Ухрах гэрлээ “гялалзуулсан” “Приус-20” маркийн автомашин худгийн төмөр хашааг шахаж, үүдийг нь хааж, зогсов. Машиныхаа ачааг онгойлгож, 30 литрийн багтаамжтай дөрвөн усны сав гаргаж, өмнө нь эгнүүлэн тавьсан усны савнуудын дэргэд тавилаа. Үүнийхээ дараа мөн л худгийн хажууд машины байрлуулж, жолооч талын цонхоороо хөлөө жийн налайж, хөндөлсөж хэвтэх залуу руу толгой дохиж, “Хүүе ээ, юу байна аа. Ямар удаан уулзаагүй юм бэ” гэх. Өнөө залуу нь ч цонхноосоо ил гаргаж, жийсэн хөлөө татаж, “За юутай байна. Хаагуур, юу хийгээд манаргаад байна даа” хэмээн хариу өгч байгаа харагдав. Харин төд удалгүй худгийн хашааны хаалгыг хааж, машины зогсоосон өнөө хоёр залуу руу бусад нь уурлаж, “Машинаа холдуулаачээ п.... минь. Чи ингээд машинаа тавьчихаар чинь яаж гарах юм” гээд л зандарч гарлаа.

Өглөө нь худаг дээр “шавсан” автомашины оочер багасаж, эхлэх. Энэ үед цагаан өнгийн углаашаар “гангарч”, бүрх малгайгаа донжтой гэгч нь толгой дээрээ “тохсон” 50 орчим насны эр хуучны дуу амандаа аялсаар худаг дээр ирэв. Тэгээд их л дотно гэгч нь ус түгээгч рүү хандан “За сайхан амрав уу. Өнөөдөр харин оочер гайгүй байх чинь вэ” хэмээсэн юм. Ус түгээгч ч хэдэн сар ашиглаагүй гэмээр усны мөнгө авдаг жижиг цонхоо онгойлгож, “Өө сайхан амарлаа. Та сайхан уу. Өглөөнөөс хойш шавж, шавж сая л гайгүй боллоо” гэв. Өнөөх эр, усны түгээгч хоёр хэсэг зуур ойр зуурын зүйлс ярилцсаар усаа авч дуусахад нь яриагаа өндөрлөх. Усаа авч дууссаныхаа дараа бүрх малгайтай “За баяртай” гээд малгайгаа өргөж, толгой дохиж, дуу аялсаар гэрийн зүг “шогшуулав”.

Өглөөнөөс хойш усны саваар “түгжирсэн” худгийн ус үд өнгөрч байхад дуусах нь тэр. Харин усны хоолойгоор ус бага гарч эхлэхэд нь цаг алдалгүй ус түгээгч цааш дамжуулж, усны машин дуудсанаар ус хүлээсэн хүмүүсийг нэг их удаан хүлээлгээгүй юм.
Алтан-Өлгийн худгууд шинэ төрлийн автомат худгийн системд шилжээгүй учир ус түгээгчид 09:00-21:00 цаг хүртэл худгийг хянаж ажиллана. Ус авч байгаа хүмүүс хаа нэг “Тэр автомат худаг болоод картаар усаа авдаг болчихвол амар байх сан. Зарим өдөр орой усгүй болохоор хэцүү юм. Дэлгүүрээс хамаг мөнгөөрөө барж, 2-3 таван литрийн ус авч байж л оройн хоол, өглөөний цайтайгаа золгох юм. Уг нь автомат болчихвол шөнө ч байсан хамаагүй ирээд усаа авч байвал” гэнэ.

Усны машин ирснээс хойш хоёр цаг өнгөрөв. Ус дуусаж байх үед шингэрч байсан худгийн оочер дахиад л нэмэгдэх аж. Худаг ханан дээр “Дуслыг хураавал .....” хэмээсэн бичиг байх. Хүмүүс нэг их анзааралгүй өнгөрөх ч дээрх үгийг ажил, амьдралаа болгосон ус түгээгч хүмүүсийг “хяналтын камер” шиг ажин “Усаа битгий асгаад бай”, “Тэр төмөр торон дээр саваа аваачиж байгаад усаа ав” гэнэ. Байнгын үйлчлүүлэгчид дундаа “Худгийн эгч” хэмээн “алдаршсан” эмэгтэй өмнө нь усаа авахдаа асгасан хүмүүсээс усны мөнгөө нэмж авдаг байсан тухай ус авахаар ирсэн хүмүүс ярьж байв.
Том амсартай хоёр саваа хүмүүс усаа авч дуусах бүрд урагшлуулсаар усны хоолойд хүрсэн 15 орчим насны охин нүдэнд “тусна”. Эргэн тойронд нь цугласан үеийнх нь найзууд түүнийг шоглож байгаа харагдана. Ягаан өнгийн малгай, цамцаар “гангарсан” өнөөх охин үсээ хусуулсан учир найзууд нь “Хөөе халзаан”, “Үсээ яагаад хусуулсан юм бэ” гэх зэргээр асууж, шоглох аж. Харин охин өөдөөс нь юу ч дугаралгүй чимээгүй усаа авч, том амсартай ч таггүй хоёр усны саваа тэргэн дээрээ тавьж, хурдан гэгч нь тэргээ түрсээр явав. Үеийнхэндээ шоглуулсан охин хурдан хурдан алхлахад таггүй хоёр савнаас ус асгарсаар харих жимийг нь газарт “зуржээ”.

Худаг хаах дөхөхөд хэсэг зуур суларсан худаг дахиад л хүний хөлд дарагдана. Өдөр нь гэртээ угаалга, цэвэрлэгээ хийсэн хүмүүс худаг хаахаас өмнө амжиж, гэрийнхээ усны савыг дүүргэхээр ирцгээх.

Харин энэ үеэр алд биенээсээ том усны тэргээ дааж ядан, түрж явах Т.Сэргэлэн хүүтэй таарч, танилцах завшаан олдсон юм. Эцэг, эхээс нь хайрласан нэр шигээ сэргэлэн тэр хүү энэ жил найман настай хүрсэн гэнэ. Т.Сэргэлэн хүүтэй тогтож ярилцах бага зэрэг төвөгтэй. Өсөх насан дээрээ “дүрэлзэж” байгаа Т.Сэргэлэн асуусан асуултад бус өөрийнхөө төсөөллийг, бодож байгаа зүйлээ, өөрийнхөө тухай ярих сонирхолтой.
“Том болоод Бэтмэн шиг мундаг супер баатар болно” гэсэн мөрөөдөлтэй тэрбээр өөрийнхөө амьдралд ч мундаг, супер баатар болж яваа юм. Т.Сэргэлэнгийн аав нь ээлжээр хамгаалагчийн ажил хийдэг бөгөөд гэртээ нэг хоног өнжөөд ирдэг. Харин хэдхэн сарын дараа дүүг нь төрүүлэх гэж байгаа ээж нь гэртээ угаалгын ажил хийгээд завгүй байгаа гэх. Бие давхар ээжээ асарч, аавынхаа ээлжийн ажилтай өдөр Т.Сэргэлэн хүү ингэж супер баатрын ажлаа хийдэг аж.
Биднийг Т.Сэргэлэнгийн мөрөөдлийн талаар ярилцаж явахад найзууд нь ирж таарав. Т.Сэргэлэн хэсэг зуур түрж байгаа тэргээ орхиж, найзуудтайгаа ярьж, нэгнийхээ өмссөн хувцсыг ярьж байлаа. Нэг найз нь “Бид нар дандаа супер баатрын зурагтай хувцас өмсчихөөд ирж байхад чи яагаад хүн аалзаа өмсөөгүй юм бэ” гэхэд Т.Сэргэлэн “Найзынх нь фудволк урагдчихсаан. Гэхдээ зүгээр ээ. Аав, ээж хоёр удахгүй Бэтмэний зурагтай цамц авч өгнө гэж байна лээ” хэмээн цовоо дуу гаргаж, хариулсан юм.
Т.Сэргэлэн насандаа таарсан бага зэрэг онгироо зантай. Хэсэг зуур ч гэсэн түүнийг нь харж явахад хөгжилтэй, хайр хүрэм байсан гэхэд хилсдэхгүй. Найзууд нь “Яаа Сэргэлээн чи ч хүчтэй юм аа” гэхээр алд биенээсээ том өнөө тэргээ түрээд гүйх аж. Т.Сэргэлэн хүүтэй хэсэг зуур ярилцаж, найзуудтай нь хамт өгсүүр замаар алхсаар таван гудамжны дараа салцгаах болов. Харин Т.Сэргэлэн “За та хэд байж байгаарай. Найз нь гялс орж усаа тавьчихаад, хувцсаа солиод гараад ирье” хэмээн хашааныхаа хаалгыг найзуудаараа онгойлгуулж, “Ээж ээ” гэсээр хашаа руугаа гүйсээр орсон юм.

| ХУДГИЙН НЭГ ӨДӨР |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |