Монгол Улсын хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Шинэ сэргэлтийн бодлого"-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 03 дугаар тэмдэглэл, 2025 оны нэгдүгээр сарын 22-ны хуралдааны тавдугаар тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн нэгдүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан.
“Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу “Хойд бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” өнөөдөр Булган аймгийн спортын ордонд эхэлж байна.
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах ажээ.
Хуралдаанд: Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хойд бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, хойд бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 700 орчим төлөөлөгчид оролцож байна.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлж ажилласнаас хойш 24 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Олон улсын бүсчилж хөгжүүлэх бодлого, орон зайн эдийн засгийн хөгжлийн бодлогод мэдээллийн технологийн нөлөө, шинэ онолын загварууд боловсруулагдсанаар 2024 оноос бүсчилж хөгжүүлэх бодлого, төлөвлөлт цоо шинэ шатанд яригдах болсон.

“Бүсчилсэн хөгжлийн бодлого” хурдтай, тууштай хэрэгжих нөхцөл боломжийг олгоход онцгойлон анхаарч байгаагаараа энэхүү хуралдааны ач холбогдол туйлын өндөр юм.
Хөдөө, орон нутгаас Нийслэл Улаанбаатар хот руу чиглэх шилжилт хөдөлгөөн нэмэгдсээр хүн амын хэт төвлөрөл, үүнээс улбаатай олон асуудлуудыг бий болгож байгаа нь “БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО” яагаад чухал вэ гэдгийн нотолгоо болж байна.
Энэ хэт төвлөрлийг задлах ТЭНЦВЭРТЭЙ ХӨГЖЛИЙН ГАРЦ бол бүсчилсэн хөгжлийн бодлого юм. Зөвхөн Монгол Улс төдийгүй, манай хөрш улсууд болох ОХУ, БНХАУ бүсчилсэн хөгжлийн бодлогыг тасралтгүй хэрэгжүүлж байна. Түүнчлэн Ази, Европын өндөр хөгжилтэй бүхий л улс орнууд Бүсчилсэн хөгжлийн бодлогоор эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлж илүү үр нөлөөтэй, үр өгөөжтэй, үр дүнтэй хөгжлийн загварт шилжээд байгаа билээ.
2024 оны 64 дүгээр тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг шинэчлэн боловсруулж, Улсын их хурлаар батлуулсан. Уг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шинэчлэгдсэн, шинэ “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд Хангайн, Хойд, Говийн, Төвийн, Зүүн, Баруун, Улаанбаатарын гэсэн эдийн засгийн 7 бүс тэдгээрийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг баталсан бөгөөд Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд Аж үйлдвэрийн дэд бүс” байхаар төлөвлөгөөнд тусгажээ.
Хойд бүс: Нийт хүн амын 8.8 хувь хойд бүсэд оршин суудаг бөгөөд бүсийн ДНБ-ийг бүтцээр авч үзвэл хамгийн их хувийг буюу 63.7%-ийг үйлдвэрлэл, 17.7%-ийг үйлчилгээ, 18.6%-ийг хөдөө аж ахуй эзэлж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа АНН тоо 6.770, дундаж цалин 1.7 сая.төг бөгөөд нийт малын тоо 9.4 сая.толгой байна.
Тус бүсэд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” хэрэгжсэнээр:
| “БҮСИЙН ЗӨВЛӨЛ АНХДУГААР ХУРАЛДААН” ХОЙД БҮСЭД ЭХЭЛЛЭЭ |
|
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-12 13:27:28
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-12 13:27:11
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-12 13:26:59
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-12 13:26:44
Манай тулааны баг “BLACK CUP” тэмцээнд ялалт авлаа
2026-04-12 08:52:24
Э.Содномпилжээ 236 кг-ыг өргөж Ази тивийн аварга боллоо
2026-04-12 08:34:05
Т.Тулга Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ
2026-04-12 08:28:39
Б.Мөнх-Эрдэнэ Азийн аваргын мөнгөн медалиа гардан авлаа
2026-04-12 08:24:48
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо
2026-04-12 08:20:14
Элчин сайд У.Нямхүү Францын “MASH”-ийн тэргүүн Бенуа Буанэзтай уулзлаа
2026-04-12 00:00:00
О.Сүлдхүү Азийн аваргын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-04-11 13:33:18
Азийн аваргад эмэгтэйчүүд багийн дүнгээр 3-р байрт орлооо
2026-04-11 10:43:26
ЭЭЖИЙН ТУХАЙ СЭТГЭЛ БҮЛЭЭЦҮҮЛЭХ ШҮЛГҮҮД
2026-04-11 07:14:24
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2026-04-11 07:13:02
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-11 07:11:33
Г.ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛААД УЛС ТӨРИЙН ГАЦААНААС ГАРНА ГЭСЭН ЯАСАН БЭ, МАН-ЫНХААН
2026-04-11 07:08:46
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2026-04-11 07:07:24
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |