Автобусны буудлын сандал дээр нэг хижээл насны эр ханиалгаж байгаад амны хаалтаа доошлуулж, зам руу цэрээ нулимчихав. Ойр хавьд нь зогсож байсан хүмүүс “Паа”, “Пий” гээд өнөөх эрд уурлаж, “Чи одоо ямар сонин юм бэ. Энэ бохироос чинь болж бусад хүмүүс халдвар тусвал яах юм” гэхэд “Хар халуунд өдөржингөө амны хаалттай, дээр нь бас болоогүй хотоор дүүрэн утаа байхад гэнэт л санамсаргүй ханиалгачихлаа. Тэгээд ямар гарч ирсэн цэрээ буцааж залгих, маск дотроо нулималтай нь биш” гэж ихэд зандрангуй дугарснаа босоод явлаа.

Дэлхийн хамгийн хүйтэн цэг гэгддэг ОХУ-д орших Сибирийн ой хуурайшиж, их хэмжээний ойн түймэр гарсан. Ойн түймрийн утаа салхины чиглэлээр Монгол Улс ирж, Улаанбаатар хотыг “бүрхээд” байгаа юм.
“Хэдэн хоногийн өмнө “Ойрхон юу шатаад байгаа юм бол доо” гэж бодсон чинь Сибирийн ой шатаж байдаг байгаа” хэмээн нимгэн хувцаслаж, үүргэвч үүрсэн нэг залуу хамт явсан найздаа хэлэв. Ийн хэлэхийг нь сонсож явсан найз нь хэсэг бодлогошров уу гэлтэй хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад “Өвөлдөө утаатай хотын өвөл, зун нь ч ялгаагүй болох шив дээ. Хэзээ ч утаанаас салж өгөхгүй, яах аргагүй Утаанбаатар юм аа” гээд инээлдэх аж.

БОАЖЯ-ны Цэвэр агаар сангийн мэдээлснээр ОХУ-ын Якутад болж байгаа түймрийн утаа Монгол Улсад орж ирсэн цагаас эхэлж, нийслэлийн агаарын чанарын индекс 150-200 орчим байгаа юм. Агаарын чанарын индекс 100-200 байх нь агаарын бохирдолтой байгааг илтгэх бөгөөд зүрх, судас, амьсгалын замын өвчтэй хүмүүст илүү сөргөөр нөлөөлөх аюултай байдаг байна. Тэгвэл энэ сарын 9-ний 17:00 цаг орчим Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 211 хүрч, түүнээс дээш зааснаар хүний эрүүл мэндэд хортой, эрсдэлтэй түвшинд хүрсэн юм.
Нийслэлийн дүүрэг бүрд агаарын чанарын индексийн мэдээллийг харуулдаг хяналтын цэг байдаг. Барилгын политехник коллежийн урд нийтийн бие засах газрын зэргэлдээх коллежийн хашаан дотор агаарын чанарын хяналтын цэг бий. Зуны цагт навч нахиалж, ногоо ургаснаар модны цаанаас үл мэдэг харагдах хяналтын цэгийг “тоож, харж” байгаа хүн байхгүй байв.
Наймдугаар сарын 10-ны 18:30 цагт Баруун-4 зам орчмын агаарын бохирдлын хэмжээ 191-ийг зааж байсан юм. Үүний олонх хувийг PM 2.5, PM 10 тоосонцор эзлэх аж. Сибирийн гал түймрийн утаа Монголд орж ирсний маргааш буюу энэ сарын 5-ны өдөр PM 2.5 болон PM 10 тоосонцор хүлцэх хэмжээг давж, эрсдэлт түвшинд хүрсэн талаар БОАЖЯ-ны Цэвэр агаар сангаас мэдээлсэн юм.

Харин биднийг дараагийн цэгт очиход эвдэрсэн агаарын чанарын самбар “хүлээж авав”. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Зурагтын эцэст байх агаарын чанарын самбарын хагас нүүр нь шатаж, эвдэрсэн байлаа. Агаарын чанарын индексийн мэдээлэл цаг тухайд гарах ч шатсан хэсэгт бохирдол болон бусад чухал мэдээлэл “дарагдаж”, харагдахааргүй болжээ. Дэргэдүүр нь зөрж, өнгөрч байсан нэг хөгшин “Энэ нэг сохойсон юм ядах нь ээ бусад талынх нь гэрэл нь асаж байгаа нь яамай даа. Манайхан гэж нэг ийм л юм хийж явдаг улс байх юм даа” гэсээр холдож, одов. Хотын төвд байрлах мэдээллийн самбараас илүүтэй хотын захын дүүрэгт байрлах мэдээллийн самбарыг хүмүүс сонирхож, харах нь олон байлаа. Гэвч агаарын бохирдлын тухай мэдээллийн цаг тухайд нь хүргэж байх ёстой агаарын чанарын самбар “сохойчихоод” ажиллахгүй байгаад хажуугаар нь зөрөх хүмүүс бухимдлаа илэрхийлж байлаа.

ОХУ-ын Якутын бүс нутаг дахь Сибирийн ойд гарсан гал түймэр 12140 километр талбайг хамарчээ. Уг түймрийг унтраахаар 34 онгоц, 873 техник, хэрэгсэлтэй 5302 хүн ажиллаж байгаа юм. ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр “Маргааш буюу наймдугаар сарын 12-ноос Сибирийн гал түймрийн утаа багасах төлөвтэй байна” гэсэн. Харин олон улсын хэвлэлүүд “Наймдугаар сард Сибир орчимд хур тунадас орох урьдчилсан мэдээ байхгүй. Тийм учраас ОХУ-ын Якутад гарсан гал түймэр энэ сардаа зогсохгүй” гэжээ. Улмаар Сибирийн түймрийн утаа салхины чиглэлээс хамаарч, энэ сарыг дуустал Монгол руу орж ирсээр байх гэнэ.
| Сибирийн түймрийн утаанд бохирдсон Улаанбаатарын агаар |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |