Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Энэ үеэр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Даш-Ёндонд Ардын багш цол олгожээ.
Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Даш-Ёндон нь 1946 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. 1968 онд МУИС-ийн төгсөж, түүхийн багш мэргэжил эзэмшжээ. Тэрбээр МУИС-д түүхийн багшаар багшилж байнаад МАХН-ын төв хороонд зааварлагч, Намын дээд сургуулийн орлогч захирал, МАХН-ын төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч, Улаанбаатар хотын намын хорооны нэгдүгээр нарын бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байв.
Мөн 1991-1996 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, 2001-2005 онд Болгар Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 2007 онд МАХН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.
| Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Даш-Ёндонд Ардын багш цол олгожээ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |