Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч төдийгүй хамгийн залуу төлөөлөгч 19 настай Ганзоригийн Гантулгатай ярилцлаа. Тэрбээр сонгуульд Төв аймгийн Баяндэлгэр сумын МАН-аас нэр дэвшиж, сумын ИТХ-д ялалт байгуулаад байгаа билээ.
-Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулжээ. МАН-д хэзээ элссэн бэ?
-МАН-д элсээд жил гаруй болж байна. Төв аймгийн Баяндэлгэр сумын ИТХ-ын сонгуулийн наймдугаар тойрогт нэр дэвшиж, ялалт байгууллаа. Манай суманд найман жил АН ялалт байгуулж, иргэдийн төлөө ажилласан юм. Харин одоо МАН иргэдийнхээ төлөө хүчээ нэгтгэхэд бэлэн боллоо. Манай намаас суманд 15 хүн нэр дэвшсэнээс 14 нь ялалт байгуулсан.
-Та хаана боловсрол эзэмшсэн бэ?
-Сумандаа бүрэн дунд боловсрол эзэмшээд, одоо ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн III дамжаанд суралцдаг. 2022 онд их сургуулиа төгсөнө. “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, цэргийн алба хаасан.
-Залуу хүний хувьд улс төрийн талаар ямар ойлголттой байдаг вэ. Өөрийн тань үеийн залуус сонгууль гэхээсээ илүү өөр зүйлд анхаарлаа хандуулж байгаа болов уу. ИТХ-ын сонгуульд яагаад нэр дэвших болсон бэ?
-Аав, ээж маань хэдийгээр намын гишүүнчлэлгүй ч би сум орон нутгаа хөгжүүлэх гээд МАН-д элссэн. Улс төр гэхээсээ илүү, сум, орон нутгаа хөгжүүлэх хүсэл зорилгоор ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн юм. Түүнээс улс төр хөөгөөгүй. Манай сумын МАН-ын хорооны дарга намайг ИТХ-д нэр дэвшихийг санал болгосон. Би “19 настай залуу залуусын төлөөлөл болж яагаад нэр дэвшиж болохгүй гэж” хэмээн бодож, саналыг нь хүлээн авсан. Залуусынхаа өмнөөс үг хэлж, нийгмийн асуудалд идэвхтэй оролцож, төлөөлөл, түүчээ болох гэж тэр шүү дээ. Үүний үндсэн дээр МАН-ын хорооны гишүүд хуралдаж, санал хураалтаар намайг сонгож, нэр дэвшихээр болсон байгаа.
-Цаашид сум, орон нутгийнхаа хөгжлийн төлөө ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Засгийн газар “Залуучуудыг дэмжих хөгжлийн сан”-г байгуулахаар болсон. Үүн дээр үндэслэн “Залуусыг дэмжих хөгжлийн бодлого” баталж, залуу гэр бүлийг малжуулах, ажлын байраар хангах талаар мөрийн хөтөлбөрт тодорхой ажлууд тусгагдсан байгаа. Энэ дагуу ажиллана.
-ИТХ-ын сонгуульд нэр дэвшихэд тань хэн хамгийн их заавар, зөвлөгөө өгсөн бэ?
-Манай намын ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл сумандаа нэр дэвшсэн. ИТХ-д долоон удаа нэр дэвшиж, ялалт байгуулсан ахмад үеийн төлөөлөл болсон ах эгч, өвөө, эмээ нар чиглүүлж өгч байлаа. Сонгуулийн сурталчилгааны үед хүндрэл бэрхшээл гараагүй. Сонгогчид залуу үеийг сайн дэмжсэн жил байлаа. 19 настай залуу нэр дэвшиж байна гэхээр сонгогчдын хандлага арай өөр байсан.
-Сонгогчид өөрийг тань хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Сонгуульт ажил эхлэхээс өмнө сонгогчдын хандлага хэр байх бол, 19 настай гэхэд хэрхэн хүлээж авах бол гэсэн айдас битүүхэн төрж байсан. Гэтэл сурталчилгаагаа хийгээд явж байхад энэ бодол ихээхэн өөрчлөгдсөн. Хүмүүсийн хандлага, хүлээж авч буй байдал нь маш өөр, шинэ залуу үеийн төлөөлөл болоод, бидний хүүхдийг чиглүүлж, шинийг эрэлхийлээд явж чадах юм байна гэх хандлагатай байлаа.
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Холын мөрөөдөл бий. Одоохондоо сум, орон нутгаа хөгжүүлж “Энэ миний сум шүү” гэж бахархалтайгаар хэлэх мөрөөдөл тээж байна.
-Найз охинтой юу?
-Одоохондоо байхгүй ээ
| ИТХ-ын хамгийн залуу төлөөлөгч Г.Гантулга: 19 настай гэхээр сонгогчид хэрхэн хүлээж авах бол гэж айж байсан |
|
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |