• Өнөөдөр 2024-04-25

М.РЫСБЕК: Үндэсний цөөнхийн хэлийг уусгах бодлого явуулж болохгүй

2022-06-29,   301

           Үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаар Баян-Өлгий аймгийн иргэн М.Рысбек мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “ЭЕШ-д Казах хүүхдүүд маш муу дүн авсан. Жил бүр энэ асуудал давтагддаг. Энэ нь сурах бичгийн хангамж маш муу байдагтай  холбоотой. Жишээлбэл, ахлах ангийн сурагчдын сурах бичгийн хангамж 30-35 хувь байдаг. Сурах бичиг хүртээмжгүй. Мөн сурах бичгийн агуулга чанар муу гэсэн судалгааны ажил байдаг.

        Баян-Өлгий аймгийн сурагчдад Монгол хэл бичгийн хичээл заадаг багш нарын 70 орчим  хувь нь Монгол хэлний боловсрол муу байдаг, тийм хүмүүс яаж хүүхдүүдэд хангалттай сайн заах юм бээ. Энэ бол үнэхээр хэцүү.  Мөн Баян-Өлгий аймгийн Боловсролын газар авилгад идэгдсэн. Багш нарын чанарт анхаардаггүй. Хахууль өгсөн хүн бүрийг ажилд авч, чадварыг үнэлдэггүй. Чанаргүй багш нар мөн үүнд нөлөөтэй. Монгол хэлний хичээл долоон хоногт 5-7 цаг ордог бол Казак хэл, уран зохиолын хичээл 1-2 цаг ордог. Хэдийгээр монгол хэл бичгийн хичээлийн цаг нь их байгаа ч үр дүн муу байна.

        Энэ систем нь хүүхдүүдийг Монгол болон Казах хэлгүй болгож байна. Одоо хүртэл дорвитой шийдвэр гараагүй л байна. Мөн Баян-Өлгий аймгийн сурагчдад нэгдүгээр ангиас нь эхэлж монгол хэлний хичээл заахыг эсэргүүцэж байна. Зургаан настай казах хүүхдийн хувьд монгол хэл бол гадаад хэл. Улаанбаатар хотын нэгдүгээр ангийн хүүхдүүд гадаад хэл үздэггүй биз дээ. Үүнтэй адилхан зүйл шүү дээ. Үндэсний цөөнхийн хэл соёлыг хамгаалах олон улсын тунхагууд байна. Нэг ёсондоо нийгмийн тогтворгүй байдлуудын шалтгаан болдог гэдгийг хэлсэн. Тиймээс үндэсний цөөнхийн хэлийг урт хугацаандаа уусгах бодлого явуулж болохгүй гэж үзэж байна. Хэл соёл ёс заншилд тодорхой хэмжээний эрсдэл учруулж байна” гэсэн юм.
 

М.РЫСБЕК: Үндэсний цөөнхийн хэлийг уусгах бодлого явуулж болохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-29 20:45:37
    Зочин: Өмхий хасаг минь зайлаарай.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188