• Өнөөдөр 2025-05-18

"Монгол генералын өдөр" тохиож байна

2025-04-28,   703

 
1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол буюу генерал цолыг анх удаа олгосон түүхтэй. 2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.
 
Монгол Улсын генерал цолтнуудын хамгийн ахмад нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул 103 настай хурандаа генерал С.Лувсангомбо юм.
 
Харин цор ганц эмэгтэй генерал болох бригадын генерал Г.Болор Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр ажиллаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна

"Монгол генералын өдөр" тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188