Эрдэнэт хотын А.Амарын талбайд цэнхэр контейнер байршжээ. Алсаас харахад энгийн нэг контейнер мэт боловч дотроо бидний ирээдүй болсон хүүхдүүдэд зориулсан тухтай орчныг бүтээсэн байв. Цэлгэр дулаан орчны булан тохой бүрийг хүүхдийн төлөө хийсэн гэдэг нь ханыг нь хүүхэд санаандгүй мөргөсөн ч гэмтэхгүй, даарч жиндэхгүй байхаар зөөлөвчтэйгөөр дулаалснаас нь харагдана. Номоор дүүргэх тавиурууд, хүүхдийн сэтгэхгүйг хөгжүүлэх, хичээлд нь туслах тоглоом цөм бүрдсэн энэ газар бол “Magic box” буюу контейнер номын сан юм. Ид шидтэй ах, эгч нар нь тав дахь контейнер номын сангаа Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотод нээж байгаа нь энэ билээ.
“Энд юу болж байгаа юм бэ. Яасан гоё газар вэ” гэх үгсийг номын сангийн хажуугаар явах хүмүүс, түр ороод гарах иргэд хэлнэ. Нээлтээ хийхээр бэлдэх номын сангийн санаачлагч, зохион байгуулагчид бүх зүйл нь бүрэн эсэхийг шалгаж, сандрах хооронд шинэхэн номын сандаа зочилж, хүлээж авахаар талбайд цугларсан хүүхдүүд догдолно. Нээлтийн туузыг дарга нар хайчилдаг тогтсон ойлголтыг энд эвдэж номын сангийн жинхэнэ эзэд болох сурагчид улаан туузыг баяртайгаар хайчиллаа. Ийнхүү Эрдэнэт хотын багачууд чөлөөт цагаа өнгөрүүлэх зөвхөн тэдэнд зориулсан номын сантай болж байгаа юм. Хүүхдүүд номын санд хандивлахаар бүгд гартаа ном барьсаар иржээ. Олон хүүхдийн гар дамжин уншигдах учир урагдаж, муудахгүй байлгахыг хичээж сэтгэл шингээн скочдож, хавтасласан байв. “Хамтдаа ирж хичээлээ хийнэ шүү. Тэр номыг заавал авч уншина аа. Энэ сандал ямар хөөрхөн юм бэ” гэсэн үгс номын сантай танилцахаар орж ирсэн хүүхдүүдийн дундаас сонсогдоно. Тавиур, өрсөн ном, хана гээд бүх газарт хүүхдүүд гараа хүргэж, илж үзнэ. Ингэхдээ яг л шаазан эдлэлд хүрч байгаа мэт хайрлангуй хүрч байлаа.
.jpg)
Номын сантай танилцаж дуусаад үүдэнд нь найзуудыгаа хүлээж зогсох охиныг Х.Номин гэдэг. Арванхоёрдугаар ангийн сурагч бөгөөд номын сантай болсондоо баяртай байгаагаа хэлэхдээ “Сум маань ийм гоё номын сантай болсонд баяртай байна. Төгсөх шалгалтдаа бэлдэх тохирсон газартай боллоо. Манайд хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулах газар байхгүй учраас хэцүү байдаг юм. Номын сан байгаа ч чөлөөтэй байж болохгүй, кофе шоп төлбөртэй учраас хэцүү. Дүү нар минь үнэ төлбөргүйгээр өөрсдийгөө илүү хөгжүүлэх газартай боллоо гэж харж, баярлаж байна” гэв. Номын сан Эрдэнэт хотын А.Амарын талбай дээр хэд хоног байрлаж номын хандив авсны дараа Хоёрдугаар сургуулийн хажууд байрших юм. Хүүхдүүд “Халаалттай учраас өвөл хичээл нь тарсны дараа ороод суусан ч даарахгүй” гэх багшийнхаа үгэнд итгэхгүй байлаа. Багшийнх нь үг үнэн гэдгийг мэдсэн даруй доороо үсрэн баярлах нь тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ямар их өгүүлэгдэж байсныг харуулж байв.
Баярлах хүүхдүүдийн дунд зогсох Хоёрдугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч Э.Энх-Ундрал “Гэрээс өөр газар найзуудтайгаа хамт сууж хичээл хийх газар байдаггүй байсан. Халаалттай, үнэгүй интернэттэй газар байгуулж өгсөн учраас сайн сурах болно оо. Биднийг Монголын ирээдүй гэж ярьдаг учраас бүх аймаг, сумын хүүхдүүдийг ийм гоё номын сантай болгоход нь томчуудыг туслаасай гэж хүсэж байна” хэмээн хэрсүү гэгч нь хэлчхээд найзуудтайгаа дахин номын сангаар зочлохоор явсан юм.
.jpg)
Ид шидтэй ах эгч нар нь номын сан байгуулаад орхичихдоггүй. Байгуулсан газар бүрдээ номын санг хариуцсан эзэнтэй үлдээж, байнга эргэж тойрно. Тэдний хувьд тоо бус чанар чухал. Энэ удаагийн номын санг Говил багийн Хоёрдугаар сургуулийн захиргаа хүлээн авч байгаа. Тэд цаашид номын санг арчлах, хөгжүүлэх үүрэгтэй. Арчилж, гамнаж байна гээд хааж, түгжих бус үргэлж нээлттэй хүүхдүүдийн хамгийн аюулгүй, амар тайван байх орчныг бүрдүүлэх үүргийг ч мөн хүлээв. Сэтгэл зүйч, номын санчийг байнга ажиллуулахаас гадна сургуулиас гадуурх хүүхэд хөгжлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах боломжийг тэд хангана.
Хоёрдугаар сургуулийн захирал Н.Нямхүү “Хүүхдүүдийн маань эрэлт хэрэгцээг хангасан номын сантай боллоо. Зөвхөн хичээл хийхээс гадна хөгжих шаардлага хүүхдүүдэд бий. Зөвхөн номын сан бус хүүхэд хөгжүүлэх төвтэй боллоо гэ харж байна. Сургуулийн зүгээс номын санг баяжуулж, байнга хүүхдүүдэд нээлтэй байлгах төв болгоно. Хүүхдүүдийн хичээл тарсан ч асран хамгаалагчийнх нь ажил тараагүй байх үе олон. Ийм үед хүүхдүүд аюулгүй газар өөрийгөө хөгжүүлээд асран хамгаалагчаа хүлээх боломжтой боллоо” гэв. Өнгө алаглан харагдах цэнхэр контейнер орчиндоо нэгэн тод өнгө болж байлаа. Хажуугаар нь өнгөрөх хүүхдүүд ээж, аавынхаа гараас нь хөтөлсөөр номын санд орж үзэхээр яарна. Хүүхдэдээ чирэгдэх шахуу ирсэн эцэг эхчүүд доторхыг нь хараад хүүхдүүдэд зориулсан аюулгүй орчин бий болсныг хараад баярлаж ном авчирч өгөхөө амлана. Насанд нь тохирсон ном, хайрцгаас дөнгөж гарсан тоглоомыг хараад гэртээ харихаа мартсан багачуудыг эцэг эхчүүд нь номын сангийн гадаах цонхоор харуулдана. Харин зарим хүүхэдтэйгээ хамт ном уншиж, шатар тоглож байлаа.
.jpg)
Ингээд харвал контейнер номын сан зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан газар биш ажээ. Өмнө нь байгуулсан дөрвөн “Magic box” номын сан ид шидээ үзүүлсээр байгаа гэнэ. Хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байсан ээж, аавууд хүүхдүүд нь аюулгүй суралцах, хичээлээ тараад суух сургалттай болсон учраас ажил хийж, өрхийн амьжиргаа сайжирсан эерэг жишээ хэд хэд байгаа талаар төслийн санаачлагч багийнхан хэлж байлаа.
(1).jpg)
“Magic box” төслийн санаачлагч Б.Цолмон кофе шопод нь орж ирээд кофе авах мөнгөгүй ч суугаад хичээлээ хийж болох эсэхийг асуудаг хүүхдүүдээс тэдэнд зориулан номын сан байгуулах санаа төржээ. Бодлоо бодит болгон бүтээхийн тулд олон байгууллагын үүд сахиж суусан гэнэ, түүний багийнхан. Амаа чилтэл санаа, төслөө танилцуулах бүрд “Ёстой гоё санаа байна, дэмжиж ажиллана. Дансаа үлдээчих” гэсэн хоосон амлалтыг олон авч байжээ. Гэхдээ муугийн хажуугаар сайн зүйл ч олон байдгийн адил тэднийг дэмжиж, хандив өгдөг хүмүүс олон аж. Тэрбээр “Нийгэм гэдэг хүмүүс хамтарч амьдрахыг хэлнэ. Хэсэг нь тэнд сайхан амьдарч байж болох ч орхигдож байгаа хэсэг бий. Орхигдож байгаа хэсэгт нь эрүүл, аюулгүй орчин бий болгохыг хичээж байгаа. Контейнер нь зөөврийн хэрнээ маш бат бөх. Цементээр барьсан барилгын газар дээр өөр барилга баригдахаар болоход өмнөх барилга нь нураагдаж хог болдог. Гэтэл контейнер бол зөөж болох учраас зөв арчилбал арван жилийн дараа ч байж л байна. Хамгийн том зорилго бол хүүхэд бүрийг номд дуртай болгох. Контейнер номын сангаар үйлчлүүлдэг хүүхэд жилд 100 номыг бүрэн ойлгоод уншчихдаг болоосой гэж хүсдэг. Хүчирхийлэлд өртөхгүйгээр хичээлээ хийж, амар тайван суух орчныг бүх хүүхдүүдэд нээлттэй болгохыг зорьж байна” гэв.
Монгол Улс сүүлийн нэг сарын хугацаанд олон хүүхдээ харамсалтайгаар алдлаа. Харанхуй, харгис нийгэмд бяцхан зүрх бүрийг дулаацуулж, хамгаалах өргөө нь энэхүү “Magic box” контейнер номын сан болно гэдэгт итгэлтэй байна. Учир нь, тус шидэт хайрцгийг бүтээдэг ах эгч нар нь өдөр бүр “Бид байхгүй ч “Magic box” номын сан үргэлжилж, хүүхдүүдийн ирээдүйг гэрэлтүүлэх итгэл найдвар нь байх ёстой” гэх бодолтойгоор “Баярлалаа” гэж хэлсэн хүүхэд бүрийн төлөө, хаана ч юм даарч байж мэдэх хүүхэд бүрийн төлөө тэдний итгэдэг үлгэрийн ид шидийг бүтээхээр ажилласаар байх болно.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| ЭРДЭНЭТИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭХ “MAGIC BOX” |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |