Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүг ажлаас нь өнөөдөр чөлөөлж, Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томилсон тухай мэдээлэл гарсан.
Энэ талаар Н.Эрдэнэхүү "Өнөөдөр би ажлаа хүлээлгэн өглөө. Намайг шууд чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна. Уг нь ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй. Сайд хэн нэгэн хүнийг чөлөөлөх тушаалыг ингээд гаргадаг болжээ. Т.Мөнхсайхан ажлаа аваад хавдрын чиглэлээр манайхтай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд олон дарамт ирж, байнга ажлаа өг гэдэг байсан ч бид ажлаа сайн хийдэг байсан учраас тэгэсгээд л намждаг байсан. Тиймээс би шүүхэд хандана. Нэгдүгээр сараас хойш хавдрын чиглэлээр Эрүүл мэндийн яам дөрвөн талт гэрээг байгуулж шинэ эмийг хандиваар оруулж ирсэн. Улмаар ЭМЯ-ны хүмүүс манай төв дээр ирээд эмийн татварт 500 сая төгрөг өгөхийг шаардсан. Өөрийг нь хүссэн зүйлийг хийгээгүйн төлөө өнөөдөр би ажлаа өглөө. Эрүүл мэндийн салбар улс төрөөс хол байх ёстой. Ажлаа сайн хийж байгаа хүмүүсээ улам дэмжиж, ажлаа хийж чадахгүй цүнх баригч нарыг багасгаснаар Монгол Улс хөгжинө. Эрүүл мэндийн сайд эмнэлгийн дарга нарыг чөлөөлөх, томилох эрхгүй. Хуулиараа төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд шийдэх ёстой. Би ажиллах хугацаандаа сэтгэл хангалуун байгаа учраас бардам гарч байна" гэв.
| Н.ЭРДЭНЭХҮҮ: Намайг ажлаас шууд чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчиж байна |
|
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |