Тайрмал богино үстэй, тас тас инээж, цангинатал дуулах жавхаалаг эмэгтэй бол манай бага ангийн багш А.Алтанцэцэг. Нэрт яруу найрагч Л.Лувсандоржийн шүлгээр бүтсэн “Таван-Эрдэнэ” дууг их сайхан дуулна. Урлаг уран сайханд хэнийг ч дагуулахгүй идэвхтэй, цоглог гэж жигтэйхэн, бүжиг таанз болоход баруун, солгойгүй эргэчихдэг, талбайд гараад сагс, волейбол ч тоглочихдог, хэнтэй ч мэнд ус, яриа хөөрөө өргөн дэлгэр сайхан хүн. Багшийгаа бодох бүрд сэтгэлд дотно байхаас гадна жилийн яг өдийд сурагч болж байсан гэгээн өдрүүдээ нэхэн дурсдаг юм.
Цүнхээ дааж ядах мөртлөө том яриатай, сургууль гэж ямархан ахуй орчин байдгийг ч мэдэхгүй атлаа сурагч болохын далай шиг хүсэлтэй бидний балчир үеийг багш ч ялгаагүй санан дурсаж, үгүйлэн суугаа.

Биднийг сургуульд ордог жил цэцэрлэгийн бэлтгэл бүлэгтээ үсгээ үзэж, уншиж сураад, нэгдүгээр ангиа алгасан,шууд хоёрдугаар ангид орж байлаа. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилтэй болгох гэж туршилт явуулсны дагуу бид тавдугаар ангиасаа долдугаар анги руу дахин нэг “үсэрч”, арванхоёрдугаар анги төгсөж байлаа. Тиймээс ах, бид хоёр хотод цэцэрлэгт суун, уншиж сураад, сумандаа хоёрдугаар ангид сурахаар очсон юм. Хавар сургууль тараад л зургадугаар сард өвөө, эмээ дээрээ очсон болохоор намар сургуульд орох хичээлийн бэлтгэл, дүрэм хувцсаа авч амжаагүй. Уг нь өвөө, эмээ хоёр есдүгээр сарын 1-нээс өмнө амжиж хот орсон ч буруу дүрэмт хувцас аваад ирсэн байсан юм. Тэгээд л тод цэнхэр хослолтой, үсээ хоёр самнаж, цагаан өнгийн копрон зүүгээд л сургуулийн зүг алхаж билээ. Сургуулийн босго алхаж, А.Алтанцэцэг багшийн ангид орсон нь энэ л дээ. Багшийнхаа гараас хөтөлж эрдэмд шамдсан тэр цагаас эхлэн ном зохиол уншиж, бичих гэж оролдож яваа өнөөдрийн би бий болсон болов уу гэж санадаг юм.
Сэтгүүлч болж, хэд гурван өгүүлбэр найруулж, бичих аядаж байгаа минь ч бага ангийн багшийн минь ач.

Сургуульд ордог жилээсээ л дуулж, шүлэг уншиж эхэлсэн. Багш тэр үед “Хөөрхөн халиун” дуулуулж, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн “Ерэн баатарын дууль”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Б.Энхтуяа найрагчийн “Охин үрээ хайрла” гээд цээжлүүлэн уншуулж, балчир гэлтгүй ухаан суулгаж, том зохиолчдын урт шүлгийг торохгүй цээжлүүлдэг, бид ч унших дуртай байлаа. Тийм багадаа олон дахин давтан уншсанд ч байдаг юм уу одоо ч санаанд бүүр түүрхэн санагдаж, эргээд жаахан л сэргээчихвэл бүтнээр нь уншихаар байдаг даа. Тэгээд бүр мөр, бадгийг нь яг тэр үеийнхээр унших гээд байдаг гээч. А.Алтанцэцэг багш өөрөө дуу хуур, шүлэг найрагт дуртай болоод ч тэр юм уу манай анги гэж тэр чигээрээ урлаг уран сайхан, шүлэг, найрагтай л анги байдаг байлаа. Ямар сайндаа л “Сувдаа багштай 2А ангийнхан тоо бодож, олимпиадад оролцож, А.Алтанцэцэг багштай 2Б ангийнхан ширээгээ хойшлуулчаад ангидаа дуу дуулж, шүлэг уншиж, жүжигчилсэн тоглолт хийж байна” л гэх нь бий.
Хөтөлбөрийнхөө дагуу тоо болон бусад хичээлээ хийдэг ч уран зохиол, монгол хэл, дууны хичээлээ давуу хийцгээнэ.
Багш Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” роман, Ц.Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн” зохиолын хэсгээс уншиж өгнө. Алтай багш минь их сайхан хоолойтойгоос гадна уран яруу уншина. Би лав хувьдаа багш зохиолын хэсгээс уншиж өгөхөд дуртай, шимтэн сонсдог байлаа. Эсвэл шинээр гарсан шүлгийн номоос шүлэг уншиж өгнө.

Манай найз Б.Юмжирдуламын өвөө яруу найрагч хүн л дээ. Багш нэг өдрийн хичээл дээр номыг нь аваад иржээ. Тэгээд “Зээ охин Б.Юмжирдуламдаа зориулан шүлэг бичсэн байна” гээд уншиж өгөхөд нь “Өвөө нь шүлэг бичдэг болохоор гоё юм аа, шаргал үстэй, урт сормуустай, чанга дуутай найзыг минь яг бичиж дээ” гэж бодон сууж билээ. Манай ангийн хичээлийн цаг ингэж л өнгөрнө, бид ч их цовоо, багш ямар ч шүлэг, дуу заана бүгдийг нь сурдаг байлаа. Багш тэгээд байсхийгээд л ангиараа хийж болох жүжигчилсэн тоглолт, концерт сэднэ. “Хааны хүү гомбо, харцын хүү Гонгор” гэж үлгэрээр зурагт хуудас хийлгэж, ангийнхаа хойд хананд нааж, биднийг хулгана, муур, чоно, туулай гээд амьтдын дүрд хувиарлаж, тэр дагуу жүжигчилсэн тоглолт бэлдүүлж, одоо бодоход өөрөө ч үдэш л гэртээ харьдаг байсан санагддаг юм. Багш тэгэхэд ядрахаа ч мэдэхгүй, ажилдаа дуртай залуу багш байсан даа. Багшийн оноосон амьтдын дүрээс би их зантай, дуучин хулгана болж байлаа.
Тэгээд л толины өмнө зогсоод,
“Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би
Дугуй толины өмнө дахин, дахин эргэлдэнэ
Дурлалын дуу аялан гадаа гармаар байх чинь
Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би...” гэж дуулан эргэлдэнэ. Жүжигчилсэн тоглолтын энэ хэсгийг, эл дууг багш л зааж өгнө. Бага ангидаа бид багшаасаа ингэж л суралцаж, багш ч биднийг ихэд хөгжүүлсээр дунд ангид дэвшүүлсэн дээ. Ерөөс цэргийн баяраар “Бүхээгтэй ногоон машинаараа...”, эмэгтэйчүүдийн баяраар “Ээжийн бүүвэйн дуу”, урлагийн үзлэгээр “Лоолой”, “Ханан сүлжээ нэхээс”, “Нарны шувуу”, “Итгэлийн дуу” гээд дуулдаг анги байлаа. Арав ч хүрээгүй настайдаа л бид
“Явсан зүгийг чинь ширтээд би
Янагийн дуугаа аялаад...”гэж дуулаад зогсож байдаг балчир хүүхдүүд явлаа. Биднийг ингэж дуулуулж, бүгдийг ижил хувцсаар жигдрүүлж, хэний ямархан ч шүлгийг цээжээрээ мэддэг адтай болгосон хүн бол боловсролын салбарт цэл залуугаасаа өнөө хүртэл ажилласан тун ч яруу, урлагт чин сэтгэлээсээ хайртай бидний хайрт багш А.Алтанцэцэг юм.
| БИДНИЙГ ХӨГЛӨСӨН А.АЛТАНЦЭЦЭГ БАГШ МИНЬ |
|
Улаанбаатар Төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна
2025-12-30 10:53:47
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК 2025 онд Улсын төсөвт 264.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-30 10:41:59
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
2025-12-30 07:12:00
Монгол шагайн харвааны “Шведийн Цом-2025” тэмцээн болжээ
2025-12-30 07:05:00
ӨМГӨӨЛӨГЧ М.ХУВЦАГААН: Ээжийнхээ амийг хөнөөсөн хүүг өмгөөлж, цаазын ялаас мулталсан ч хүү хорих ангид өлсөөд, турж үхсэн
2025-12-30 07:04:02
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-30 07:00:00
А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙ: 56 НАСАНДАА ХЭЛМЭГДЭЖ, ХАРЬ ГАЗАР АМИА АЛДСАН ӨВӨӨ МИНЬ НААДМЫН ӨГЛӨӨ ЦААЗЫН ЯЛ СОНССОН ГЭДЭГ
2025-12-30 07:00:00
З.ЧИНГҮҮН буюу YAMAKASI: BTS ХАМТЛАГИЙНХНЫГ ДАГАЖ БҮЖИГЛЭДЭГ БАЙСАН ХҮҮХЭД СОЛОНГОСЫН ТАЙЗАН ДЭЭР ХАМТ БҮЖИГЛЭЖ БАЙГААГАА МЭДРЭХ ҮНЭХЭЭР САЙХАН БАЙСАН
2025-12-30 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2025-12-30 07:00:00
ДООРОВЫН НУТГИЙН УУЛЫН АЯЛГУУГ СОНСООД ИРЛЭЭ
2025-12-30 07:00:00
УЛСЫН АРСЛАН Б.ОРХОНБАЯР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО
2025-12-29 23:40:22
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
2025-12-29 16:12:31
Г.Отгонжаргал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулав
2025-12-29 15:10:09
Ч.Отгонбаатар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
2025-12-29 14:55:49
С.Мөнхзул Монгол Улсын гавьяат тамирчин болов
2025-12-29 14:31:06
Хоошорюү С.Бямбасүрэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэв
2025-12-29 14:14:58
Спортын тайлбарлагч С.Шижирбат “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2025-12-29 14:06:19
“Бишрэлт Хоромхон” клуб “U11” насны аваргын цомыг өргөв
2025-12-29 13:50:30
2025-12-29 13:39:35
"Эрдэнэс тавантолгой" ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
2025-12-29 13:13:01
ЗУРВАС: ХЭЗЭЭ Ч БИЕЛЭЭГҮЙ АРВАНХОЁРДУГААР САРЫН АМЛАЛТ
2025-12-29 11:40:42
Б.Энх-Оргил Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ
2025-12-29 11:05:41
ТАНИЛЦ: Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
2025-12-29 10:40:00
“Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруултад урьж байна
2025-12-29 10:15:36
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-29 08:00:00
Б.Мөнгөнзул шатрын дэлхийн аваргыг 7.0 оноотойгоор тэргүүлж явна
2025-12-29 07:05:00
"ОЮУНЛАГ ЭРГЭЛТ МЕДИА ГРУПП"-ИЙН ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
2025-12-29 07:00:00
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2025-12-29 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-12-29 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2025-12-29 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-12-29 07:00:00
МОДОН ЧАРГААР ЦЭЦЭРЛЭГТЭЭ ИРДЭГ РЭНЧИНЛХҮМБИЙН “УЛААН ХАЦАРТНУУД”
2025-12-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |