• Өнөөдөр 2024-05-19

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа

2021-05-19,   778

Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 19. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 7. Буд гараг. Их морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин туулай өдөр.
 
Барилдлага: Үхэх
 
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
 
Суудал: Огторгуй
 
Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
 
Эл өдөр  элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
 
Сэтгэлд сэвтэй газарт очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188