• Өнөөдөр 2024-12-12

Соёлын салбарт гэрээний үүргээ зөрчсөн таван оролцогчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлав

Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллалаа.
 
Соёлын салбарт 2019-2023 онд хэрэгжүүлж буй зарим төсөл, арга хэмжээний хүрээнд гэрээний үүргээ зөрчиж, олон жилийн туршид үйл ажиллагааг царцааж ашиглалтад өгөхгүй байгаа 7 аж ахуйн нэгж, байгууллага, компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд хамруулахаар холбогдох баримтыг 2023 оны 11 дүгээр сард Сангийн яаманд хүргүүлсэн байна.
 
Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад гэрээний үүргээ биелүүлээгүй, мэргэжлийн алдаа гаргасныг эрх бүхий этгээд тогтоосон, хуурамч баримт бичиг ирүүлсэн зэрэг үндэслэлээр “Уран-Охид” ХХК, “Наяд констракшн” ХХК, “ВоркМастер” ХХК, “АкмиХолдинг” ХХК, “Суурь” ХХК гэх 5 оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэж, худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системд холбогдох мэдээллийг нийтэлсэн байна.
 
Цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагуудын 2024 оны томоохон төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын явц, гүйцэтгэлд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллана

Соёлын салбарт гэрээний үүргээ зөрчсөн таван оролцогчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188