-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэх үү?
-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намаг Халиун гэдэг. Би Гастроэнтерологи буюу хоол боловсруулах эрхтэн судлалын эмч мэргэжилтэй. Одоогоор Адистит-нар уян дуран, эхо оношилгооны төвийн гастроэнтерологи, дурангийн эмчээр гуравдах жилдээ ажиллаж байна.
-Баяр наадам, зуны аялал, амралтын дараа ходоодны өвчлөлтэй болсон иргэд их ирж үзүүлдэг үү. Тэдний дийлэнх нь юунаас болж өвдсөн байдаг вэ?
-Тийм ээ, ялангуяа баярын дараа хүмүүсийн эмнэлгийн байгууллагат хандах нь жирийн үеэс ихэсдэг. Шалгаан нь ердөө хооллолт. Дотор эрхтний өвчлөл бол хоолтой л шууд холбоотой. Яагаад гэхээр бид биеийн дотогш хоолоор л дамжуулж гаднын биет буюу бактери, вирус, паразит, идэж болохгүй зүйлийг санамсаргүй залгих бөглөө, яс, товч гэх мэт зүйлсийг оруулж, энэ нь янз бүрээр нөлөөлөн өвчлөл үүсгэдэг. Жишээ нь, жимс ногооны хувьд сайн цэвэрлэж угаалгүйгээр хэрэглэх нь түгээмэл байдаг. Энэ нь жимс ногоо руу муутгахгүйн тулд цацдаг пестицидийг арилгалгүйгээр бие рүүгээ оруулж байна гэсэн үг. Шууд өвчлөл үүсгэж тэр дороо шинж тэмдэг илрэхгүй байж болох ч урт хугацаандаа биед сөрөг нөлөө үзүүлж болно. Ямар нэг хавдрын эрсдэлийг ч нэмдэг. Эсвэл гадаа их халуунд ил зардаг жимс хамгийн аюултай. Учир нь, хадгалалт буруу, халуун наранд удаан байснаас болж хордлого үүсгэдэг. Энэ шинж тэмдэг нь шууд мэдэгддэг. Тэгэхээр ерөөсөө хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хэрхэн хэрэглэх тал дээр л маш сайн анхаарч ард иргэд маань мэдлэгтэй байх нь чухал байгаа. Жимс ногоогоо идэхээсээ өмнө содын уусмалд 15 минут орчим сойж дараа нь цэвэр усаар сайн зайлж идвэл пестицид нь арилдаг. Мэдээж аливаа бүтээгдэхүүний он сарыг сайн шалгаж авах хэрэгтэй. Хоолоо сайн зажилж идэх хэрэгтэй ганц нэг зажлаад залгиад байвал магадгүй тухайн хүний ходоод хатангиршилтай 12 хуруу гэдэс үрэвсэлтэй бол шингэхгүй удаад цанхайж дүүрч өвдөх зовуурь илэрч болно. Ерөөсөө л хүнсний бүтээгдэхүүнийг яаж боловсруулж идэх вэ гэдэг чухал.
-Баяр наадамтай холбоотой монголчуудын дундах хамгийн буруу хооллолт нь юу юм бэ?
-Нэг дор их хэмжээгээр янз бүрийн зүйлс хольж иддэг. Хоолны идэх дараалал буруу байдаг. Энэ их чухал асуудал л даа. Аливаа хоол хүнс биед орж задрахдаа уураг, өөх тос, нүүрс ус (сахар), эрдэс, витамин гэх мэтээр задардаг. Мөн эдгээр нь цааш дахин жижиг хэсэг болж задралд ордог юм. Тэгвэл хамгийн чухал нь энгийн нүүрс ус энэ нь глюкоз буюу сахар болж задарна. Глюкоз цусанд байнга их байвал муу. Глюкозыг задалдаг инсүлин гэж даавар бий. Энэ нь дагаад ихэснэ гэсэн үг. Энгийнээр хэлбэл энэ хоёр цусанд байнга их байхаар инсүлийн дөжирч ажлаа хийж чадахгүй болно сахраа задалж энерги болгох процесс алдагдана. Ингээд л удаан хугацаанд яваад байхаар инсүлийн дөжрөл нь чихрийн шижин хэв шинж хоёрыг үүсгэх аюултай. Мөн эсийг үрэвсүүлнэ. Биеийн аль ч хэсэгт байх үрэвслийн процессыг сэдрээнэ. Цаашилбал, янз бүрийн өвчин үүснэ. Ямар ч хоол идсэн нүүрс усыг аль болох л бага хэрэглэх хэрэгтэй энэ нь гурил, будаа, элсэн чихэртэй бүх төрлийн хүнс шүүдээ. Бүр идэх хэрэгтэй болбол хамгийн түрүүнд нь биш. Эхлээд эслэг, уураг, сайн чанарын өөх тос хэрэглэвэл нөгөө глюкоз цусанд огцом ихсэхгүй гэсэн үг. Одоо наадам болох гэж байгаа учраас бүгд хуушуур иднэ. Эхлээд байцайны салат эсвэл шинэ ногооны салат ид тэгээд хуушуураа идэх хэрэгтэй. Салат ногоо маань эслэг гэсэн үг тэхээр глюкозыг л огцом ихэсгэж савлуулахгүй л гэсэн санаа. Мөн хоолоо идчихээд явган алх, гэртээ байвал шууд хэвтэлгүйгээр аяга тавгаа угаа, цэвэрлэ. Ингээд хөдөлгөөн хийхээр глюкоз ихэссэн ч тэрийг шатааж байна гэсэн үг. Хэрэв шууд хэвтвэл идсэн хоолыг задлах гэж ялгарч байгаа ходоодны хүчил улаан хоолой руу сөргөөд сөөргөө өвчин үүсэх эрсдэлтэй.
-Айраг, хорхог, согтууруулах ундаа зэргийг хольж хэрэглэснээс болж нойр булчирхай, ходоод задарна гэдэг нийтлэг яриа байдаг. Энэ хэр үнэн юм бэ, задрахгүй ч үүсэх эрсдэл бий юү?
-Ердөөсөө л хоолыг задалдаг шүүрэл ялгаруулдаг эрхтнүүдийг хэт их ачаалуулаад байна гэсэн үг. Ходоодны хүчил, нойр булчирхайн ферментүүд, цөсний хүчил ялгарч хоолыг задалдаг энэ процессууд алдагдаад л хэт их шүүрэл нь ялгараад ирэхээр аюултай байдал үүсэж байгаа юм. Нойр булчирхай, ходоод задарна гэсэн зүйл бол байхгүй ээ, ташаа ойлголт. Харин нойр булчирхайн фермент шүүрлүүд хэт их ялгарвал тэр шүүрэл нь уг нь сувгаараа дамжаад 12 хуруу гэдэс рүү орох байтал буцаж урсаад өөрийгөө хайлуулж үхжил үүсгэх эрсдэл бий. Энэ бол маш аюултай амь насны эрсдэлтэй. Нойр булчирхайг ингэж их гэмтээдэг архаг цочмог үрэвсэл үүсгэдэг зүйл бол согтууруулах ундаа. Хорхог, боодог, хуушуур гэх мэт хүнс нь маш хүнд хоол, их хэмжээний өөх тос, гурил, мах байгаа эдгээрийг задлах гэж эрхтнүүд маань шүүрлээ маш ихээр ялгаруулна. Үүн дээр нэмээд архи уухаар энэ процесс бүр муудаж байгаа хэрэг. Мөн хүмүүс хэмжээг нь дандаа хэтрүүлж хэрэглэдгээс бас их шалтгаалдаг. Архи, дарс улаан хоолойг шууд түлдэг. Улаан хоолойн сөргөөтэй шархтай байлаа гэж бодоход бүр л нэмж түлээд байдлыг дордуулна. Энгийнээр хэлбэл бид зүсэн шарх дээр спирт дусаахад ямар их өвддөг билээ тэр шиг л улаан хоолой өвдөнө. Согтууруулах ундааг ихээр хэтрүүлэн хэрэглээд хүчтэй бөөлжвөл улаан хоолойн ханаа ураад цус алдах эрсдэлтэй байдаг.
-Аялал, амралтын үеэр хоолоо шингээх, хордлого тайлах зорилгоор хийжүүлсэн ундаа уудаг шүү дээ. Хийжүүлсэн ундаа үнэхээр хордлого тайлдаг юм уу?
-Үгүй ээ, ер нь нөгөө л хоолоо задалж шингээх гээд байгаа шүүрэл ферментийг нь л нэмж өгч туслах хэрэгтэй. Хийжүүлсэ ундаа гэхээр нөгөө сахар чинь маш их байгаа. Өчнөөн хүнд хоолон дээр ахиад нэмээд маш их сахар биед орохоор дээр ярьсан процессууд маань бүр л муудна. Харин рашаан ууж болно. Шүлтлэг учир ходоодонд тустай мөн эрдсийн агууламжтай болохоор газтай ундаанаас хамаагүй дээр гэж боддог. Тэгээд ер нь хэмжээгээ л тааруулж нэг дор ихээр биш ойрхон багаар л идэх хэрэгтэй. Баяр болоод л өнгөрнө бид үргэлжлээд л амьдарна шүү дээ.
-Хэрэв үнэхээр хордлогод орсон бол эмнэлгийн байгууллагат хандахаасаа өмнө авах хамгийн аюулгүй арга нь юу вэ?
-Ус сайн уух хэрэгтэй, гэхдээ нэг дор мөн л ихээр биш балга балгаар ууна дур мэдэн янз бүрийн эм тан, архи уух хэрэгтэй. Тэр бүү хэл шээс уусан тохиолдлууд ч байдаг. Эдгээрийг хэрэглэхгүй юм нэмж идэхгүй байж байгаад хамгийн ойрын эмнэлэгт хандах хэрэгтэй.
-Ихэвчлэн охид эмэгтэйчүүд баяр наадмаас өмнө жингээ эрчимтэй хасдаг. Үүний араа наадмын үеэр ч юм уу гэнэт тостой хуушуур, мах иддэг. Үүнээс болж үүсэх эрсдэл бий юү?
-Эргээд л нөгөө жингээ хурдан нэмнэ тэрнээсээ болж стрессдэнэ, стресс ходоодны шарх үүсгэх ч чадвартай аюултай зүйл. Хэсэг хөнгөн хооллолтод дассан байгаа бие гэнэт хурц хоол идэхээр мөн шүүрлийн ялгаралт өөрчлөгдөөд өвдөж эхэлдэг. Тэгэхээр л нөгөө бага багаар биедээ дасгаад хоолныхоо дарааллыг зөв идээд нэг дор олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн холихгүй байх хэрэгтэй.
-Уламжлалт баяр, амралтын хүнсээ зөв тохируулан хэрэглэх зөвлөгөө өгөөч?
-Эслэгтэй ногоо салатаа эхлээд иднэ араас нь мах хамгийн сүүлд нь нүүрс ус глюкоз сахар гэсэн дарааллаар идэх хэрэгтэй. Мах сүүг мөн хольж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн л нойр булчирхайг цочрооно. Уух зүйл дээрээ аль болох сахаргүйг сонгох хэрэгтэй.
-Бидний баяр наадам, амралтын үеэр хольж иддэг ч хоорондоо таардаггүй хүнсний бүтээгдэхүүн бий юү?
-Мах, сүүн бүтээгдэхүүн. Архи, их тостой их махтай хоол. Ер нь тэгээд нэг дор олон төрлийн зүйл л хольж идэх буруу. Махан хоол, сүүтэй цай тэгээд араас нь чихэр, жимс гээд л ингэх тусмаа л эдгээрийг задлах шүүрэл фермент их ялгараад бидний бие, эрхтэн амралтгүй ажиллаад байгаа юм. Та бүхэн аль болох олон төрлийн зүйл холихгүйгээр ногооны салат, сахаргүй уух зүйлсээ түлхүү хэрэглээд гол нь тэнцвэртэй хооллоод араас нь сайхан алхаад хөдөлгөөн хийгээд биедээ ээлтэйгээр сайхан наадаарай.
Б.ХАЛИУН: ХИЙЖҮҮЛСЭН УНДАА, МАХ, СҮҮГ ХОЛЬЖ ХЭРЭГЛЭХ НЬ ХЭТ ИХ ШҮҮРЭЛ ЯЛГАРУУЛЖ, НОЙР БУЛЧИРХАЙГ ХАЙЛУУЛАХ, ҮХЖИЛ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ |
|
2025-07-09 19:08:08
2025-07-09 18:21:45
2025-07-09 17:54:06
2025-07-09 16:01:16
2025-07-09 15:36:44
2025-07-09 13:44:24
2025-07-09 13:38:29
2025-07-09 13:21:24
2025-07-09 13:07:25
2025-07-09 12:56:20
2025-07-09 12:31:19
2025-07-09 11:34:08
2025-07-09 11:23:31
2025-07-09 11:05:44
2025-07-09 10:45:29
2025-07-09 10:43:20
2025-07-09 09:38:23
2025-07-09 09:17:40
2025-07-09 08:20:46
2025-07-09 07:41:45
2025-07-09 07:10:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 06:00:00
2025-07-09 06:00:00
2025-07-08 16:24:23
2025-07-08 15:50:29
2025-07-08 15:15:40
2025-07-08 15:07:40
2025-07-08 13:18:44
2025-07-08 13:03:56
2025-07-08 12:38:47
2025-07-08 12:01:05
2025-07-08 10:49:35
2025-07-08 10:21:13
2025-07-08 09:58:20
2025-07-08 09:56:35
2025-07-08 08:00:23
2025-07-08 07:47:53
2025-07-08 07:04:10
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |