• Өнөөдөр 2025-07-18

Шөвгийн шатанд шалгарсан Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр Казакстаны багтай тоглоно

2025-07-18,   245

БНХАУ-ын Шэнжэн хотноо үргэлжилж буй Азийн эмэгтэйчүүдийн цомын аварга шалгаруулах “FIBA Women’s Asia Cup 2025” тэмцээнд Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг хэсгээсээ амжилттай шалгарлаа. Манай улсын эмэгтэй баг B хэсгийн эхний тоглолтоо Тайландын багийг 81:74-өөр буулган авч эхэлсэн. Харин дараагийн тоглолтдоо Ираны багт ялагдсан ч хэсгийн сүүлийн тоглолтод Күүкийн арлуудын багийг 82:55-аар хожсоноор шөвгийн шатанд шалгарсан юм.
 
Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Казахстаны эсрэг тоглоно
Тухайн тоглолтод:
 
МУГТ Б.Ариунцэцэг – 25 оноо, 10 самбар
 
МУГТ О.Хулан – 18 оноо, 3 самбар
 
МУГТ Н.Нандинхүсэл – 16 оноо, 6 дамжуулалт
 
МУГТ Б.Болор-Эрдэнэ – 10 оноо, 7 самбар гэх амжилт үзүүллээ.
 
Өнөөдөр тэд хасагдах шатны чухал тоглолтоо 16:30 цагаас А хэсгийн гуравдугаар байр эзэлсэн Казахстаны шигшээ багийн эсрэг хийнэ.
Тус тоглолтын ялагч баг хагас шигшээд Тайваний багтай өрсөлдөх эрхтэй юм.

Шөвгийн шатанд шалгарсан Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн баг өнөөдөр Казакстаны багтай тоглоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188