Нийслэлийн хэмжээнд нийт 44 цэгт иргэдийг коронавирусийн эсрэг дархлаажуулалт хийж буй. Бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөрийн хүрээнд энэ долоо хоногт 50-64 насны иргэдийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд байрлах дархлаажуулалтын цэгийг зорив.
Дархлаажуулалтын цэгийн үүдэнд иргэд олноор оочерлож, зогсоцгооно. Дархлаажуулалтын цэгт хамгаалалтад гарч буй цагдаагийн алба хаагчид иргэдийн жагсааж зогсоомогцоо гурав гурваар нь дотогш оруулах юм. Ээлжээ хүлээн зогсох иргэдийн зарим нь дархлаажуулалтын цэгт орох хугацаа удаан байгааг шүүмжилж, “Ухаан алдаж унатлаа зогсох юм байна л даа” гэх аж. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгэх хүсэлтэй иргэд эрс олширчээ.
(28).jpg)
Иргэд дархлаажуулалтын цэг рүү орж, овог нэр, регистрээ бүртгүүлж, гутлын улавч өмссөнөөр цааш нэвтэрнэ. Сургуулийн заалны хоёр ханыг дагуулан тавьсан сандалд иргэд зайгаа барьж суун, нэг нэг сандлаар урагшилна. Нэг нэг сандлаар бүртгэлийн өрөө рүү дөхөж буй иргэд жаахан ч чимээ гаргахгүй байгаа нь вакцинтай ойртох тусам айж байгаа мэт санагдах. Уг газрын хамгийн чимээгүй хэсэг нь бүртгэлийн өрөөний өмнөх дараалал.
Вакцины бүртгэлийн өрөөнд иргэд үзлэгт орох бөгөөд цусны даралт, зүрхний хэмээ шалгуулна. Эмнэлгийн байгууллагынхны хэлж буйгаар “Вакцинжуулалтад хамрагдахаар ирсэн иргэдэд цусны даралт, зүрхний хэм тогтворгүй байх шинж ихээр илэрч байгаа” аж. Улмаар дээрх шинж тэмдэг илэрсэн иргэдэд эмч нар зөвлөгөө өгч, эм уулгаж, тайвшруулах, цусны даралт, зүрхний хэмийг нь буулгахаар ажиллана. Хэрэв дээрх шинж тэмдгүүд арилж, биеийн байдал тогтворжвол вакцинжуулалтдаа хамрагдах боломжтой.
Монгол Улс дархлаажуулалтад хамруулах зорилтын хүрээнд эхний ээлжид эрсдэлт бүлэг буюу эмч, эмнэлгийн ажилтнууд зэрэг халдвар авах эрсдэлтэй бүсэд ажиллаж буй хүмүүсээ хамруулсан. Эхний “ээлжийнхэн”-д “АстраЗенека” компани болон Их Британийн Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн АстраЗенека вацкиныг тарьснаар тус вакцины тун дууссан. Харин одоо БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Синовак вакциныг дархлаажуулалтад ашиглаж байгаа юм.
Вакцин тариулсны дараагаар иргэд гарах хаалганы дэргэдэх эмч нарт бүртгүүлэх бөгөөд коронавирусийн вакцин тариулснаасаа хойш 30 минутын турш ажиглалтын өрөөнд байрлаж, биеэ хянаж, тогтворжуулснаар дархлаажуулалтын цэгээс гарах юм.

Дархлаажуулах цэгийн хамгийн их хүний хөлд дарагдаж, яриа өрнөх газар бол тус цэгийн ажиглалтын өрөө. “Бие чинь яаж байна. Арзайгаад, тавгүйрхээд байгаа юм шиг санагдахгүй байна уу” гэж коронавирусийн вакцин тариулсан мөрөө барьж суусан 50 орчим насны эрэгтэй яриа эхлэхэд ажиглалтын өрөөнд сууж байсан бүх хүн л энэ асуултыг хүлээж байсан юм шиг “Толгой давайлзаад ч байх шиг”, “Вакцин тариулж байх үеэр бие арзайгаад байсан одоо гайгүй болчихлоо”, “Энэ Хятад вакцин нь тэгээд гайгүй байгаа” гэсэн хариултууд өгцгөөх аж. Зарим нь “орсон борооны ардаас цув нөмөрнө” гэдэг шиг нэгэнт вакцин тариулсан атлаа Синовак вакцинд эргэлзэж буйгаа илэрхийлж, “Ер нь энэ вакциныг тариулах нь зүгээр үү. Дараа нь буруутах вий дээ” гэцгээнэ. Үүний зэрэгцээ “Болж өгвөл тэр ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн АстраЗенека вакциныг нь л хийлгэх байсан юм”, “Оросын вакцин 120 мянган төгрөг гэж байгаа гэсэн шүү дээ” гэж БНХАУ-ын Синовак вакцинаас илүүтэй АстраЗенека болон Спутник-V вакцинд сонирхолтой байгаагаа илэрхийлнэ. Ялангуяа ОХУ-ын “Гамалея” төвийн Спутник-V вакциныг иргэд ихэд сонирхож, тус вакциныг тариулах сонирхолтой байгаа аж. Энэ талаар тус вакциныг вакциныг дархлаажуулалтад ашиглаж буй “Интермед” эмнэлгийн лавлах үйлчилгээний ажилтантай холбогдож тодруулсан юм. Тэрбээр
“ОХУ-ын Спутник-V вакциныг дархлаажуулалтад ашиглахгүй байгаа. Урьдчилсан байдлаар байгууллагуудаас захиалга авсан. Харин тус вакцины дараагийн тун хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа тул дахин захиалга авахаа больсон. Өмнө нь “MCS” компанийн ажилтнуудад 120 мянган төгрөгийн төлбөртэй хийсэн. Харин бусад иргэдэд ямар мөнгөн дүнгийн төлбөртэй хийгдэх нь тодорхойгүй байна” гэлээ.

Монгол Улс коронавирусийн гурван вакциныг хүлээн авч, хэрэглээнд нэвтрүүлээд буй. Эхний ээлжинд буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд Энэтхэг Улсаас манай улсад “АстраЗенека” компани болон Их Британийн Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн АстраЗенека вакцины 150 мянган тун хандивласан. Түүнээс хойш ОХУ-ын “Гамалея” төвийн Спутник-V вакцины 10 мянган тун, БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн Синовак вакцины 300 мянган тун хандиваар орж ирсэн юм. Мөн ДЭМБ-аас дэлхийн улсуудад коронавирусийн вакциныг тэгш хүртээмжтэй хүргэх зорилгоор санаачилсан Ковакс хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека вакцины 14 мянган тун хандиваар орж ирсэн. Мөн Ковакс хөтөлбөрийн хүрээнд дараагийн ээлжид АНУ, Германы хамтран үйлдвэрлэж буй Пфайзер вакцин орж ирэх юм.
Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд ХХБ-наас “АстраЗенека” компани болон Их Британийн Оксфордын их сургуулийн хамтран үйлдвэрлэж буй АстраЗенека, АНУ, Германы хамтран үйлдвэрлэж буй Пфайзер вакцины 200 мянган тунг банкныхаа зардлаар эх орондоо оруулж, харилцагчдаа үнэ төлбөргүй вакцинжуулна” хэмээж байлаа. Тэр цагаас хойш тус банкны харилцагчид энэ талаар сураглаж, “чих тавьж” байсан ч өнөөг хүртэл ХХБ-ны оруулж ирэх вакцины сураг дахин дуулдаагүй л байна.

Сүүлийн үед вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, дархлаажуулалтын цэгт оочерлож байгааг харуулсан дүрс бичлэг цахим сүлжээгээр тархаж байгаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй дархлаажуулалтын цэгүүдийн нөхцөл байдал, зорилтот бүлгийн бус иргэдийн НОК-т гаргасан дархлаажуулалтад хамрагдах хүсэлтийг хэрхэх талаар НОБГ-ын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар тодруулахад
“Нийслэлийн хэмжээнд нийт 44 цэгт дархлаажуулах ажил явагдаж буй. НОК-т вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй байгууллага, иргэд, олон нийтийн хүсэлт их ирж байгаа. Одоогоор Нийслэлийн эрүүл мэндийн газраас төлөвлөлтөө хийж, өдөрт 10000-15000 орчим хүнийг дархлаажуулалтад хамруулж байгаа. Гэвч зорилтот бүлгийн хүмүүсээ вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй учир Онцгой комисст хүсэлт гаргаж буй иргэдийн хүсэлтийг хүлээн авах, зөвшөөрөх боломжгүй. Тухайн хүмүүс дараа дараагийн ээлжид вакцинжуулалтдаа хамрагдана. Дархлаажуулалтын цэг болгон дээр цагдаагийн байгууллагын харуул, хамгаалалт гарч, зорилтот бүлгийн бус иргэдийн дархлаажуулалтын цэг рүү оруулахгүй байх үүднээс анхаарч, ажиллаж байгаа. Ганц, нэг хариуцлагагүй хүмүүсийн үйлдлээс болж тийм зүйл гарсан байж болзошгүй. Энэ талаар тодорхой мэдээлэл алга” гэв.

Мөн дархлаажуулах цэгт халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж байгаа болон вакцин тариулахаар ирж буй иргэдийн эрүүл мэндийн шинж тэмдгийн талаар нийслэлийн ерөнхий боловсролын III сургуульд байрлах дархлаажуулалтын төвд ажиллаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн чанарын менежер Б.Төгсжаргалаас тодруулсан юм.
-Нийслэлийн ерөнхий боловсролын III сургуульд байрлаж байгаа дархлаажуулалтын цэгт өдөрт дунджаар хэдэн хүн вакцинжуулалтад хамрагдаж байгаа вэ?
-Хуваарийн дагуу өдөрт 600-800 хүнийг тогтмол дархлаажуулалтад хамруулж байгаа.
-Коронавирусийн вакциныг хэд хоногийн хугацаатайгаар хаанаас, хэрхэн татаж, дархлаажуулалтын цэгт авчирч байгаа вэ?
-Коронавирусийн вакциныг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын хэсгээс хуваарийн дагуу өдөр өдөрт нь татдаг. Дархлаажуулалтын цэг өдөрт 09:00 цагаас 17:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Энэ цагт үйлчилгээгээ үзүүлээд хаалгаа барина. Хаалгаа барихад үлдсэн вакциныг дүүргийн Дархлаажуулалтын хэсэгт тухайн өдрийн вакцины бүртгэлийн хамт хүлээлгэж өгдөг.
-Өмнө нь Энэтхэг Улсаас хандиваар орж ирсэн АстраЗенека вакциныг тарьж байсан. Тус вакцины нийлүүлэлт хэзээнээс зогссон бэ?
-Дууссан өдөр, хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Нэг л өдөр ЭМЯ-наас АстраЗенека дууссан гээд “Синофарм” үйлдвэрийн вакцин ирсэн.
-Дархлаажуулалтад хамрагдахаар ирж байгаа иргэд асуумж, биеийн үзлэгт орж байгаа. Вакцин тариулахаар ирж буй хүмүүст ямар шинж тэмдэг хамгийн их илэрч байна вэ?
-Монгол Улсад цусны даралт, зүрхний хэм өндөр, харшлын ямар нэг асуумжтай иргэд олон байдаг. Тухайн хүмүүст асуумжийг нь хараад түүнд хамаарах эмийг нь уулгаснаар вакцинжуулалтад хамруулна.
-Дархлаажуулалтын цэгийн халдвар хамгааллын дэглэмийн хэрхэн баримталж ажиллаж байгаа вэ?
-Дархлаажуулалтын цэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нар бүгд нэг удаагийн хувцас, хэрэглэлтэй ажиллаж буй. Тухайн хувцас, хэрэглэлийг нэг хүнд вакцин тарьсныхаа дараа тогтмол сольж байгаа. Мөн хоёр цаг тутамд дархлаажуулалтын цэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг.

| Вакцин хийлгэх хүсэлтэй иргэд эрс олширч, дархлаажуулалтын цэгүүд ачаалалтай байна |
|
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорумын 50МВт батарей хураагуурын ажилтай танилцав
2026-10-07 13:44:49
2026-10-07 13:06:11
Б.Пүрэвдагва: Дүүжин тээврээр зорчих үнэ 1500-2000 төгрөг байна
2026-10-07 13:01:43
Л.ПҮРЭВСҮРЭН: ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖ Ж.ЭПШТЕЙНТЭЙ ХОЁР УДАА УУЛЗСАН
2026-10-07 12:56:57
Ц.Мөнх-Оргил, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-10-07 12:09:54
КАФЕД ӨРНӨСӨН ЯРИА
2026-10-07 12:03:32
2026-10-07 11:48:39
“Хийморь” Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүдийн барилдаан болно
2026-10-07 10:12:13
Б.ӨСӨХБАЯР: “ОДДЫН ГЭГЭЭ” КИНО ЗАЛУУСЫН ДОТООД ЕРТӨНЦ, МӨРӨӨДӨЛ, ХАЙР, ЭРГЭЛЗЭЭГ БОДИТООР ХАРУУЛНА
2026-10-07 09:36:05
ӨМГӨӨЛӨГЧ Ц.ИТГЭЛИЙН ОХИН Ц.ДУНЖИД: ЭЭЖ МИНЬ “90 САЯ”-ЫН Б.ГАНСҮХИЙГ ГАВ, ДӨНГӨТЭЙ НЬ ХӨТЛӨӨД ЭЭЖИЙНХ НЬ ШАРИЛ ДЭЭР АРЦ, ХҮЖТЭЙ ОЧИЖ БАЙСАН ГЭДЭГ
2026-10-07 09:34:42
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-10-07 09:33:33
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MJ-CUP 2026”-аас 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-07 08:43:27
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгээмлэгтэй хамтран ажиллана
2026-10-07 08:14:27
Ес дэх удаагийн алтан намар судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийжээ
2026-10-07 08:00:00
Ц.Анхбаяр “Мастер”-уудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртжээ
2026-10-07 07:58:13
Дэлхийн аваргын дэвжээнд өнөөдөр манай гурван бөх барилдана
2026-10-07 07:50:42
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: 124 ХҮНИЙ ЦАЛИН ТӨСВӨӨС ХАСАГДАЖ, “ЯМААТАЙ ЧЕМОДАН” АЮУЛЫН ХАРАНГА ДЭЛДЭЖ БАЙНА
2026-10-07 07:30:00
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-10-07 07:00:00
Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ГЭРГИЙ ХАНДМАА: Том том ширхэгтэй цас бударсан нэг өдөр үнээ сааж байтал өвгөн минь хажууд ирээд“Буй биеэрээ би цас болно Бүрхсэн их цас болно...” гээд уншиж байлаа
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |