“Ажлын ширээ” булангийн маань ээлжит дугаарт “25 дугаар суваг” телевизийн Мэдээний албаны дарга А.Баатархуяг, “Зиндаа.мн” мэдээллийн сайтын тоймч М.Сугар-Эрдэнэ, “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга Г.Цолмон, “Эгүүр.мн” мэдээллийн сайтын сэтгүүлч Б.Буяндалай нар оролцлоо. Уншигч та бүхэнд мэдээллийн сайт, сонин, телевизийн сэтгүүлчдийн төлөөллүүдийн ажлын ширээг танилцуулъя.

Өнгөрсөн долдугаар сараас шинэ ажлын ширээтэйгээ золгоод л байж байна. Би ажлын ширээн дээрээ олон зүйл овоолох дургүй. Тиймдээ ч бараг хоосон шахуу байлгадаг. Миний бодлоор сэтгүүлч хүн ажлын ширээгээ аль болох цэгцтэй байлгаж, хэрэгтэй, шаардлагатай зүйлсээ шургуулгандаа байлгаж байвал зүгээр. Гэхдээ би минималист хүн биш. Зүгээр л ширээн дээрээ хэрэггүй зүйлс байлгах шаардлагагүй гэж үздэг болохоороо цэгцтэй байлгахыг л хүсдэг нэгэн. Түүнээс бус өөрийн зарчим болоод ажиллах орчноо минимал байлгахыг хүсдэггүй.
Миний ажлын нэг өдөр 06:30 цагт гэрээсээ гарахаас эхэлдэг. Гэр маань Яармагт байдаг учир түгжрэлээс урьтаж, ажлын зүг хөдлөөд 07:00 цаг орчимд ажил дээрээ ирнэ. Тэгээд л тамхиа татаж, кофегоо найруулж уугаад ажлын нэг өдөр эхэлнэ дээ. Өдрийн турш ажилдаа л анхаарч, нэг л мэдэхэд өдөр өнгөрчихдөг. Миний нэг өдрийн ажил 20:00 цаг өнгөрөөж байж л дуусдаг.

Намайг энэ ажил ирэхэд шинээр дээр суурин компьютер байсан юм. Гэхдээ би суурин компьютероос илүү нөүтбүүкт дуртай болохоор нөүтбүүкээ л ашиглаж байгаа. Ажлын ширээн дээр минь надтай хамт хамгийн удаан байгаа зүйл нь энэ нөүтбүүк. Би энэ "Леново" брэндийн нөүтбүүкээсээ салалгүй 10 гаруй жил хэрэглэж байна.
Ажлын ширээнээс болж хүний тав тух алдагдаж, ажил завсардана гэж үгүй. Сэтгүүлчид бол нэг их ажлын ширээний тав тухыг боддоггүй улс. Магад үүний адил би ч гэсэн өнөөг хүртэл өөрөөсөө тав тух шаардаж үзээгүй юм байна.


Манай ажил 09:00 цагт эхэлдэг. Харин би өлөр бүр 08:00 цагт ажилдаа ирээд тогтмол ордог орос, япон хэл дээрх гаднын хэвлэл мэдээллийн сайтуудаар орж, дэлхийд юу болж байгаа, шинэ, содон, соргог мэдээлэд юу байгааг хараад ажлаа эхлүүлдэг. Зарим амралтын өдөр гэртээ ажлаа хийе гэж оролддог ч нөүтбүүкээс илүү суурин компьютер дээр ажиллах амар санагддаг болохоор амралтын өдөр байсан ч ажлын ширээн дээрээ ирнэ.
Би ажлын ширээгээ эмх цэгцтэй, замбараатай байлгах юм сан гэж боддог ч чаддаггүй хүн. Хэрэв ажлын ширээ цэгцтэй байвал төлөвлөгөөтэй ажиллаж сурна. Өөрийгөө ч тийм сурталд сургаж, эмхтэй байлгахыг хүсдэг ч нэг л мэдэхэд замбараагүй болчихдог (инээв). Өдөр тутмын солилцооны сонин, сэтгүүлээс эхлүүлээд ширээн дээрээ авчирч тавьсаар байтал сонины ширээ болчихдог. Спортын сэтгүүлч болохоор өглөө бүр тэр сонинуудад Монголын үндэсний олимпын хорооноос шинэ зүйл мэдээлсэн эсэхийг нь шалгадаг юм.
Одоо миний ширээнд хамгийн удаж байгаа нь энэ жилийн календарь. Хамгийн шинэ нь тэмдэглэлийн дэвтэр. Календарь жил бүр солиход нь шинээр авч, тавьдаг. Сэтгүүлчээр ажиллаж эхэлснээсээ хойш 10 гаруй ажлын ширээ сэлгэхэд миний ширээн дээр хамгийн уддаг нь календарь л байсан. Ихэвчлэн ширээн дээрээ календарь, сэтгүүл, тэмдэглэлийн дэвтэр, үзгээ л байлгадаг юм. Тэмдэглэл хөтлөхдөө маш хурдан бичээд хааяа өөрөө ч ойлгохгүй юм болно (инээв).


Би 2003 онд оюутны ширээнээс сугарч, “Өнөөдөр” сонинд сэтгүүлчээр ажилд орсон. Ажлын ширээний маань шургуулганд 2004 оноос хойш хийсэн бүх материалаа хадгалсан хард диск бий. Хард дискэнд зөвхөн сонин дээр хэвлэгдсэнээс гадна сониндоо хэвлүүлж чадаагүй материалууд, эх сурвалжийн мэдээлэл, баримт ч байгаа.
Харин ажлын ширээн дээр хамгийн удаан надтай хамт байгаа зүйл нь ээжийн минь бэлэглэсэн үзгийн сав л байна. Надад нэг зан байдаг нь хэрэггүй гэж бодсон, үнэхээр хэрэглэхгүй байсан ч хаяж чаддаггүй (инээв). Ялангуяа өмнө хэрэглэж байгаад дууссан үзэг, цаасаа одоо хүртэл хадгалсаар л байдаг.

Миний ажлын ширээн дээр үзэг цааснаас эхлүүлээд байлдааны зэвсэг хүртэл байна (инээв). Нэлээн дээр муу аав минь “Эр хүн хутгатай явж байвал зүгээр ээ” гээд надад тонгоргоо бэлэглэж байсан юм. Аавынхаа бэлэглэсэн хутгыг олон жил ажлын ширээндээ хадгалсан. Одоо хуучраад хумигдахаа ч больсон байна.
Би сэтгүүлч мэргэжлээр ажиллаж эхэлснээсээ хойш гурав дахь ажлын ширээндээ сууж байна. Миний хувьд сэтгүүлчдийг ажлын ширээгээ чухалчлаас илүүтэй маргааш уншигчдадаа хүргэх үнэн зөв, бодит мэдээлэлдээ илүүтэй анхаардаг болов уу гэж боддог. Тиймээс ажлын ширээ ажиллах чадварт тэр бүр нөлөөлдөг гэж боддоггүй.


Би 2014 онд МУИС-ийг Утга зохиолын ажилтан мэргэжлээр төгсөөд ажлын гараагаа “Өнөөдөр” сониноос эхлүүлж байлаа. Түүнээс хойш гурван удаа ажлын ширээгээ сольжээ. Тэр бүх цагт надтай хамт байж, ажлын ширээн дээр хамгийн их удаан байгаа нь гэр бүлийн зураг, тэмдэглэлийн дэвтэр хоёр минь.
Манай сайтын жижүүр сэтгүүлч нь өглөө 08:00 цагт ирж, ажлаа эхлүүлдэг. Бусад сэтгүүлч 08:40 цагт цуглаж, 08:50 цагаас шуурхай хуралдаа орно. Шуурхай хуралд ярьсан шинэ сэдэв, санааны дагуу мэдээ, мэдээллийнхээ араас явдаг. Сэтгүүлчдийн ажлын нэг өдөр ингэж эхэлдэгтэй адил минийх ч бас ингэж л эхэлж, тэгж л өрнөдөг.
Сэтгүүлчийн ажил бусдаас ялгаатай нь цаг тутамд ажлаа бодож л байхгүй бол болохгүй. Ажлаасаа гарсан ч, гэртээ очсон ч, ажлаа, цаашдын төлөвлөгөөгөө бодсоор л байдаг. Өглөө ажилдаа ирэх замдаа ч үйл явдлын мэдээгээ бодсоор л ирнэ шүү дээ.

Олон сэтгүүлч өөрийн зуршлаа кофегоор тодорхойлдог. Харин би огт кофе уудаггүй. Томоохон материал эхлүүлэхдээ дуусах хүртэл нь улайраад сууж чаддаг нь миний зуршил юм болов уу. Бусад хүн ажлаа хийхдээ өөр зүйл рүү анхаарлаа хандуулдаг бол, би үгүй. Нэг л суусан бол дуусгаж байж л босдог. Миний хувьд эхлүүлсэн зүйлээ дуусгах нь чухал.
Жолооч хүнд машин нь хамгийн чухал байдаг шиг сэтгүүлчид компьютероос гадна адаглаад л хэрэгтэй зүйлсээ тавих ажлын ширээ маш чухал. Гэхдээ ширээн дээрээ хэрэгтэй юмаа тавихаасаа илүүтэй цэгцтэй байлгах нь чухал болов уу. Хэрэгтэй зүйлсээ тавьж байна гээд баахан юм овоолчихдог хүн өөрийнхөө ажиллах орчныг ч, өрөөлийг ажиллах орчныг ч тухгүй болгож байгаа хэрэг шүү дээ.

| СЭТГҮҮЛЧИЙН ШИРЭЭ: Эмх цэгц, гэр бүл, дурсамж |
|
"Play time-2026" наадмын үеэр 18 настай эрэгтэй өөрийгөө боомилж, нас баржээ
2026-07-07 13:00:00
Энэ сарын 19 хүртэл цахилгаан хязгаарлахгүй
2026-07-07 12:53:03
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |