Коронавирусийн халдварыг хяналтаас алдаж, өдөрт 400-500 хүүхэд өвчилж байна. Халуурсан, суулгасан, таталт өгсөн хүүхдээ тэвэрч, сандарсан эцэг, эхчүүд дүүргийн болон ЭХЭМҮТ-ийн үүдээр дүүрчээ. Бид ЭХЭМҮТ-өөс өчигдөр дараах сурвалжилгыг бэлтгэсэн юм.
Хүүхдүүд тоглоомын талбай, шат, ар гэрийнхнээсээ ковидын халдвар авч, бусдадаа халдварлуулж, халдвар тээгч болж байна. ЭХЭМҮТ өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусийн халдвартай хүүхэд хүлээж авах тасаг нээжээ. Тодруулбал, энгийн тасагт 40, эрчимт эмчилгээний тасагт найм, нийтдээ 48 хүүхэд хүлээж авахаар төлөвлөж, ор бэлдсэн гэнэ. Мөн жирэмсэн 35 эх хүлээж авахаар тасаг гаргасан байна. Өчигдрийн байдлаар тус эмнэлгийн коронавирусийн халдвартай хүүхэд хүлээж авах тасагт 45, эрчимд эмчилгээнд нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байлаа. Өөрөөр хэлбэл, тус эмнэлгийн бэлдсэн тасгийн 40 ор хэдийн дүүрч, хүүхдүүдийг шахаж зургаан ор нэмж дэлгэсэн байна. Харин эрчимт эмчилгээний тасгийн найман орны нэг нь хүнтэй. Хэрэв хүүхдүүд хүндэрч, сэхээний тасаг руу шилжвэл долоон ор байгаа гэсэн үг. Харин жирэмсэн эх хүлээж авах 35 ор хэдийн дүүрч, нэмж найман ор дэлгэж, нийт 43 эх одоогийн байдлаар эмчлүүлж байгаа гэнэ.
Биднийг өчигдөр очих үеэр хүүхдээ тэвэрч, дагуулсан эцэг, эхийн хөл хөдөлгөөн их байлаа. Тэд тус эмнэлгийн Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн хаалгаар орж, халуунаа үзүүлж, оношоо хэлж байв. Хэрэв хүүхэд нь халуурсан, таталт өгсөн, суулгасан тохиолдолд сувилагч нар эрэмбэлж, аль тасаг руу явуулах эсэх нь тодорхой болно. Халуурч, шинж тэмдэг илэрч байгаа хүүхдүүдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа гэнэ. Хэрэв эерэг гарсан тохиолдолд тусгаарлах өрөөнд тусгаарлаж, PCR шинжилгээ хийх юм байна. Хүүхдүүд шинжилгээний хариугаа 12-15 цаг хүлээж, хариу батлагдсан тохиолдолд тасаг руу шилжинэ. Хэрэв халдвар илрээгүй тохиолдолд дүүргийн эмнэлэг рүү нь буцааж байгаа аж. Гэхдээ халдвартай хүүхэд бүрийг ЭХЭМҮТ хүлээж авахгүй. Эрэмбэлж, хүнд, нэн хүнд хүүхдүүдийг л хүлээж авч байгаа гэнэ.
.jpg)
Тус эмнэлэгт 0-16 насны хүүхдүүд эмчлүүлж байгаа аж. 0-3 насны хүүхдүүдэд ихэвчлэн суулгах, бөөлжих, халуурах шинж тэмдэг илэрч байгаа гэнэ. Дөрөв орчим насны хүүгээ дагуулсан эмэгтэй халдвартай хүүхэд хүлээж авах тасгийн үүдэнд хүлээж сууж байгаа харагдана. Хүү гэдэс нь өвдөж байгаа бололтой байн байн ээжтэйгээ ариун цэврийн өрөө орж байлаа. Харин эсрэг талд нь долоо орчим насны охин халуурч байгаа бололтой нүүр нь час улаан болж, сульдсан байдалтай эмч дуудахыг хүлээж байв. Мөн үүнээс гадна 3-8 настай хүүхдүүдээ дагуулсан хэд хэдэн эцэг, эх хүлээлгийн сандал дээр хүлээж байлаа.
Дөрвөн настай хүүгээ тэвэрсэн ээжээс хүүгийнх биеийн талаар тодруулахад “Хоёр хоногийн өмнөөс бүлээрч, суулгаж эхэлсэн. Хоолой нь өвдсөн юм болов уу гэж бодтол гүйлгэх нь ихсэж, өчигдөр (уржигдар) шөнө өндөр халуурлаа. Дүүргийн эмнэлэг хүүхэд ихтэй байгаа учраас шууд энд хүрээд ирлээ. Хүү минь хэд хоног тоглоомын талбайд гарч тоглосон. Аав, ээж хоёр нь гадуур яваагүй учраас халдвар аваагүй байх гэж бодож байна. Хэрэв халдвар авсан бол тоглоомын талбайгаас л авсан байх. Би болон манай нөхрийн шинжилгээний хариу одоогийн байдлаар сөрөг гараад байна. Эмчид үзүүлээд түргэвчилсэн шинжилгээ эерэг гарвал эмнэлэгт хэвтэх нь тодорхой боллоо. Халуурч байгаа учраас амьсгаа ихтэй, сульдсан, гүйлгэсэн л зовиуртай байна. Энд ирж байгаа хүүхдүүдийн олонх нь ийм оноштой байна” гэлээ.
Харин нэг эмэгтэй “Нөхөр маань ээлжийн ажил хийдэг. Манайх 5-16 насны гурван хүүхэдтэй. Нөхрийн маань шинжилгээний хариу хэд хоногийн өмнө эерэг гарч, хэвтэн эмчлүүлж байгаа. Бид дөрөв тухайн үед нь ойрын хавьтал гээд шинжилгээ өгсөн ч сөрөг гарсан. Гэтэл аав нь өвдсөнөөс зургаан хоногийн дараагаас бага хүүхэд маань суулгаж, халуурч, уйлагнаж, бие нь тавгүйтэж эхэллээ. Харин том хүүхэд маань толгой нь маш их өвдөж байна. Халдвартай байх вий гэсэн дээ бага хүүхдээ дагуулаад яараад хүрээд ирлээ. Өрхийн эмнэлэгтээ хэлсэн ч ачаалал ихтэй учраас удах юм билээ. Хэрэв хүүхэд минь халдвар авсан байвал гэртээ бид яг ямар арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байна. Эрүүл мэндийн яамны шуурхай утаснаас лавлахад өрхийн эмнэлэгтээ ханд л гэж хэлнэ лээ. Яг үнэндээ өрхийн эмнэлэг хүлээж суувал хүүхэд минь хүндэрч магадгүй байна. Гэрээр ямар дархлаа дэмжих бүтээгдэхүүн уулгах гээд мэдээлэл муу байна” гэлээ.
Эцэг, эхчүүдийн хэлж буйгаар хүүхэд нь өвдөж, тусламж авах гэхээр утсаа авах газар олдохгүй, олигтой зөвлөгөө өгөхгүй байгаа тул арга буюу ЭХЭМҮТ-д өөрсдөө ирж байгаа гэнэ. Мөн эцэг, эхчүүдийн хэлж байгаагаар халуурсан, шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд нүд, чих болон бусад өөр эрхтэн нь өвдсөн хүүхдүүдэд халдвар тараах эрсдэлтэй байгааг хэлж байлаа.
Халдвартай нь батлагдаж, биеийн байдал хүнд байгаа тохиолдолд тус эмнэлэгт хүлээж авч байгаа аж. Ингэхдээ 0-8 настай хүүхдийг сахиуртай оруулж байгаа бөгөөд 9-16 насны хүүхдүүд ганцаараа хэвтэж байгаа гэнэ. Халдвартай ес, арван настай хүүхдүүд өндөр халуурч, гүйлгэж, бөөлжиж, эцэг, эхээсээ хол ганцаараа хүнд байдалтай байгаа гэнэ. Харин хөнгөн, хүндэвтэр байгаа тохиолдолд хүүхдүүдийг дүүргийн эмнэлэг хүлээн авч эмчлэх аж. Мөн хөнгөн байгаа үед гэрээр эмчилгээ хийж байгаа юм байна. Хүүхдүүдэд тохирсон дархлаа дэмжих, вирусийн эсрэг эмчилгээ хийж байгаа аж.
Өчигдөр биднийг очих үеэр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгээс халдвартай дөрвөн сартай нярайгийн биеийн байдал маш хүнд хүргэгдэн ирэв. Нярайг тус эмнэлгийн Эрчим эмчилгээний тасаг руу шилжүүлж байсан юм. Харин албаны хүмүүсийн хэлснээр 15 настай хүүхдийн биеийн байдал хүнд Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тэрбээр хавсарсан суурь өвчтэй хүүхэд гэдгийг албаныхан онцоллоо.
Хэдхэн хоногийн өмнө коронавирусийн халдвараар найман настай хүүхэд амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач амьсгаа ихтэй, хатгаатай байсан тул дүүргийнхээ эмнэлэгт хэвтжээ. Хоёр хоног эмчилгээ хийлгэсэн ч бие нь муудаж, ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжсэн байна. Харамсалтай нь, охин ЭХЭМҮТ-ийн сэхээнд 13 цаг амьдраад бурхан болсон гэнэ. Талийгаач хавсарсан суурь өвчингүй эрүүл байжээ. Тэрээр халдвар авч, бие нь маш хурдан хугацаанд муудсан байна. Эл хэрэг гарснаас хойш буюу 14 хоногийн өмнөөс хүүхдүүдийн халдвар нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэссэн гэнэ. Мөн жирэмсэн эхчүүд ч халдвар авах нь нэмэгджээ.
| Эмнэлгийн өрөөнд тарчлах коронавирустэй хүүхдүүдийн шаналан ба ЭХЭМҮТ-ийн нэг өдөр |
|
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ ТАВАН НАС ХҮРЛЭЭ
2026-09-29 19:57:36
З.Мөнххүслэн дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
2026-09-29 16:52:36
Даланзадгад-Гурвантэсийн авто замын 10 км-ийг нээнэ
2026-09-29 16:41:09
Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ
2026-09-29 16:15:31
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.22 хувьд хүрлээ
2026-09-29 15:24:00
“Belt and Road” олон улсын тэмцээнээс 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ
2026-09-29 14:39:36
Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизүтэй уулзав
2026-09-29 14:11:34
Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль баригдаж байна
2026-09-29 13:52:49
100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ
2026-09-29 13:45:24
Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн 52 дахь чуулга барилдаан болов
2026-09-29 13:16:25
Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийллээ
2026-09-29 13:13:13
АНУ-ын Колорадо мужийн Монгол сургуулийн 20 жилийн ой болов
2026-09-29 12:49:03
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |