Бүсэлхийгээрээ том хар паск зүүсэн хар саравчтай малгай, цувтай орос эр ярьж байсан утсаа ченжид өгөв. Ченж ч утсыг нь авч чихэн дээрээ бариад “За тэгье тэгье. Чи дахиад 90-ээр авах хүн байвал надад хэлээрэй” гээд барьж байсан жижиг хар ууттай мөнгөө өнөө орос эрт өгч байгаа харагдав. Тэгснээ өнөө хууз сахалтай өндөр орос эргэснээ өмднийхөө арын халааснаас задгай рубль гаргаж ирэн ченжийн зүг бариад “Тугрики тугрики” гээд 20 мянгатын хэдэн дэвсгэрт аваад түрийвчиндээ хийгээд гарч явлаа.

“Найман шарга”-ын гадаа оросууд зургаа, долоогоороо бөөгнөрч зогсжээ. Зарим ганцаараа явж байгаа орос байшингийн сүүдэр бараадаж, буланд гахай цүнхээ тавиад дээр нь суух. Ганц, нэгээрээ суугаа оросыг гараас гарт дамын наймаачид зүгээр суулгадаггүй юм байна. Наймаачид оросууд дээр очоод “Доллара США авах уу”, “Бас евро байгаа” гээд л шалаад зогсох аж. Нөгөө хэд ч шууд ойлгож чадахгүй хэсэг гар хуруугаараа үзүүлж, харуулж байж биенээ ойлгоно. Тэгмэгцээ намаачид “Мони мони”, “Рубль” гээд л өөдөөс нь хуруугаа имрээд олноороо зогсоо, амарч суугаа оросуудыг “үргээчихэв”.

Зарим орос ч гар, хуруу зааж, ойлгож чадахгүй гэсэндээ орчуулагч хөлслөөд явж байна. Орчуулагчтайгаа хамт “Найман шарга”-ын ченжүүдээр орж яваад залхдаг бололтой оросоор хэдэн үг хэлээд гадаа гарч, зогсоод тамхи асаах. Ард хоцорсон орчуулагч нь ч бараг ченж болгон дээр очоод “Ам.доллароо хэдээр зарах юм”, “Хэр их байгаа юм”, “Өөр гадаад валютаар соливол болох юм уу” гээд л хэдэн лангуу дамжин гүйхээрээ явлаа.
“Найман шарга” захын голын доош орсон төвийн лангуу бүрд хэд хэдэн орос хөхрөлдөөд зогсож байна. Зарим нь ч их чухал юм ярьж байгаа бололтой нухацтай царай гаргасан харагдах. Хэсэг ярьж хөхрөлдөж зогссон орос нөгөө хэдээсээ салаад үүргэвчээ урдаа гаргаад 6-7 боодол 50 мянгатын дэвсгэртээр вон гаргаж ирлээ. Ченж ч өнөө боодолтой воныг ээлж ээлжээр нь мөнгөний машинд хийж тоолмогцоо арын сейфээ ухсанаа хэд хэдэн боодол 100-тын дэвсгэртээр ам.доллар гаргаж ирээд өмнөөс сарвайв. Үүргэвчээ урдаа тэвэрсэн орос эр тоолох ч үгүй мөнгөө авч, цүнхэндээ хийгээд толгойгоо дохилоо.

Тус захын хамгийн баруун хойд төвийн хаалгаар ч олон хүн орж, гарч байна. Яваад очтол ид бужигнаж байсан хүмүүс тарж явахтай нь таарав. Тэр дундаас нь нэг нь мөнгөө солиулахаар үлдэж булангийн ченж дээр явж очлоо. Араас нь дагаад очтол цайвар өнгийн хүрэмтэй махлаг орос эр тоосон ч шинжгүй барьж явсан уутаа ченжийн задалж байна. Орос эрийн хар уутан дотор дан юань 100-тын дэвсгэртээр 10-аад боодол байх нь тэр. Өнөө эр ч ченж рүү толгой гэдийлгээд “Доллара” гэв. Тэгсэн ченж ч их сандарсан бололтой намайг “Юм авч, өгөхгүй бол хурдан гар” гээд “хөөх” шахуу гаргаад орос эртэй хамт үлдсэн юм.

ЧЕНЖ: АМ.ДОЛЛАР ДУУССАН. ОРОСУУД БҮГДИЙГ НЬ АВЧИХСАН
Сүүлийн хэдэн өдөр “Найман шарга”-ын ченжүүд “борви бохис хийх” завгүй ажиллаж байгаа гэнэ. Хэдэн өдрийн өмнө ирсэн гэх зарим орос ам.доллар, евро худалдан авч, хэдэн өдөр дараалан тус захад өнжиж байгаа юм байна. Энэ талаар “Найман шарга” захын гадаад валютын ченж Г “Оросууд хэдэн өдрийн өмнөөс ирж эхлээд, одоо бүр салахаа байлаа. Нэг ирэхээрээ л авчирсан хамаг ам.доллар, евро аваад явчих юм. Яг одоо бол ам.доллар алга. Евро бий. Маргаашнаас дахиж жаахан ам.доллароо аваад ирэх санаа байна” гэж ярив. Ченж Г-тэй яриад удаагүй “Найман шарга”-ыг тойрч явтал нэг махлаг хичээл насны ченж эр “Юу сонирхож яваа юм. Ам.доллар, евро зарах юм уу. Яах юм” гэж байна. Харин өөрөөс нь ам.доллар, евро зарж байгаа тухай асуутал “Надад ч жаахан юм байна аа. Чи монгол хүн юм чинь чамд 60-аар өгье. Энэ оросууд чинь хэдэн өдрийн өмнөөс л 70, 80 байхад нь аваад, онгироод байгаа юм” гэв.

“Найман шарга”-ын гаднах оросууд цөөрөх нь бүү хэл нар буух тусам улам л нэмэгдээд байх. Ганц, хоёрын сайн ажвал гадаад валютын захаас холгүйхэн автомашинаа тавьчихаад ирэн буцан байгаа юм байна. Орос залуус хэд хэдээрээ бөөгнөрсөн газраар паск үүрч, гартаа бэлэн мөнгө барьсан дамын наймаачид гэх хэдэн хүн эргэлдэх аж. Хажууханд нь очоод ам.долларын ханш хэдтэй байгаа, зарах тухай нь асуутал “Чамд гэж хэлэхэд 10 мянган ногоон бэлэн байна. Өглөө хэдэн орос надаас авъя гэж ярьсан юм. Орой ирнэ гэсэн. Чи тэднээс өмнө авъя гэвэл 65-д авбал ав. Чамайг монгол хүн гэсэндээ арай бага үнэ хэлж байгаа шүү” гэлээ.

Монголбанкны есдүгээр сарын 21-ний өдрийн буюу өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн хаалтын ханшаар ам.доллар 3,268.24, евро 3,239.15, рубль 53.69 төгрөгийн үнэтэй байсан. Тэгвэл өчигдрийн Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 3,285.81, евро 3,211.88, рубль 55.86 төгрөг буюу ам.доллар ханш өсөж, еврогийн ханш буурч, рублийн ханш өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Харин “Найман шарга” захад Монголбанкны ханш төдийлөн нөлөөлөхөө “больжээ”. Лангуунуудын арын самбар дээр ам.доллар 3240, рубль 50 төгрөг гэж байгаа ч оросуудад ам.доллароо 3280 хүртэл, рублиэ 80 төгрөг хүртэл өсгөж зарж байна. Энэ тухай тус захад ажилладаг гэх М “Оросууд үзэгдсэнээс хойш “Найман шарга” ч валютын үнээ барихаа болилоо. Оросуудад үнэтэй шахна. Сүүлдээ монголчууддаа үнэ өгч байна. Хүнд өгөх гээд рубль солиулах гэсэн 80 төгрөг гэж шалсаар байгаад надад 75 төгрөгөөр зарсан” гэлээ.
| ЦҮНХ, ПАСК ҮҮРСЭН ОРОСУУД "НАЙМАН ШАРГА"-ААС АМ.ДОЛЛАР, ЕВРО НӨӨЦӨЛЖ БАЙНА |
|
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |