Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын долдугаар бага хурал өнөөдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр эхэллээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримтлан, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг онцолж, энэ үүднээс 2013 онд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлэн, 2014-2019 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг зургадахь удаа зохион байгуулсныг тэмдэглэв.
Тэрбээр Ковид-19 цар тахлын улмаас 2020-2021 онд эл бага хурлыг хойшлуулсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Зүүн Хойд Азийн бүс нутагт аюулгүй байдлын сорилтууд, үл итгэлцэл гүнзгийрснийг дурдаж, тэдгээрийг даван туулах, энхийн яриа хэлэлцээг сэргээн үргэлжлүүлэхэд энэ удаагийн бага хурал чухал ач холбогдолтой гэв.Нээлтийн хуралдаанд уг бага хурлыг хамтран зохион байгуулагч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Даваадорж үг хэлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Р.ДиКарло видео мэндчилгээ дэвшүүлэв.
Хоёр өдөр үргэлжлэх тус бага хурлын хүрээнд “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн энх тайвны ирээдүй”, “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн сэдвээр таван салбар хуралдаан, Засгийн газрын төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалт тус тус болно. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын долдугаар бага хуралд 20 гаруй улс, олон улсын 30 орчим байгууллага, судалгааны хүрээлэнгийн нийт 150 орчим төлөөлөгч оролцож байна.
| Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VII бага хурал эхлэллээ |
|
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |