Улсын дээд шүүхийн шийдвэрийг дэвсэлж гаргасан Хотын дарга Х.Нямбаатарын хууль шийдвэрийг өчигдөр буюу 04.28-ны өдөр шүүхээс түдгэлзүүлсэн. Гэвч шүүхийн шийдвэрийг үл тоож, хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. УАУЭСКТ-ийн Богд-Уул сувилал дээр өнөөдөр 2025.04.29-ний 18.00 цагийн үед ажлын цаг дууссаны дараа Хотын дарга Х.Нямбаатарын төлөөний хүмүүс болох НЗДТГ-ын дарга ажилтай Д.Амгалан тэргүүтэй цагдаагийн алба хаагчид, хамгаалалтын “Цагаан соёот” компанийнхан очиж, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийг хүчээр гаргах ажиллагааг явуулж байна. Энэ үеэр зарим өвчтөн ухаан алдаж унаж хүний эрүүл мэндэд ноцтой байдал үүссэн байхад тэднийг өргөн хүчээр холдуулж, балмад ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна.
НЗДТГ-ын дарга ажилтай Д.Амгалан “Сувиллын үйл ажиллагааг бүгд хууль бус” хэмээн гүтгэж, өвчтөнүүдийг гаргах шаардлага тавьж байна. Мөн утсаараа бичлэг зураг авах гэсэн ажилтнуудыг цагдаагийнхан болон хамгаалалтын албаныхан баривчилна гэж айлган сүрдүүлээд байна.
УАУЭСКТ-ийн Богд-Уул сувилал нь 35 жилийн хугацаанд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Менежмэнтийн хувьчлалыг дуусгавар болгох Улсын дээд шүүхийн шийдвэрийг Хотын дарга Х.Нямбаатар хэрэгжүүлэхгүйн дээр НИТХ Дээд шүүхийн шийдвэрийн эсрэг шийдвэр гаргаснаараа Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийг зөрчсөн үйлдэл болж байна. Үүнийг ч шүүх баталгаажуулсаар байтал УАУЭСКТ-ийн Эмийн үйлдвэрийг нь хүч түрэн нураасан, I хороолол дахь Уламжлалт эмнэлгээс их засвар хийх нэрээр өвчнүүдийг гаргаж тоног төхөөрөмжийг ачуулсан. Харин одоо Богд-Уул сувилал руу төрийн нэр барин дайрч, ингэхдээ сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд болон тэнд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдтэй гэмт хэрэгтэн мэтээр харьцаж эмнэлгээс хүч түрэн хөөж гаргаж байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил, ардчилсан улсад байж боломгүй үйлдэл болж байна.
.jpg)
| ШУУРХАЙ: Хотын дарга Х.Нямбаатарын шийдвэрийг шүүхээс түдгэлзүүлсээр байхад хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна |
|
Эмнэлгийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |