Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан Южин О’Нийлийн зохиол "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжгийг ирэх сарын 5-наас тайзнаа тоглохоор болжээ. Жүжгийн тасалбарыг ticket.mn-ээс захиалаарай.
Эртний Грекийн драмын сэтгэлгээг Америкийн нийгмийн хөрсөн дээр амжилттай буулгаж, сэтгэлзүйн сонирхолтой драм өрнүүлж чадсан хэмээн үнэлэгддэг энэхүү жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй юм. 1924 оноос хойш дэлхийн олон орны театрын тайзыг байлдан дагуулсан энэхүү алдарт жүжиг 1996 онд анх “Тамын дурлал” нэрээр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдаж байсан билээ.
ЖҮЖГИЙН:
• Уран сайхны удирдагч: Б.Хишигзаяа /СТА/
• Ерөнхий зураач: Т.Ганхуяг /УГЗ/
• Хөгжмийн зохиолч: Ц.Байдраг /СТА/
• Бүжиг, хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир /СТА/
• Туслах найруулагч: Б.Сандуйжав /СТА/
• Гэрлийн найруулагч: Я.Батсайхан /СТА/
• Дууны найруулагч: Т.Майдаржав /СТА/
• Гүйцэтгэх зураач: Л.Сүхбаатар /СТА/
• Редактор: Я.Баяраа /СТА/
ДҮРҮҮДЭД:
• Эфрайм Кэбот – М.Түвшинхүү /СТА/, Б.Баттөмөр /СТА/
• Абби Патнам – О.Долгор /СТА/, Д.Асардарь/СТА/
• Эбин Кэбот – Т.Сэргэлэн /СТА/, Т.Намсрай
• Симеон Кэбот – Б.Баттогтох /СТА/
• Питер Кэбот – Н.Мөнх-Эрдэнэ
"Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг ирэх сард нээлтээ хийнэ |
|