи залгилдаг цаг ахиад л иржээ. Ингээд зунжин хорхгийг шар айраг, архиар даруулаад хэрэглэчихсэн монголчуудын элэг, цөс, ходоод яаж тэсэх билээ дээ. Удалгүй энд өвдлөө, тэнд өвдлөө гээд эмнэлгийн үүдэнд ар араасаа цуварч, үзүүлэх цаг авах гэж хэдэн өдөр, сар болдог.
Хэзээнээс маханд дуртай монголчууд шарсан мах идэж, хүйтэн пиво, айраг, архиа ууж байж л амарсан, зугаалсан болдог юм шиг байгаа юм. Зуныхаа, ажлынхаа амралтаар хүүхдүүдээ дагуулаад хөдөө хамаатан садан, найз нөхдийндөө очихоор нь мөн л төмпөн дүүрэн хорхог, хөхүүр дүүрэн айргаар угтдаг. Тэгснээ нөгөө л нэг "Болсон идээнээс яаж буцах билээ. Сайхан амттай, зөөлөн болж" гээд л хорхог, махаа нимгэн нимгэн огтолно. Ингээд бодоход ер нь монголчууд хорхог, боодог, шар айраггүйгээр зуныг, зуны амралтаа төсөөлж чадахааргүй болжээ гэмээр.
.jpeg)
Эмч, мэргэлжитнүүд хэдий буруу хооллолт “Өөх, тостой хоол хүйтэн зүйлтэй тэр дундаа газтай ундаа, пивотой тохирохгүй” хэмээн анхааруулдаг ч гэсэн ганц олдох зуны амралтаараа хоорог, боодогноосоо татгалзахгүй нь мэдээж.
Тиймээс зуны улиралд хэрхэн зөв, зохистой хооллох талаар эмч, мэргэжилтнүүдийн үгийг хүргэж байна. Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Б.Халиун “Хорхог, боодог, хуушуур гэх мэт хүнс нь маш хүнд хоол, их хэмжээний өөх тос, гурил, мах байгаа эдгээрийг задлах гэж эрхтнүүд маань шүүрлээ маш ихээр ялгаруулна. Үүн дээр нэмээд архи уухаар энэ процесс бүр муудаж байгаа хэрэг. Мөн хүмүүс хэмжээг нь дандаа хэтрүүлж хэрэглэдгээс бас их шалтгаалдаг”
УГТЭ-ийн Ерөнхий эмч Г.Өнөржаргал “Халуун, өөх, тостой хоол, хорхог идсэний дараа хүйтэн ус, ундаа, шар айраг хэрэглэж огт болохгүй, бүр хориотой. Хэрвээ өөх, тостой халуун хоол, мах идсэний араас хүйтэн зүйл уувал ходоод, гэдэс цочирч, нойр булчирхайн үрэвсэж, элэг өөхөлдөг. Аль болох хэрэглэхээс бүрэн татгалзах хэрэгтэй. Монголчууд зуны цагт аяллаар явахдаа ихэвчлэн хагас боловсруулсан хоол эсвэл хорхог, боодог иддэг. Иргэд аялах нэрийдлээр хөдөө гарч, ёс юм шиг хорхог, боодог, шорлог идэж, араас нь хүйтэн пиво, ундаа, архи хэрэглэж эрүүл мэндээрээ хохирч байна. Иргэд амарч чаддаггүй. Харин ч ядраад ирдэг. Яагаад гэвэл өдөр, шөнөгүй найрлаж, ууж, идэж, нойргүй хоноод ирдэг. Тиймээс бид алжаалаа зөв тайлж сурах хэрэгтэй байна”
(70).jpg)
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч, их эмч Д.Гантуяа “Хорхог идсэнийхээ дараа согтууруулах ундаа хэрэглэх нь ходоод гэдэсний түгжрэл үүсэж болно. Гэхдээ нойр булчирхай, цөстэй холбоотой дотрын өвчлөл үүсэх магадлал нь илүү. Ялангуяа манайд таргалалт ихтэй, цөсний чулуу болон цөсний өтгөрөлтэй, нойр булчирхайн асуудал, суурь архаг өвчлөлтэй хүмүүс олон байдаг. Тиймээс өөх, тос ихтэй хоол хүнс идсэний дараа архи, согтууруулах ундаа хэрэглэснээр нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсэх магадлал ихэсдэг”
Дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяр “Зуны цагт аялал зугаалгаар явахдаа хорхог, шорлог их иддэг. Мөн өдөр тутамдаа хүнд хоол хэрэглэдэг шүү дээ. Үүнийг нойр булчирхай шүүж, задалж чадахгүй болохоороо шархалдаг. Энэ нь өвдөлтөөр илэрч байгаа гэж ойлгож болно. Нэг ёсондоо дотроосоо өөрийгөө түлж гэмтээж байна гэсэн үг.
Нэгэнт шархалсан нойр булчирхай эдгэрдэггүй. Зөвхөн хоолны дэглэмээр илүү хүндрүүлэхгүй байх гэсэн л зам бий. Хэрэв буруу хооллоод л байвал өвдөлт нь улам хүндэрч, хамгийн хүчтэй өвчин намдаах тариа ч үйлчлэхгүй болно. Цаашилбал хүн өвдөлт даахгүй болж, нойр булчирхай задарч амь насаа алдахад ч хүрдэг. Мөн нойр булчирхай нь бусад эрхтэн шиг шилжүүлэн суулгаж болдоггүй” хэмээлээ.
| МАХНЫ ХЭТ ИХ ХЭРЭГЛЭЭ ИРГЭДИЙН ЦӨС, НОЙР БУЛЧИРХАЙГ ҮРЭВСҮҮЛЖ, СЭДРЭЭЖ БАЙНА |
|
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |