Хотын төвөөс 30 гаруй километрийн тэртээ орших Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын амны 122 дугаар сургуулийг зорилоо. Тус сургуулийн сурагчид утаа, нүүрсгүй, стандартад нийцсэн аюулгүй орчинд суралцаж байгааг онцлон сурвалжлахаар явж байгаа минь энэ.
Сургуулийн хашааны хаалгаар хөл тавихтай зэрэгцээд л цэцэг, ургамал тарьсан урт хонгил, “Дээшээ өгсөх, доошоо уруудах”-аар нь ангилсан явган хүний шат, хүүхдүүдийн амралтын хэсэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зорчих цахилгаан шат, талбай угтлаа. Энэ сургуулийн хүүхдүүд углааштайгаа хичээлдээ орж, зузаан хувцас, гадуур өмсдөг гутлаа өлгүүрт өлгөдөг юм байна. Гэр хороололд байдаг тул тоос шороо ихтэй учир углааштай хичээлдээ сууж, гадаад орчинд өмсдөг хувцсаа тайлж, зориулалтын өрөөнд өлгөдөг гэнэ. Сургууль нь дулаахан учраас даарах асуудал байхгүй талаар хүүхдүүд, багш, ажилтнууд ам уралдан ярив.

122 дугаар сургууль өмнө нь түүхий нүүрсээр галлагаа хийж, сургуулийн барилгаа нам даралтын зуухаар халаадаг байжээ. Харин 2019 оноос газрын гүнийн дулаанаар халаалтаа шийдэж, цэвэрхэн, тохь тухтайгаас гадна халаалтын зардлаа хоёр дахин багасгаж, эко сургууль болжээ. Тодруулбал, өмнө нь тус сургуулийн халаалтын зардал сард 16 сая төгрөг гардаг байсан бол газрын гүний дулааны насос бүхий халаалтын системийг ашиглалтад оруулснаар уг зардал 2.7 дахин буюу зургаан сая төгрөг болж буурчээ. Ингэснээр агаар, орчинд ялгаруулах бохирдуулагч хэмжээ буурсан эерэг үр дүн гарсан байна.
Биднийг 122 дугаар сургуулийн захирал А.Цэцэгсүрэн тосон авч, сургуулийнхаа үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрбээр “Сургуулийн маань шинэ барилга 2021 оны хичээлийн жилд ашиглалтад орсон. Өмнө нь гурван ээлжээр хичээллэдэг байсан бол энэ жилээс бүрэн хоёр ээлжид шилжсэн. Одоогийн байдлаар 3300 гаруй сурагч 74 бүлэгт хуваагдан суралцаж байна. Манай сургуулийн дулаан хангамжийн асуудал маш өвөрмөц. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилга, захиалгаар газрын гүнийн дулаанаар халаалтаа шийдсэн. Газрын гүний дулаанаар халаах нь бусад халаалт, уурын зуух, цахилгаан халаагуурыг бодвол эдийн засагт хэмнэлттэй, агаарын бохирдолгүй, эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Тухайлбал, өмнө нь бид уурын зуухандаа нүүрсээ хийж, сургуулиа халаадаг байлаа. Тэр үеийнхийг бодвол халаалтын төлбөр хоёр дахин бага гардаг болсон нь эдийн засгийн асар их хэмнэлт үзүүлж байна” гэв.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Газрын гүний дулаанаар бусад сургууль, цэцэрлэгийг халаадаг болоосой гэж хүсэж байна. Энэ нь эдийн засгийн хувьд ашигтай, хүүхдүүд аюулгүй, дулаахан, тохилог орчинд суралцах боломжийг бүрдүүлж өгч чадна. Уурын зуух ажиллаж байх үед техникчээс гадна гурван хүнийг галчаар ажиллуулдаг байсан. Харин газрын гүний дулаанаар халаадаг болсноос хойш ганцхан оператор ажилладаг болсон. Энэхүү төслийг санаачилж, манай сургуулийг сонгож, биднийг хамгийн анхдагч болгож, хүүхдүүдийг минь нүүрсгүй, утаагүй, цэвэрхэн, дулаахан орчинд сурч боловсрох боломжоор хангаж өгсөн бүх хүнд талархсанаа илэрхийлмээр байна” гэсэн юм.
Уг ажлыг санаачилж, хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих боломж бололцоог хангахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам. Тэд хүүхдүүдийн төлөө, эрүүл, ногоон сургуулийн төлөө дахиад олон ч төсөл ажлыг санаачилж, хамтарч ажиллахаар төлөвлөөд байгаа гэнэ.

Ногоон сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар очсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам гэх эмэгтэй “Энд ч тийм мод таривал зүгээр юм байна. Энэ хэсэгт нь мод тариад өгвөл” гээд л мэргэжлээрээ “өвчилжээ”. Тэрбээр сургууль, цэцэрлэг бүрийг ногоон байгууламжтай, эко орчинд үйл ажиллагаагаа явуулахыг чин сэтгэлээсээ хүсэж, чадах чинээгээр дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудын нэг гол ажил нь ногоон хөгжил. Энэ үйл ажиллагааны нэг хэсэг нь эко сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж юм. Сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь хүүхдүүд ямар орчинд сурч, хөгжиж байна, хэрэгжүүлсэн, санаачилсан төслийн үр дүнгээ бодитоор харах боломж олдож байна. Газрын гүнийн дулаанаар халаалтаа шийдэх нь төсөв санхүү өндөртэй ажил ч үр дүн сайтай юм байна. Нэгдүгээрт, ногоон орчныг бүрдүүлж чадаж байна. Үйлчилгээний зардлыг багасгаж чаджээ. Сургуулийн халаалтын зардал хоёр дахин буурсан эерэг үр гарч. Хоёрдугаарт, энэ сургуулийн орчин хүүхдүүдэд маш их ээлтэй байна. Бид цаашид уг төслийг хэрэгжүүлэх боломж бололцоо хэр байгааг судалж байгаа. Тухайн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь дараагийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах вэ гэдэгт бодит туслалцаа үзүүлнэ ” гэлээ.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн (ДДНХИ) Монгол дахь суурин төлөөлөгч Аннака Питерсон “Монгол Улсын хувьд хүйтний улиралд барилгуудыг дулаан хангамжаар хангах гол эх үүсвэр нь түүхий нүүрс байдаг. Түүхий нүүрс түлснээр агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Үүнийг өөрчлөхийн тулд, ялангуяа төрийн өмчит томоохон барилгуудын халаалтын эх үүсвэрийг нь цэвэр технологи ашиглах ямар боломж байгааг судлах нь манай байгууллагын үйл ажиллагааны нэг чиглэл. Энэ хүрээнд 122 дугаар сургуулийн халаалтыг газрын гүний дулаан, цэвэр технологи ашиглаж, шийдэхийг зорьсон. Тус сургууль нь төвийн дулаан хангамжаар хангагдаагүй, өөрсдөө нам даралтын зууханд нүүрсээ хийж галладаг байсан. Мөн хотын төвөөс хол, алслагдсан дүүрэгт, нягтаршил ихтэй учраас газрын гүнийн дулаанаар халаах шийдлийг хэрэгжүүлсэн. Сургуулийн барилга нь стандартад нийцсэн учир газрын гүнийн дулаанаар халаалтыг шийдвэл илүү үр дүн гарах юм байна гэж тооцоолж, загвар сургууль болгож байна. Монголын бяцхан сурагчид цэвэр, аюулгүй, дулаан орчинд суралцах боломжийг бүрдүүлсэндээ бид бүхэн баяртай байна. Цаашид Монголын бүх сургууль, цэцэрлэг цэвэр технологи ашигласан аюулгүй, эрүүл орчинд үйл ажиллагаагаа явуулаасай” гэж хүсэж байна” гэв.

Энэ талаар 122 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Г.Энхсайхан “Уг төсөл хөтөлбөр маань зорилтод бүлгийн хүүхдэд зориулсан. Сургуулийнхаа хүүхдүүдээс сонирхлын судалгаа авч, 43 хүүхдийг сонгон дугуйланд хамруулж байна. Хүүхдүүд уг төвд яг гэртээ байгаа юм шиг байгаасай гэсэндээ тохижуулж, янзалж байгаа. Хөгжихөд жаахан бэрхшээлтэй, ар гэрийн анхаарал халамж муу, амьжиргааны түвшин доогуур өрхөд амьдарч байгаа хүүхдүүдийг сонгож, тэднийг жаргалтай, өөрийгөө хөгжүүлэхэд саадгүй суралцаасай гэсэндээ хичээн ажиллаж байна” гэлээ.
Мөн тус төвөөс гадна 122 дугаар сургуульд онцлох зүйл олон ажээ. Маш цэвэрхэн, тухлаг, хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарчээ. Тус сургуулийн барилгын зураг төслийг “Эн эй пи групп” ХХК гүйцэтгэжээ.

Энэ талаар “Эн эй пи групп” ХХК-ийн архитектур Х.Дэлгэржаргал хэлэхдээ “Энэ сургуулийн барилга нь хотын төв, зах гэж ялгахгүйгээр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор архитектур, төлөвлөлтийн шийдэл боловсруулж, шийдсэн. Энэ сургуулийг төлөвлөхдөө нарны зүг, чиг хамгийн их тусахаар байрлуулж, ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг шийдэж төлөвлөсөн. Ашиглалтад орсны дараа харахад эрчим хүчийг хамгийн их хэмнэж байгаа. Энэ нь цаашид ашиглалтын зардал бага гарах үр ашигтай байна. Хүүхдэд ээлттэй төлөвлөлт хийгдсэн гэдэг нь аюулгүй тоглоомын талбай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат, хүүхдүүд амарч суух, тоглох зөөлөн шат, талбайг бүрдүүлж өгсөн” гэсэн.
Хотын төвийн сургуулиас ч цэвэрхэн, дулаан, аюулгүй орчинд амьдарч байгаа хүүхдүүдийн өмнөөс туйлын баяртай, хүүхдүүдийг гэсэн хүмүүсийн ажил цаашид дахин үргэлжлэхийг хүсэж, бидний сурвалжилга өндөрлөлөө. Нэгэн баяртай мэдээ дуулгахад тус хороонд яг ийм шийдэлтэй цэцэрлэгийн барилгын ажил үргэлж байгаа гэнэ лээ.
| ЭКО, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД СУРЧ БУЙ ТАХИЛТЫН СУРАГЧИД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |