• Өнөөдөр 2024-05-19

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай

2021-05-21,   518

Билгийн тооллын 9. Зуны тэргүүн харагчин могой сар. Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр
 
Аргын тооллын: 2021.05.21, Баасан гараг
 
Наран ургах шингэх: 05:07-20:31
 
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
 
Барилдлага: Үл тохирох
 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
 
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. 

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188