“Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн иргэд шинжилгээ өгөхөөр очтол сорьц дууссан гэх шалтгаанаар шинжилгээ авахгүй байна гэх мэдээлэл гарсан. Үүнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г. Жаргалсайханаас тодрууллаа.
-“Нэг хаалга-Нэг шинжилгээ” аян өнөөдөр танай дүүрэгт үргэлжилж байгаа. Зарим хорооны иргэд шинжилгээ өгөхөөр очтол сорьц дууссан гэх шалтгаанаар шинжилгээ авсангүй гэж байна?
-Манай дүүрэгт 104 мянган өрх байгаагаас энэ сарын 21, 22-нд 45800 иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа. Энэ сарын 8, 9, 10-ны өдөр дүүргийн орон нутагт амьдардаг 6341 төрийн албан хаагчдаас шинжилгээ авсан. Мөн 11, 12, 13-нд түүврийн аргаар 30481 хүнийг шинжилгээнд хамрууллаа. 14, 15, 16, 17-нд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн зарим байгууллагын 22141 иргэнийг шинжилгээнд хамруулсан юм. Өчигдөр 30 мянга орчим хүнээс шинжилгээ авах байсан ч 51 мянга гаруй иргэнээс авсан. Үүнээс харахад дүүргийн иргэд 100 хувь шинжилгээнд хамрагдсан мэт боловч хамрагдаагүй өрх олон бий.
Тухайн багийг шинжилгээ авах ажилд гарахад нь “200, 300 хүнээс шинжилгээ аваарай” гэж хуваарилж гаргадаг. Шинжилгээ авах норм дууссан багийнхан “Манай багийн шинжилгээ авах норм дуусчихлаа. Тийм учраас өөр цэгт очиж өгөх боломжтой. Эсвэл маргааш шинжилгээнд хамрагдаж болно” гэх тайлбар өгдөг. Иргэд үүнийг буруу ойлгож “Би шинжилгээ өгөх гэтэл сорьцгүй гээд авахгүй байна” хэмээн ярьж байна.
-Дүүрэг дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” хэзээ хүртэл үргэлжлэх вэ?
-Хөл хорио маргааш өглөөний 06:00 цагт дуусна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аян дүүргийн өрх бүр хамрагдаж дуустал үргэлжилнэ. Хорооны өрхийн эрүүл мэндийн ажилчид шинжилгээнд хамрагдаагүй айлын хаалга тогшиж, шинжилгээнд хамрагдахыг зөвлөж, ажлыг үргэлжлүүлж байгаа.
-Танай дүүрэгт өнөөдөр шинжилгээ авах хэчнээн баг ажиллаж байна вэ?
-Өнөөдөр 40 гаруй баг ажиллаж байна. 23 дугаар хорооны 87 дугаар сургууль дээр суурин шинжилгээ авах цэг ажиллаж байгаа. Мөн явуулын баг ажиллаж байна. Тэд автобус болон орцонд шинжилгээ авч байна. Лаборатори өдөрт 40 мянга сорьц шинжлэх хүчин чадалтай. Түүнд захирагдан өчигдөр 14:00 цагаас шинжилгээ авах ажлаа зогсоосон.
| Г.ЖАРГАЛСАЙХАН: Баянзүрх дүүрэгт шинжилгээний сорьц дуусаагүй, нөөц хүрэлцээтэй байгаа |
|
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |